Бүтээлийн нэр
Парламентийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хариуцлагын эрх зүйн зохицуулалт /уих-ийн гишүүнийг эгүүлэн татах/
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит 6 дахь удаагийн эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны оюутны хэсэгт "Тэргүүн байр", Эврика-2015 багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлын "Дэд байр" эзэлсэн.
Шүүх эрх мэдэл эмхэтгэлийн 2015.03.15-ны дугаарт нийтлэгдсэн.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол улсад УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар дэмжсэн тохиолдолд эгүүлэн татдаг. Харин УИХ-ын гишүүн ердийн хууль зөрчсөн нь тогтоогдсон, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тухай Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг УИХ дэмжсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой хуульчлаагүй байгаа нь бүрэн эрхийнхээ хугацаанд үйлдсэн хууль зөрчсөн үйлдэл, ёс зүйн ноцтой зөрчилдөө хариуцлага хүлээхгүй байх бодит нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Улсын Их хурлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан гишүүнд хориглох 10 үйл ажиллагааг зөрчиж, мөн бусдыг ёс бус үгээр доромжлох, салаавч гаргах, шанаадах, санал худалдаж авах, гадаадад байх данс болон хөрөнгөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичихгүй байх, мөрийтэй тоглох, авлига авах, эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах зэргээр хууль зөрчсөнийг нь тогтоосон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хуульчлаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хариуцлага болох импичментийн журмаар огцруулах аргыг эгүүлэн татах гэж томъёолон, УИХ-ын гишүүн Эрүүгийн хууль зөрчсөн нь Эрүүгийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, Үндсэн хууль зөрчсөн нь Цэцийн шийдвэрээр тогтоогдсон гэх хоёр тохиолдолд хэрэглэхээр явцууруулан хуульчилсан байна. Ийнхүү явцуу хүрээнд парламентын гишүүнийг эгүүлэн татах ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь парламентат ёс хөгжил сул манай орны хувьд тохиромжгүй байна. Тиймээс парламентын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хуулийн тодорхойгүй зохицуулалтыг бусад улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалж, парламентын гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хариуцлагын оновчтой аргыг Үндсэн хуульд тусгаж, тус аргын хэрэглэгдэх үндэслэлийг Үндсэн хууль болон бусад хуульд өргөжүүлэн тусгах нь Үндсэн хуульт ёсны хөгжилд чухал хувь нэмэртэй тул энэхүү сэдвийг судаллаа.
Түлхүүр үг
УИХ-ын гишүүн, Парламентийн гишүүний бүрэн эрх, Хариуцлагын эрх зүйн зохицуулалт, Эгүүлэн татах, Бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, Эрх мэдэл хуваарилах онол, АНУ, ХБНГУ, Үндсэн хуулийн шүүхийн практик,
Бичигдсэн огноо
2014-04-18
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-02-22
Товч мэдээлэл үзсэн
3190
Бүрэн эхээр нь үзсэн
56
Эшлэлийн тоо
36
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Наранцэцэг
Э.Энхцэцэг
“Парламентийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хариуцлагын эрх зүйн зохицуулалт /уих-ийн гишүүнийг эгүүлэн татах/” (2014), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1181
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !