Бүтээлийн нэр
Хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар гомдол гаргах эрх болон түүний хязгаарлалт: Харьцуулсан судалгаа
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Бүтээлийн товч
Манай улсын Компанийн эрх зүйн шүүхийн практикт хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар гомдол гаргах маргаан нь хамгийн түгээмэл тохиолддог маргааны нэг юм. Энэхүү асуудлын талаар Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйл хуульчилж өгсөн. Хууль зөрчсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгох шаардлага зүй ёсоор тулгарах хэдий ч, тухайн шийдвэр хүчингүй болсноор эрх ашиг нь сөргөөр хөндөгдөж болзошгүй этгээдүүдийн ашиг сонирхлыг ч мөн харгалзан үзэх шаардлагатай. Үүнд Иргэний эрх зүй дэх хэлцэл “анхнаасаа хүчин төгөлдөр бус байх” болон хэлцлийг “хүчин төгөлдөр бусд тооцуулж болох” тухай ойлголтууд болоод тэдгээрийн ялгаа нь чухал үүргийг гүйцэтгэдэг. Гэвч, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь “анхнаасаа хүчин төгөлдөр бус” байх уу эсхүл “хүчин төгөлдөр бусд тооцуулж болох” уу гэдэг талаар тодорхой зохицуулаагүй байна.
Мөн түүнчлэн, тус зүйл нь гомдол гаргах эрхийг “хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч”-ээр хязгаарладаг боловч уг хязгаарлалт нь гомдол гаргах эрхийг урвуулан ашиглах бүхий л тохиолдлуудад таарсан хангалттай хязгаарлалт болж буй эсэх нь эргэлзээтэй. Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд, хууль зүйн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс Япон улсын Компанийн тухай хуульд тусгагдсан “Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл” болон хувьцаа эзэмшигчийн гомдол гаргах эрхийг хязгаарлах төрөл бүрийн онол болоод шүүхийн жишгүүдийг авч үзлээ.
Улмаар энэхүү судалгаанд хууль зүйн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг “хүчин төгөлдөр бусд тооцуулж болох” гэж үзэх нь зүйтэй хэмээх байр суурийг дэвшүүлэв. Мөн хувьцаа эзэмшигчийн гомдол гаргах эрхийг хязгаарлах төрөл бүрийн арга хэрэгслийн талаар боломжит санал, дүгнэлтийг дэвшүүлэв.
Түлхүүр үг
Хувьцаа эзэмшигчдийн хурал, Хувьцаа эзэмшигчийн гомдол гаргах эрх, Хувьцаа эзэмшигчдийн хурлын доголдол, Хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байх, Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Цөөнх хувьцаа эзэмшигч, Хууль зүйн тогтвортой байдал.
Бичигдсэн огноо
2022-10-20
Хуудсын тоо
29
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-10-24
Товч мэдээлэл үзсэн
5148
Бүрэн эхээр нь үзсэн
164
Эшлэлийн тоо
93
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Бодьбилэг
“Хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар гомдол гаргах эрх болон түүний хязгаарлалт: Харьцуулсан судалгаа” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1376
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !