Бүтээлийн нэр
Чөлөөт худалдааны гэрээ- Эдийн засгийн шинэ боломж
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Арилжаа & Бизнесийн эрх зүй,
Олон Улсын хувийн эрх зүй
Бүтээлийн товч
Нийгэм, эдийн засаг, мэдээлэл технологийн харилцан хамаарал бүхий даяаршлын өнөө үе нь дэлхийн улс орнууд тэр дундаа жижиг буурай орнуудад хөгжлийн уян хатан, олон талт стратегийн сонголт хийх нөхцлийг бүрдүүлж өгч байна. Цаашид аливаа улс орны хөгжил нь энэхүү нээлттэй, өргөн боломж бүхий глобаль талбараас өөртөө ашигтай нөхцөл байдлыг олж таних, оновчтой сонгох, үр бүтээлтэй хэрэгжүүлэхээс шууд хамаарах нь ойлгомжтой. Монгол улсын хувьд шилжилтийн үеэс хөгжлийн дараах үе шат буюу орчин цагийн даяаршлын эриний хурдацтай, нээлттэй, өргөн сонголт бүхий нөхцөл байдалд өөрийн онцлогоо уялдуулан бие даасан, нэр төртэй, хүчирхэг хөгжлийн стратегийг баримтлах цаг үе тулгарч байна. Хөгжлийн уг шинэ агуулга эхнээсээ Монголын гадаад харилцаа, эдийн засгийн бодлогод биеллээ олж байна гэж үзэж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Дотооддоо аж үйлдвэрлэл бага хөгжсөн, зах зээл багатай Монголын нөхцөлд тус улсын эдийн засгийн хөгжилд гадны хүчин зүйл ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд тэдгээрийг хир оновчтой ашиглаж чадахаас улс орны хөгжил шалтгаалах болно. Гадаад хүчин зүйлд нэн түрүүн олон улсын байдал, дэлхийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээ, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг багтаж буй бөгөөд Монгол улсын хувьд үүнтэй уялдуулан хэрэгжүүлж болох арга замуудыг судлах нь чухал байна. Дэлхийн улс орнуудын дунд чөлөөт худалдаа нь хамгийн сонгодог, түгээмэл хэрэглэгддэг арга зам бөгөөд энэ нь эдийн засгийн харилцааны бусад салбарт суурь нь болж өгдөг.
Энэхүү өгүүлэлд Монголын гадаад худалдааны, цаашилбал Монголын эдийн засгийн хувьд шинэлэг, өндөр ач холбогдолтой байж болох чөлөөт худалдааны нөхцөл боломжийг авч үзэх ба манай төр засгийхан, дипломатууд, мэргэжилтнүүд мэргэн оюундаа тунгаан, цаашид ажил хэрэг болгоход үнэтэй хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байна.
Түлхүүр үг
Монгол улсын гадаад худалдаа, эдийн засаг, чөлөөт худалдааны нөхцөл, чөлөөт худалдааны гэрээ, чөлөөт худалдааны гэрээ байгуулахын ач холбогдол
Бичигдсэн огноо
2000-09-18
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-06
Товч мэдээлэл үзсэн
3945
Бүрэн эхээр нь үзсэн
37
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Алтангэрэл
“Чөлөөт худалдааны гэрээ- Эдийн засгийн шинэ боломж” (2000), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1061
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !