Бүтээлийн нэр
Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Нийтийн алба
Бүтээлийн товч
Монгол Улс улс төрийн тогтолцооны хувьд хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн либерал дэглэмийг сонгож, өмч хөрөнгийг харилцааны хувьд, хувийн ба нийтийн өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүтээхийг зорьж Үндсэн хуульдаа заасан нь эрх зүйн тогтолцооны хувьд ч онолын үндсээ өөрчлөхийг биднээс шаардаж байна. Өнөөдрийг хүртэл хийгдсэн эрх зүйн шинэчлэл, салбар эрх зүйн олон шинэтгэл амин сүнс, мөн чанарын хувьд субьектын өөрчлөлтгүйгээр амжилттай хэрэгжихэд бэрх байгааг улс төрийн сонгууль бүрийн дараа эмх замбараагүй болж сандралдах төрийн байгууллагын тогтворгүй байдал, төрийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэмээн сэрдэгдэх төрийн өмчит байгууллагуудын алдагдалтай ажилладаг дүр зураг илтгэн харуулж байна. Магадгүй хамгийн эхний том алхам “төрийн байгууллага” гэх нэр томьёоны хэрэглээг зохистой, учир утгатай хэрэглэж, “нийтийн алба” “нийтийн захиргаа”, “захиргааны байгууллага”, “нийтийн эрх зүйн этгээд” гэх нэр томьёог хэвшүүлэх замаар, сэтгэлгээ, хандлагын өөрчлөлтийг төлөвшүүлэхээс эхлэх ёстой ч байж болох юм. Үүний тулд энэхүү судалгааны ажлын нэгээхэн хэсэг нийтийн ба хувийн эрх зүй дэх байгууллагын ялгаа зааг, мөн чанарыг ойлгож, улмаар нийтийн эрх зүйн этгээдийн зохион байгуулалт-эрх зүйн хэлбэрийн ялгаатай байдлыг судлахад зориулагдлаа.
Түүнчлэн тус судалгааны ажил нь Монгол Улсын хууль зүйн системд хэвшин тогтсон төрийн байгууллага гэх ойлголт нь нийтийн ба хувийн эрх зүйн тогтолцооноос бүрдэх эрх зүйн нэгдсэн системийн дотор хэрхэн уялдах, төрийн алба ба нийтийн алба хэмээх ойлголтын хүрээ хязгаар, уялдаа холбоог танин мэдэх замаар “Монгол улсын төрийн байгууллагын, улмаар төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны реформ нийтийн алба болон хөгжих алхмаас эхлэнэ” гэх судлагааны үр дүнгийн төсөөллийг батлахад чиглэгдэнэ.
Түлхүүр үг
төрийн байгууллага, захиргааны байгууллага, нийтийн эрх зүйн этгээд, хувийн эрх зүйн этгээд, эмнэлэг, сургууль, музей, нийгмийн үйлчилгээний байгууллага
Бичигдсэн огноо
2021-03-23
Хуудсын тоо
89
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-09-20
Товч мэдээлэл үзсэн
3701
Бүрэн эхээр нь үзсэн
81
Эшлэлийн тоо
83
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа
“Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1355
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !