Бүтээлийн нэр
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийн эрх зүйн хамгаалалт /шүүхийн өмнөх шат/
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрүүгийн эрх зүй,
Эрүүгийн процессын эрх зүй,
Хүүхдийн эрх
Бүтээлийн товч
Гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх
ажиллагааны эрх зүйн орчин өөрчлөгдөхийн хирээр хүний эрхийг хамгаалах шаардлага өсөн нэмэгдсээр байна. Гэмт хэргийн бодит байдлыг тогтооход гэрч,
хохирогч ихээхэн чухал үүрэгтэй буюу гэмт үйлдлийн анхдагч мэдээллийг агуулагч цорын ганц эх сурвалж байх нь цөөнгүй. Ийнхүү гэрч, хохирогч нь эрүүгийн процессын эрх зүйн оролцогч субъект болохын хувьд эрүүгийн процессын эрх зүйн баталгаагаар зайлшгүй хангагдах ёстой. Уг баталгаа гэдэг нь тухайн ажиллагааны бүхий л оролцогчдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хуулийн зүйл, заалтад хэм
хэмжээ хэлбэрээр агуулагдсан эрх зүйн хэрэгсэл мөн.
Гэвч шүүхийн өмнөх шатанд гэрч, хохирогч тэр тусмаа насанд хүрээгүй гэрч, хохирогч нь энэхүү баталгаагаар хангагдаж чадахгүй буюу хуульд заасан эрх, үүргээ эдэлж чадахгүй тохиолдлууд гарсаар байна. Гэрч, хохирогч ялангуяа эрх зүйн бүрэн
чадамжгүй насанд хүрээгүй гэрч, хохирогчид аюул, заналхийлэл, аливаа хэлбэрээр нөлөөлөх зэрэг эрсдэл учирдаг. Өөрөөр хэлбэл, тэдний эрх зүйн байдал нь зарим талаар дордож байна. Эдгээр эрсдэл нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хүний
зөрчигдсөн эрхийг сэргээж, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд хүндрэл үүсгэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах зэрэг боломж олгож байна. Энэ утгаар шүүхийн өмнөх шатанд насанд хүрээгүй гэрч, хохирогчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг нь эдлүүлэх, тэднийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Шүүхийн өмнөх шатан дахь насанд хүрээгүй гэрч, хохирогчийн хамгаалалтын асуудлыг ялангуяа аюулгүй байдлын хамгаалалтыг онцгойлон боловсронгуй болгох, тэдний эрх зүйн баталгааг хангах хууль эрх зүйн орчинг сайжруулах асуудлаар гадны орны туршлагыг өөрийн орны хуулийн хэм хэмжээтэй харьцуулан ялгаатай болон төсөөтэй талыг олж, онолын үндэслэлтэйгээр судлахад бүтээлийн зорилго оршино.
Түлхүүр үг
Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй, гэрч, хохирогч, насанд хүрээгүй гэрч, хохирогч, насанд хүрээгүй хүн, эрх зүйн хамгаалалт, эрх зүйн зохицуулалт, хамгаалалтын арга хэмжээ, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал
Бичигдсэн огноо
2022-05-13
Хуудсын тоо
79
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-06-25
Товч мэдээлэл үзсэн
5018
Бүрэн эхээр нь үзсэн
255
Эшлэлийн тоо
134
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Энхнаран
“Насанд хүрээгүй гэрч, хохирогчийн эрх зүйн хамгаалалт /шүүхийн өмнөх шат/” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1312
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !