Бүтээлийн нэр
Мерчандайзийн гэрээний эрх зүйн зохицуулалт, мерчандайзийн хамгаалалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь
Зохиогч
Тэмдэглэл
Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос жил бүр уламжлан зохион байгуулдаг Хувийн эрх зүйн шинэчлэлийн асуудлууд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны тэргүүн байрт шаллгарсан бүтээл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Гэрээ & Үүргийн эрх зүй,
Оюуны өмч
Бүтээлийн товч
Аливаа зар сурталчилгаа болон бүтээгдэхүүний сурталчилгаанд олны танил хүмүүс оролцох, тэдний дүрсийг ашиг олох зорилгын үндсэн дээр тухайн этгээдтэй гэрээ байгуулан олон тоогоор хэвлэн арилжаа, аж ахуй эрхлэгчид орлогоо нэмэгдүүлэх, дэлхийн алдартай уран бүтээлчдийн бүтээлийг өөрийн улс оронд түгээх зэрэг маш өргөн хүрээнд мерчандайзийн гэрээний зохицуулалтын хэрэгцээ шаардлага бий билээ.
Үүнийг дагаад, бие хүний нэр, төрх, дуу хоолой болон утга зохиол, урлагийн бүтээл, эд зүйлийн дүр, зургийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах эрхийг тодорхой арилжаа эрхлэгч этгээд ашиг олох үндсэн зорилгын хүрээнд нэр, төрх, дуу, хоолой, дүр, зургийг ашигласны төлбөрийг төлж эрхийг олж аван, цааш үйлдвэрлэн борлуулж, ашиг олох үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү харилцааг мерчандайзийн гэрээгээр зохицуулах бөгөөд тус гэрээ нь үйлдвэрлэгч болон борлуулагч буюу арилжаа эрхлэгчийн ашиг олох үндсэн зорилгын хүрээнд хийгдэж буй гэрээ тул арилжааны хэлцэлд хамаардаг.
Манай улсын хувьд 2002 оны Иргэний хуульд Мерчандайзийн гэрээг 3381 дүгээр зүйлээр 2015 онд нэмсэн бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд тус гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгох төлөвлөгөөтэй байсан боловч өнөөдрийг хүртэл хууль болон хуульчилсан актад дорвитой өөрчлөлт ороогүй байна.
Иймд манай улсын мерчандайзийн гэрээний эрх зүйн зохицуулалт ямар түвшинд байгаа, түүнийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий эсэхийг тодорхойлж, бусад орны эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, хэрхэн сайжруулах талаар судлахад энэхүү илтгэлийн зорилго оршино.
Түлхүүр үг
Мерчандайзийн гэрээ, иргэний эрх зүйн хамгаалалт, гэрээний зохицуулалт, оюуны өмч, барааны тэмдэг, зохиогчийн эрх
Бичигдсэн огноо
2021-03-01
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-01-18
Товч мэдээлэл үзсэн
5550
Бүрэн эхээр нь үзсэн
179
Эшлэлийн тоо
20
Санал болгож буй эшлэлийн загвар
Ч.Болормаа
“Мерчандайзийн гэрээний эрх зүйн зохицуулалт, мерчандайзийн хамгаалалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1159
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !