Бүтээлийн нэр
Хуульчийн үргэлжилсэн сургалтын зарим хөтөлбөрт хийсэн шинжилгээ
Зохиогч
Тэмдэглэл
Нээлттэй нийгэм форум, Азийн сан, Монголын хуульчдын холбооны дэмжлэгтэйгээр бичив.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Боловсрол
Бүтээлийн товч
Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар баталгаажсан дээр дурдсан эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, төрөөс иргэнийхээ өмнө хариуцсан үүргийг биелүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд олон хууль тогтоомж батлагдан гарч, хүчин төгөлдөр үйлчилж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь хуульчдын үйл ажиллагааны хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд нэгдсэн шаардлага, стандарт, хариуцлагын тогтолцоог бий болгох, уг арга замаар тэдгээрийн мэдлэг, ур чадвар, ёс зүйг нэмэгдүүлэн хуульчдын нэр хүнд, олон нийтийн итгэл, хүндлэлийг олж авах, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагын зохистой бүтцийг бий болгох зорилгоор батлагдан, хэрэгжиж байна. Хуулиар хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах бүтцийг бий болгож, хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тодорхой багц цаг хангах үүргийг хүлээлгэсэн. Сургалтын хороо нь хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлж, хуульчийн үргэлжилсэн сургалтад зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хянаж хэлэлцэх, сургалт явуулах багш нарын талаар санал өгөх, сургалтын явц үр дүнгийн талаар дүгнэлт гаргах, үргэлжилсэн сургалтын багц цагийг тооцох аргачлал, журмыг боловсруулж Зөвлөлөөр батлуулах, хуульчийн үргэлжилсэн сургалтын чанар, хүртээмж, заавал мэдвэл зохих агуулгад суурилсан сургалтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж байна. Энэ чиг үүргийн хүрээнд Азийн сангийн дэмжлэгтэйгээр сургалтын хөтөлбөрийг үнэлэх ажлыг зохион байгуулж цаашид хуульчийн үргэлжилсэн сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарах асуудлыг тодруулан гаргаж ирэхийг зорьсон.
Судалгааны хүрээнд Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос 2017 онд магадлан итгэмжлэгдсэн 1, 2018 онд магадлан итгэмжлэгдсэн 7, 2019 онд магадлан итгэмжлэгдсэн 3, нийт 11 сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийлээ. Дүн шинжилгээ хийхдээ “Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам”-ын зохицуулалтыг шалгуур болголоо.
Судалгааны хүрээнд Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос 2017 онд магадлан итгэмжлэгдсэн 1, 2018 онд магадлан итгэмжлэгдсэн 7, 2019 онд магадлан итгэмжлэгдсэн 3, нийт 11 сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийлээ. Дүн шинжилгээ хийхдээ “Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам”-ын зохицуулалтыг шалгуур болголоо.
Түлхүүр үг
үргэлжилсэн сургалт, сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн сэдэв, агуулга, зорилго, зорилт, арга зүй, хэрэглэгдэхүүн
Бичигдсэн огноо
2020-02-04
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-11-09
Товч мэдээлэл үзсэн
2413
Бүрэн эхээр нь үзсэн
24
Эшлэлийн тоо
1
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Мөнхзул
“Хуульчийн үргэлжилсэн сургалтын зарим хөтөлбөрт хийсэн шинжилгээ” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1395
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
[1] Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын 27 дугаар тогтоолын хавсралт
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !