Бүтээлийн нэр
Эрх зүйн шинэчлэлийн зарим асуудалд
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Бусад
Бүтээлийн товч
Өнөөдөр монголчууд дэлхийн хөгжилтэй орны хүмүүсийн адил эд зүйлс хэрэглэж, гар утас барьж, үл хөдлөх хөрөнгө өмчилж, компаниуд өөр хоорондоо болон гадаадын компанитай гэрээ хэлэлцээр хийж байна. Энэ нь чөлөөт зах зээлийн болоод ардчилсан нийгмийн гол зарчим болох хувь хүний эрх, эрх чөлөө биеллээ олж буйн тод жишээ юм. Гэтэл энэ эрх, эрх чөлөө хир удаан амьдарч, хир бат бэх хэрэгжиж чадах вэ? Бид ямар үндэслэлээр энэ эрх, эрх чөлөөг зөвтгөж, хамгаалж чадаж байна, хүмүүс өөрсдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхэд бүрэн итгэлтэй байж чадаж байна уу өөрөөр хэлбэл ардчилсан, эрх зүйт төрийн тогтолцоо нь цаасан дээр биш, бодитойгоор хэрэгжиж байна уу гэдэг асуулт гарч ирж байна. Үүнд хариу өгч чадах ганц зүйл нь хууль юм. Эдэлж буй эрх үүргийнх нь хэмжээгээр бид иргэддээ эрх зүйн нөхцөлийг нь бүрдүүлж өгч чадаж байгаа эсэхээс шалтгаалан үнэхээр хууль зүйн үндэслэлтэй эрх, эрх чөлөө хэрэгжиж байна уу гэдэг хамаарна.
Эрх зүйн зөв тогтолцоо оршиж баймааж Ыхүний эрх, эрх чөлөө баттай үндэслэлтэй, ул суурьтайгаар биеллээ олж, иргэд шударга ёс, эрх зүйн хамгаалатад итгэнэ. Бид нэгэнт л дэлхийн түвшний эрх эрх чөлөөг эдэлж байгаагийн хувьд дэлхийн түвшний, олон улсад мөрдөгддөг эрх зүйн хамгаалалт, үндэслэлийг эрх зүйдээ тусгаж, анхаарах хэрэгтэй байна. Энэ нь юуны түрүүнд бид хичнээн нарийн хууль зүйн арга барилаар аливаа асуудал, хэрэгт хандаж чадаж байна тэр хэмжээгээр шударга шийднэ гэсэн үг. Харамсалтай нь өнөөдөр манайд аливаа асуудлыг их л амархан хуулийн дагуу эсвэл хууль бус байна гэж лүндэн буулгадаг болжээ.
Хэн хүний дураар хуулийг тайлбарладаг энэ байдал нь манай хуулийн тогтолцооны гол дутагдал бөгөөд үүнээс үүдэн олон сөрөг үр дагавар гарч байна. Аливаа хэрэг, асуудлыг шийдэхэд хууль зүйн тогтсон, тусгай арга барил, зүйлчлэлийн нарийн зарчим маш муу хөгжсөнөөс дураараа тайлбарлах, хэн нэгний ашиг сонирхолд үйлчлэх, хуульчид хээл хахуульд идэгдэх таатай нөхцөл бүрджээ.
Түлхүүр үг
Эрх зүйн зөв тогтолцоо, Эрх зүйн шинэчлэл, хүний эрх, хүний эрхэд халдах, олон нийтийн эрх зүй, иргэний эрх зүйн зүйлчлэл
Бичигдсэн огноо
1999-03-09
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-06
Товч мэдээлэл үзсэн
3160
Бүрэн эхээр нь үзсэн
36
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Алтангэрэл
“Эрх зүйн шинэчлэлийн зарим асуудалд” (1999), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1060
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !