Бүтээлийн нэр
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Зөрчил,
Хүүхдийн эрх
Бүтээлийн товч
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилийн үйлдэгдэх арга, хамрах хүрээ, орчин, нөхцөл, өөрийгөө хамгаалах чадваргүй байдал, эцэг, эх, асран хамгаалагчаас бүрэн хараат, хамааралтай байдал, учруулах хохирол зэргээс шалтгаалж, тухайн хэрэг, зөрчлийг илрүүлэх, шалгах ажиллагаа нь онцгой нөхцөл, мэргэжлийн байгууллагын туслалцаа, өндөр ур чадвар шаардахаас гадна тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онцгой арга, ажиллагааг шаардаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн ахуйн хүрээнд, далд аргаар үйлдэгддэг бөгөөд хохирогчийн бие махбодь, сэтгэл зүйд хүнд хор уршиг учруулдаг, тухайн хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх явцад хохирогчийн аюулгүй байдал, нэр төрийн баталгаа, хувийн нууц мэдээлэл гээд олон талын хамгаалалт хөндөгдөж байдаг.
Сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, эцэг, эх, асран хамгаалагч эсхүл эдийн засаг, биемахбодь, бусад нөхцөл байдлын улмаас бусдаас хараат байдалд байгаа нөхцөлд өөрийгөө илэрхийлэх чадваргүй, боломжгүй, өөрийгөө хамгаалах эрх зүйн бүрэн чадамжгүй нэр төр, алдар хүнд гэдэг үгний утгыг бүрэн ойлгохгүй хүүхдийн хувьд биемахбодь, сэтгэл зүй, эдийн засгийн хүчирхийллийн аль ч хэлбэрийг “тэвчиж” хүлцэн өнгөрүүлж байгаа тохиолдол бүр нь гэр бүлийн хүрээнд, далд хэлбэрт үйлдэгдэж байгаа нь нууц биш юм.
Дээрх төрлийн хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын суурь нь тохиолдол бүрийг нийгэм, эдийн засаг, хүн ам зүй, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хүн, хохирогчийн амьдралын орчин, хувь хүний онцлог, сэтгэл зүй, төлөвшил зөрчил үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг олон талаас нь судлан эрсдэлтэй орчинг зөв тодорхойлж хүчирхийллийн далд орчинд байгаа хүүхдийг илрүүлэх ажил юм.
Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, тэдгээрийн ажилтан нь хүүхдийн эрхийн тухай тодорхой мэдлэгтэй байх, хуульд заасан хүүхдийн эрхийг хүүхдэд зөвөөр тайлбарлан таниулах, хүүхдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хуульд заасан арга хэрэгслүүдээр хөндөгдсөн эрхийг сэргээх, урьдчилан сэргийлэх, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хууль хяналтын байгууллагатай хамтран ажилладаг байх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаатай холбоотойгоор энэхүү судалгааг хийсэн болно.

Түлхүүр үг
хүүхдийн эрх, хамгаалалт, эрх зүйн зохицуулалт, хүүхдийн эрхийн зөрчлийн шалтгаан нөхцөл
Бичигдсэн огноо
2021-03-09
Хуудсын тоо
115
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-21
Товч мэдээлэл үзсэн
3608
Бүрэн эхээр нь үзсэн
67
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Өнөрмаа
“Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1089
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-07 Мэдээллийн хуудасдуудаж байна !