Бүтээлийн нэр
Restorative justice concept буюу Шударга ёсыг нөхөн сэргээх үзэл баримтлал ба эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлага
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Ял шийтгэлд суурилсан аргаар шударга ёсыг сэргээн тогтоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уламжлалт хандлага нь эдүгээ хоцрогдож, гэмт этгээд дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр эрүүгийн эрх зүйн тогтолцоонд харьцангуй чөлөөтэй, уян хатан арга хэмжээг нэвтрүүлэх хүнлэг ёсны чиг хандлага дэлхийн улс орнуудын эрүүгийн эрх зүйн хөгжилд нэвтэрч эхэлжээ. Дэлхийн хөгжингүй улс орнууд, НҮБ болон Европын холбооны зүгээс эрүүгийн хэрэгт хохирогч, гэмт хэрэгтнийг эвлэрүүлэн зуучлах хөтөлбөр нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хохирол, хор уршгийг бүрэн барагдуулах, хохирогчийг дахин хохирохоос хамгаалах, гэмт хэрэгтнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх үр дүнтэй арга хэрэгсэл болох тал дээр санал нэгдээд буй.
Манай улсын хувьд 1926 оноос хойш шударга ёсыг нөхөн сэргээх үзэл санааг агуулсан элементүүд Эрүүгийн хууль тогтоомжид тусгагдаж ирсэн боловч бүрэн утгаар нь тайлбарлаж хэрэгжүүлж чадаагүй, зохицуулалтын боловсронгуй бус байдал 2015 онд Эрүүгийн хууль тогтоомжид орсон шинэчлэлийн хүрээнд ч хэвээр үлджээ. Энэ явдал нь Эрүүгийн хуулийн шударга ёсыг сэргээн тогтоох, ял шийтгэлээр цээрлүүлэхээс илүү нийгэмшүүлэх суурь үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд саад учруулж буй юм. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулах, гэмт хэрэгт хохирсоны улмаас хохирогчид үүсдэг онцгой хэрэгцээг ойлгох, хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд Эрүүгийн эрх зүйн шударга ёс, энэрэнгүй ёсны зарчмыг баримтлах үүднээс шударга ёсыг нөхөн сэргээх тухай ойлголтыг онолын үндэслэлтэйгээр судлах, энэ чиглэлээр судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, бусад улс орнуудын туршлагыг судалж, өөрийн орны онцлогт тохирсон эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь манай улсын Эрүүгийн эрх зүйн хөгжлийг дараагийн үе шатанд хөтлөх алхам болох юм.

Түлхүүр үг
Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, шударга ёсыг нөхөн сэргээх үзэл баримтлал, Restorative Justice Programm
Бичигдсэн огноо
2022-05-27
Хуудсын тоо
78
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-06-23
Товч мэдээлэл үзсэн
4196
Бүрэн эхээр нь үзсэн
108
Эшлэлийн тоо
138
Санал болгож буй эшлэлийн загвар
З.Янжинлхам
“Restorative justice concept буюу Шударга ёсыг нөхөн сэргээх үзэл баримтлал ба эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлага” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1311
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
4 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
6 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна !