Бүтээлийн нэр
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй зарим асуудал
Зохиогч
Тэмдэглэл
Эрдэм шинжилгээний илтгэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Төрийн санхүү, төсөв,
Татварын эрх зүй
Бүтээлийн товч
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ нь Монгол Улсад татварын бие даасан тогтолцоо үүсээд олон жил болж байгаа хэдий ч татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний талаар иргэд болон аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, олон нийт төдийлөн хангалттай хэмжээний ойлголтгүй, практик хэрэглээ дутмаг байдаг нь ажиглагддаг. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний талаарх ойлголт нь хууль эрх зүйн орчны хувьд ч, онол практикийн хувьд ч шинэлэг асуудал бөгөөд судлагдах шатандаа явж байгаа билээ. Иймд уг асуудлын хүрээнд судалгаа шинжилгээ хийхээр энэхүү сэдвийг сонгосон болно.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хэрэгцээтэй цаг хугацаанд нь авсанаар татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ирээдүйд учирч болох татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улмаар байгууллагын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, татвараа үнэн зөв тодорхойлон тайлагнаснаар бизнесийн бодит үнэ цэнийг нэмэгдүүлэх, стратеги зорилго зорилтондоо амжилттай хүрэх боломжийг бүрдүүлдэг чухал ач холбогдолтой билээ.
Иймд татвар төлөгчдөд учирч болох эрсдэлийг татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тусламжтайгаар бууруулаад зогсохгүй энэ үйлчилгээг бид дэлхийн жишигт нийцүүлэн эх нутагтаа сонгодог утгаар нь хөгжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Манай улсын хувьд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай ойлголт нь харьцангуй шинэлэг ойлголт бөгөөд энэхүү үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар бодитой судалгааны ажил хийж, үр дүнг үнэлж, санал, зөвлөмж боловсруулахыг зорилоо.
Түлхүүр үг
Татвар, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, эрсдэл, хөрөнгө оруулалтын гэрээ, компани
Бичигдсэн огноо
2019-05-04
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-05-18
Товч мэдээлэл үзсэн
4341
Бүрэн эхээр нь үзсэн
94
Эшлэлийн тоо
5
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Доржсүрэн
“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй зарим асуудал” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1259
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !