Бүтээлийн нэр
УГОЛОВНО-ПРАВОВЫЕ И КРИМИНОЛОГИЧЕСКИЕ ПРОБЛЕМЫ НЕЗАКОННОГО ИЗГОТОВЛЕНИЯ, ПРИОБРЕТЕНИЯ, ХРАНЕНИЯ, ПЕРЕВОЗКИ, ПЕРЕСЫЛКИ ЛИБО СБЫТА НАРКОТИЧЕСКИХ ИЛИ ПСИХОТРОПНЫХ ВЕЩЕСТВ, ПРЕПАРАТОВ И МЕДИКАМЕНТОВ (По уголовному законодательству Монголии)
Хэлбэр
Докторын зэрэг хамгаалсан бүтээл
Салбар
Эрүү, Криминологи
Бүтээлийн товч
Мансуурах дон нь нийгмийн сөрөг үзэгдлүүдийн дунд хүний нөхөн үржихүйн үйл явц, хүн амын бие, физиологийн болон оюун санааны эрүүл мэндэд бодит аюул заналхийлдэг онцлогтой, нийгэмд учруулах хор аюулын зэргээр өндөр төвшинд тооцогддог нийгмийн үзэгдэл юм.
Манай улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд олон жилийн туршид мэдэгдэхүйц өөрчлөлтгүй байсан боловч сүүлийн жилүүдэд нийт гэмт хэргийн түвшинд эрчимтэй өсөлтийг үзүүлж эхэлсэн.
Эдгээрийн цаана, ялангуяа мансууруулах бодистой гэмт хэргийн бүтэц, дүн шинжилгээнд мансууруулах эм, бэлдмэл, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэргүүд олон байгаа нь биднийг онцгой анхаарал хандуулах шаардлага үүсжээ.
Монгол Улс дахь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал жилээс жилд доройтсоор байгаа статистик мэдээний цаана мансууруулах эм, бэлдмэл, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэргүүдийн нэлээд хэсэг нь нуугдмал байгаад оршино.
Мансууруулах эм, бэлдмэл, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэргүүдийн нийгмийн хор аюул Монгол Улсад өсөх хандлагатай, үүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүн багатай байгаа бөгөөд бидний үзэж байгаагаар нэн түрүүнд мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, урьдчилан сэргийлэхтэй хамаарал, холбоотой асуудлууд болон тухайн ангилалын гэмт хэрэгт оногдуулж буй ял, шийтгэлийн асуудлыг бүрэн дүүрэн судлах, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хууль, эрх зүйн орчин, энэ чиглэлийн хууль хамгаалах байгууллагуудад дорвитой өөрчлөлт хийх нийгмийн шаардлага байгаа юм.
Эдгээрээс үзэхэд нийгмийн үзэгдэл болохын хувьд Монгол улсын хууль зүйн ном, зохиолууд, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллгаанд эрүүгийн эрх зүй, криминологийн талаас нь зохих хэмжээнд судлагдаагүй байгаад анхаарал хандуулж байна.
Түлхүүр үг
хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, эрүүгийн эрх зүйн асуудал, криминологийн асуудал, урьдчилан сэргийлэх арга зам
Бичигдсэн огноо
2008
Хуудсын тоо
174
Хэл
Орос
Байршуулсан огноо
2022-01-23
Товч мэдээлэл үзсэн
287
Бүрэн эхээр нь үзсэн
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх