Бүтээлийн нэр
Хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрх
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол улсын Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт заасан иргэний шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, мэтгэлцэх, шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэхэд анхан шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцож байж дээрх эрхээ эдлэх билээ. Гэвч эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхүүдийг өөрөөр зохицуулжээ. Тухайлбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн өмгөөлөгч яллагдагч, шүүгдэгчийг төлөөлөх бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхтэй төдийгүй мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэгэн зэрэг шүүх хуралд төлөөлж оролцох эрхийг нээлттэй зохицуулжээ.
Харин Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй оролцох тохиолдолд зохигч өөрөө оролцох боломжгүй болж зөвхөн өмгөөлөгчтэй оролцох боломжийг олгосон нь хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрхийг хязгаарласан агуулгатай зохицуулалт болжээ. Иймд энэхүү өгүүллээр дээрх асуудлыг хөндөж санал дүгнэлт гаргахыг зорилоо.
Түлхүүр үг
Хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрх, мэтгэлцэх, өөрийгөө өмгөөлөх, шударга шүүхээр шүүлгэх, хэргийн оролцогч, нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч
Бичигдсэн огноо
2019-11-19
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-05-09
Товч мэдээлэл үзсэн
3833
Бүрэн эхээр нь үзсэн
63
Эшлэлийн тоо
13
Санал болгож буй эшлэлийн загвар
Э.Мөнхдаваа
“Хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрх” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1254
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !