Бүтээлийн нэр
Виртуал хөрөнгийг эрх зүйн үүднээс тодорхойлох нь (Криптовалютын жишээн дээр)
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Хууль & Технологи
Бүтээлийн товч
Сүүлийн жилүүдэд цахим технологи хөгжихийн хэрээр түүнд тулгуурласан шинэ санхүүгийн бүтээгдэхүүнүүд амьдралд нэвтрэх болсон билээ. Технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг товчоор “Финтек” (Fin-financial; Tech-technology) гэж нэрлэх болсон. Финтекийн судлагдахууныг үндсэн 3 хэсэгт ангилаж болох юм. Үүнд: i) виртуал хөрөнгө (криптовалют), ii) санхүүгийн бүтээгдэхүүнийг хүргэх технологийн шинэ загварууд, iii) хиймэл оюун ухааны ашиглалт юм.
Виртуал хөрөнгийн нэг төрөл болох анхны криптовалютыг (биткойн) 2008 онд анх Сатоши Накамото нь блокчэйн технологи дээр тулгуурлан криптовалютыг үүсгэх кодлолыг тайлбарлан бичсэн өгүүлэлээ цахим сүлжээнд нийтэлснээр анх бий болсон гэж үздэг. Кодлолын тусламжтайгаар виртуал орчинд тодорхой удирдлагын (олборлогч) зүгээс үүсгэж болдог криптовалют нь биет физик шинжгүй виртуал хөрөнгө юм.
Криптовалют (биткойн) нь тодорхой нэг этгээд эсвэл тодорхой нэг эрх бүхий этгээдийн зүгээс удирдах боломжгүй бөгөөд блокчэйн технологи дээр тулгуурлан зөвхөн интернет сүлжээгээр дамжуулан тухайн хэрэглэгчийн зүгээс удирдах боломжтой юм.
Криптовалютыг (биткойн) төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүйгээр чөлөөтэйгээр бусдад арилжаалах эсвэл худалдан авах боломжтой бөгөөд дэлхийн зарим оронд төлбөр тооцооны болон хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглаж байна.
Манай улсын хувьд харьцангуй шинэ гэж хэлэж болох виртуал хөрөнгийн зах зээл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгж, төрийн зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагын харилцааг зохицуулсан эрх зүйн орчин одоогоор байхгүй бөгөөд энэ талаар судалсан бүтээлүүд хомс байна.
Энэхүү өгүүлэлийн зорилго нь виртуал хөрөнгийн нэг төрөл болох криптовалютыг тодорхойлох, эрх зүйн үүднээс зохицуулагдаж болох хувилбарыг олон улсын болон бусад орны туршлагаас харьцуулан судлах юм.
Түлхүүр үг
Виртуал хөрөнгө, Криптовалют, Блокчэйн технологи. Биткойн, Виртуал хөрөнгийн үйлчилгээ
Бичигдсэн огноо
2021-12-04
Хуудсын тоо
18
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-09-01
Товч мэдээлэл үзсэн
7076
Бүрэн эхээр нь үзсэн
547
Эшлэлийн тоо
38
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Түвшинжаргал
“Виртуал хөрөнгийг эрх зүйн үүднээс тодорхойлох нь (Криптовалютын жишээн дээр)” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1032
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !