Бүтээлийн нэр
Үндсэн хуулийн шүүхийн болон маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим
Зохиогч
Тэмдэглэл
Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Хууль зүйн үндэсний төв, Шинжлэх ухааны академиас хамтран гаргасан "Газар, удирдлага, эрх зүй" ном /хамтын бүтээл/-нд орсон нийтлэл. 2006 он
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Үндсэн хуулийн процесс
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлд Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тусгасан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 4-12 дахь зүйлүүдэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмуудыг тусгайлан дурдсанаар Цэцийн хувьд удирдлага болгодог зарчмуудыг өөр хоорондоо ялгаатай хоёр бүлэгт хуваах шаардлагыг бий болгож байгаа юм. Үндсэн хуулийн процессийн эрх зүйн чиглэлээр туурвисан зарим орны эрдэмтдийн ном, зохиол, сурах бичгийг харьцуулан үзэхэд зарчмуудыг дээр дурдсан хоёр хэсэгт хувааж ангилсан байдал ажиглагдахгүй байгаагаас гадна ихэнхи бүтээлд уг асуудлыг тусгайлан хөндөхгүйгээр бусад сэдвүүдэд шингээж өгсөн харагдаж байна. Зохиогчийн судалж үзсэн дийлэнхи нэг сэдэвт бүтээлд үндсэн хуулийн шүүхүүдийн эрх хэмжээ, хяналтын хэлбэрийн тухай асуудал ном, хамтын бүтээл, сурах бичгийн агуулга буюу гарчгийг бүрдүүлэсэн байна.
Зарчим гэдэг нь латины principum буюу үндэс, эхлэл гэсэн агуулгыг илэрхийлсэн үгнээс гаралтай ойлголт. Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэдэг бол Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд заавал удирдамж болох үзлүүдийг хуульчлан бэхжүүлсэн заалт хэмээн үздэг. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа өөрөө Цэцийн үйл ажиллагааны цөм, түүний оршин байх зориулалтыг илэрхийлдэг учир Цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлд агуулагдаж буй зарчим болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд агуулагдсан зарчмын хооронд зааг ялгаа гаргах нь утга санааны болон практикийн хувьд төдийлөн ач холбогдолтой биш хэмээн үзнэ. 1995 онд батлагдаж 1997 онд нэмэлт, өөрчлөлт оруулан эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд зарчмуудыг нэгэнт ангилан хуульчилсан учир энэхүү нийтлэлд эхлээд Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэмээн нэрлэгдэж буй үндсэн эхлэл, үзэл онолыг товч авч үзье.
Түлхүүр үг
Үндсэн хуулийн цэц, цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, цэцийн хараат бус байдал, цэцийн гишүүд эрх тэгш байх, асуудал шийдвэрлэх, ил тод байдал, шүүгчийн тусгай буюу онцгой санал
Бичигдсэн огноо
2006-10-19
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-04-27
Товч мэдээлэл үзсэн
3248
Бүрэн эхээр нь үзсэн
102
Эшлэлийн тоо
7
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Сарантуяа
“Үндсэн хуулийн шүүхийн болон маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим” (2006), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1245
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !