Бүтээлийн нэр
Ашигт малтмал өмчлөл, ашиглалтын үндсэн хуулийн үндэслэлийг хөгжүүлэх нь
Зохиогч
Хэлбэр
Докторын диссертаци
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Ашигт малтмал
Бүтээлийн товч
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд хуульчлагдсан ашигт малтмал өмчлөл, ашиглалтын талаархи суурь заалтыг залгамжлан үйлчилбэл зохих эрх зүйн хэм хэмжээний гол агуулга, чиглэлийг тодруулах, тэдгээрийн хууль зүйн шинжлэх ухааны үндэслэлийн талаар санал, дүгнэлт боловсруулахад оршино. Үүний тулд нэгдүгээрт, ашигт малтмал өмчлөл, ашиглалтын онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн үндсийг судлах, хоёрдугаарт, судлан буй Үндсэн хуулийн үндэслэлд шууд холбогдох хууль тогтоомжид болон түүний хүрээнд гарч буй эрх зүйн үзэгдэл, харилцаанд шинжилгээ хийх, гуравдугаарт, эдгээр зорилтдоо үндэслэн Үндсэн хуулиар тогтоосон ашигт малтмал өмчлөл, ашиглалтын суурь зарчмыг хэрэгжүүлэх гол арга зам, түүний эрх зүйн зохицуулалтын асуудлуудыг хөндөн тодорхойлохыг зорилт болгон тавив. Судалгааны ажлын бүтэц нь дурдсан зорилготой уялдсан 3 бүлэг, 11 зүйл, 23 дэд зүйл, удиртгал, дүгнэлт, санал, ном зүй, хавсралт гэсэн хэсгээс бүрдэнэ. Тодруулбал тус ажлын нэгдүгээр бүлэг нь Ашигт малтмал өмчлөл, ашиглалтын онолын болон Үндсэн хуулийн эрх зүйн үндэс, хоёрдугаар бүлэг нь Ашигт малтмалын хууль тогтоомжийн шинжилгээ: ололт, дутагдал, сургамж, гуравдугаар бүлэг нь Үндсэн хуулиар тогтоосон ашигт малтмал өмчлөл, ашиглалтын суурь зарчмыг хэрэгжүүлэх гол арга зам, түүний эрх зүйн зохицуулалтын асуудалд гэсэн хэсгүүдээс тогтож байна.
Түлхүүр үг
Үндсэн хууль, ашигт малтмал, байгалийн баялагийн өмчлөл, ашиглалт, Үндсэн хуулийн үзэл баримтлал
Бичигдсэн огноо
2020-05-19
Хуудсын тоо
243
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-05-31
Товч мэдээлэл үзсэн
4262
Бүрэн эхээр нь үзсэн
147
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Батболд
“Ашигт малтмал өмчлөл, ашиглалтын үндсэн хуулийн үндэслэлийг хөгжүүлэх нь” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1292
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
3 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
5 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !