Бүтээлийн нэр
Улсын гадаад өрийн талаарх олон улсын эрх зүйн ба дотоодын эрх зүйн зохицуулалт буюу "International and national legislations regarding foreign debt"
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Төрийн санхүү, төсөв,
Олон Улсын нийтийн эрх зүй
Бүтээлийн товч
Эдийн засгийн гадаад харилцааны бодлого, онол, арга зүй нь он удаан жилийн турш хөгжиж ирсэн бол эдийн засгийн эрх зүйн онол шилжилтийн шатандаа буюу арай хожим хөгжиж буй салбар юм. Улсын гадаад өр нь олон улсын эдийн засгийн эрх зүйн зохицуулах зүйл болох зээл тусламжийн асуудалд хамаарах эдийн засгийн ойлголт учир олон улсын эдийн засгийн эрх зүйгээр зохицуулагдана. Иймд улсын гадаад өрийн талаарх олон улсын эрх зүйн болон дотоодын эрх зүйн зохицуулалтыг судлах нь Монгол Улсад гадаад өрөөс үүдэн бий болж болзошгүй асуудлыг олон улсын эрх зүйтэй уялдуулан хэрхэн шийдвэрлэж болохыг олж харахад ач холбогдолтой байна. Улсын гадаад өртэй холбогдож хийгдсэн судалгааны ажлуудын дийлэнх нь эдийн засгийн судалгаа эзэлдэг. Эдгээр судалгааны ажлууд нь эдийн засгийн ерөнхий онол болон бусад холбогдох онолд суурилсан чанарын болон тоон судалгаанууд байдаг. Энэхүү судалгааны ажил нь өр, ДНБ-ий харьцаа, зээлжих зэрэглэл зэрэг эдийн засгийн ойлголтуудаар дамжуулан эрх зүйн дүн шинжилгээ хийж улмаар Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, бусад холбогдох журмуудын дутагдалтай талуудыг гаргахыг зорьсон.
Судалгааны ажил нь удиртгал, гурван бүлэгтэй ба судалгааны ажлаас гарах дүгнэлт, дэвшүүлсэн санал хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр бүлэг болох “Улсын гадаад өр ба Олон улсын эрх зүй” нь улсын гадаад өрийн тухай ойлголт, чиг хандлага, улсын өрийн талаарх олон улсын эрх зүйн зохицуулалт хэсгээс бүрдэнэ. Хоёрдугаар бүлэг болох “Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалт” нь Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал, Монгол Улсын өрийн удирдлагын талаарх эрх зүйн зохицуулалт гэсэн хэсгүүдтэй байна. Гуравдугаар бүлэг болох “Зарим гадаад улсын сайн туршлага” хэсэгт Япон, Сингапур улсын гадаад өрийн талаар авч хэрэгжүүлдэг сайн туршлагуудыг судаллаа.
Түлхүүр үг
Олон улсын эдийн засгийн эрх зүй, Улсын гадаад өр, Эдийн засгийн эрх зүй, зээлжих зэрэглэл, ДНБ, өр, дефолт зарлах,
Бичигдсэн огноо
2022-05-14
Хуудсын тоо
63
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-08-18
Товч мэдээлэл үзсэн
3218
Бүрэн эхээр нь үзсэн
54
Эшлэлийн тоо
110
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Сайнзаяа
“Улсын гадаад өрийн талаарх олон улсын эрх зүйн ба дотоодын эрх зүйн зохицуулалт буюу "International and national legislations regarding foreign debt"” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1330
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !