Бүтээлийн нэр
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, түүнийг эгүүлэн татахад тулгамдаж буй зарим асуудал
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Б.Чимид нь Үндсэн хуулийн үзэл баримтлал номондоо “Халдашгүй дархан эрхийн сөрөг тал нь гишүүдийн хууль бус үйл ажиллагааг халхавчлах аюултай байдагт оршино” хэмээн УИХ-ын гишүүний халдашгүй байдлын талаар дурдсан байдаг. Өнөө цагт УИХ-н гишүүний халдашгүй байдал гэх нэр томъёон дор тухай гишүүн өөрийн хууль бус үйлдэл үйл ажиллагааг нуух явдал их гарах болсон. Жишээ дурьдвал 2016-2020 оны сонгуулийн жилд нэр бүхий 7 гишүүн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба УЕП-оос гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналын гаргасан хэдий ч чуулганы хуралдаанаас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр одоогоор гаргаагүй байна. УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх 2 үндэслэлийг зааж өгсөн бөгөөд уг үндэслэлүүд нь Үндсэн хууль зөрчсөн гэж үздэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц УИХ-ын тухай хуулийн 6.9. дэх зүйл, заалт, хэсгийг МУҮХ зөрчсөн гэж их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэсэн байдаг бөгөөд МУИХ-аас үүнийг утга, агуулгын өөрчлөлтгүйгээр удаа дараа /3 удаа/ батлан МУҮХ-д заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимыг давхар зөрчсөн үйлдэл гаргаж одоог хүртэл өөрчлөн батлахгүй байгаа нь Үндсэн хуульт, хууль дээдлэх ёсыг сахихгүй байна гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд энэ талаар “…Улсын Их Хурлын гишүүн өргөсөн тангарагаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн бол гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэж заасан. Энэхүү зохицуулалт нь хэрэгжих боломж бий эсэх нь бас эргэлзээтэй. Өмнөх Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг, эгүүлэн татдаг зохицуулалт нь хэрэгжээгүй өдийг хүрсэн. Мөн органик хуулийн зохицуулалт нь Үндсэн хуультай зөрчилдөөнтэй байдаг асуудал болоод байгаа юм.
Үүнээс улбаалан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах боломжгүй нөхцөл байдал бий болж байгаа нь Монголын Үндсэн хуульт ёс, түүний үзэл баримтлал, хууль дээдлэх зарчим, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зэрэг МУҮХ болон бусад хууль тогтоомжуудад заасан зарчимын болоод бусад зүйлүүд хэрэгжих боломжгүй болж байна.
Иймд судлаач бидний зүгээс энэхүү асуудлын талаарх гарцыг шинжлэн судалж Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн шийдлийг эрэлхийлэхийг зорьлоо.
Түлхүүр үг
Улсын Их Хурлын гишүүний халдахгүй байдал, бүрэн эрх, Дархлаа, (“Immunitas”(иммунитет) гэсэн латин гаралтай халдашгүй, халдварлашгүй гэсэн утгатай шинжлэх ухааны нэр томьёог дотоодын эрх зүйд “дархан эрх” буюу “дархлаа” гэдэг. Үүнийг Үндсэн хуульд “халдашгүй байдал” гэсэн утгаар хэрэглэдэг) тэгш эрх, эгүүлэн татах, түдгэлзүүлэх, ял шаардах эрх,
Бичигдсэн огноо
2019-11-12
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-04-28
Товч мэдээлэл үзсэн
4962
Бүрэн эхээр нь үзсэн
92
Эшлэлийн тоо
32
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Сумъяабазар
“УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, түүнийг эгүүлэн татахад тулгамдаж буй зарим асуудал” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1247
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
18 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !