Бүтээлийн нэр
Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт
Зохиогч
Хэлбэр
Докторын диссертаци
Салбар
Иргэний эрх зүй,
Гэр бүлийн эрх зүй,
Өмчийн эрх зүй
Бүтээлийн товч
Гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой олон улсын болон Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, тэдгээрт хамаарах нэр томьёо, хэрэгжүүлэх практикийг судлан дүн шинжилгээ хийх замаар хамгийн тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход судалгааны зорилго оршино.
Судалгааны ажлын зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Тухайлбал,
1. Гэр бүл, гэрлэлт, өмчийн талаарх олон ургалч үзэл, орчин үеийн чиг хандлагыг судлах;
2. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаарх эрх зүйн ойлголт, түүний агуулгыг тодорхойлох;
3. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалттай холбоотой хууль цаазын түүхэн эх сурвалжуудыг судлан дүн шинжилгээ хийх;
4. Гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой шүүхийн практикийг судлан дүн шинжилгээ хийх;
5. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар өөрийн орны эрх зүйн зохицуулалтыг гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалттай харьцуулах замаар санал дүгнэлт гаргах;
6. Гэр бүлийн гишүүн, эд хөрөнгийн талаарх үндэсний хууль тогтоомжийн нийцлийг судлах;
7. Гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой эрх зүйн зохицуулалтад тулгамдсан асуудлыг тодруулж, боловсронгуй болгох талаар оновчтой шийдэлд хүрэх санал боловсруулж дэвшүүлэх зэрэг асуудлууд хамаарч байгаа болно.
Гэр бүл, өмчлөх эрх, гэр бүлийн дундын эд хөрөнгийн ойлголт, түүний мөн чанар, агуулгыг Үндсэн хуулийн болон иргэний эрх зүйн шинжлэх ухааны онолын үүднээс тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг үндэсний болон гадаадын зарим улсын Иргэний, Гэр бүлийн, Өв залгамжлалын хууль тогтоомжийн хүрээнд харьцуулан судалсан нь диссертацийн ажлын онолын ач холбогдол оршино.
Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын асуудлыг ийнхүү дагнан судалснаар, гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой хэрэг, маргааныг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулна хэмээн тооцож байна. Гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан зарим хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, өөрчлөлт оруулах онолын үндэслэлийг боловсруулах, түүгээр дамжин эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход судалгааны ажлын практик ач холбогдол оршино. Ингэснээр энэ төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэх үед эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхэд эргэлзээтэй, хүндрэлтэй байсан асуудал шийдэгдэж шүүхийн шийдвэр үнэн зөв гарах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Энэхүү судалгааны ажил нь манай улсад гэр бүлийн дундын эд хөрөнгийн зохицуулалтыг шинжлэх ухааны үүднээс судалсан анхны судалгаа юм. Судалгааны ажлын бүлэг тус бүрт дүгнэлт хийсэн бөгөөд тэдгээрт гэр бүл, өмч, гэр бүлийн дундын өмчийн талаарх орчин үеийн хандлага, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуульд зарим өөрчлөлт оруулах шинэлэг саналуудыг тусгаж ерөнхий дүгнэлтэд нэгтгэн авч үзсэн.

Түлхүүр үг
Монгол: Дундын өмч, гэр бүлийн гишүүн, өмчлөгчийн эрх, иргэний эрх зүйн хамгаалалт
Англи: Common property, family member, ownership rights, civil protection

Бичигдсэн огноо
2022-07-04
Хуудсын тоо
150
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-11-17
Товч мэдээлэл үзсэн
7908
Бүрэн эхээр нь үзсэн
658
Эшлэлийн тоо
359
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Отгонтуяа
“Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1398
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
5 days ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ болно
5 days ago

S2EP21. М.Маралмаа & Р.Оюундэлгэр: Хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэглээ
6 days ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгалын нөхөн төлбөр аваагүй тохиолдол
2025-06-18
-
Бэлэглэлийн гэрээ хэлбэрийн шаардлага хангаагүй нь ажилтандаа орон сууц бэлэглэхээр амлаж, батламж гардуулан, орон сууцыг эзэмшилд нь шилүүлсэн үйл баримтыг үгүйсгэхгүй
2025-06-16
-
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлтийн тойм
2025-06-13
-
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -

Judilogy
2025-06-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-09 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-09 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -

2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !