Бүтээлийн нэр
Технологийн эрин дэх хууль зүйн боловсрол: Тулгамдсан асуудал, чиг хандлага
Зохиогч
Тэмдэглэл
Хуулийн технологи (Legal Technology) нь практик менежмент, баримт хадгалах, төлбөр тооцоо хийх, цахим нээлт хийх чиглэлээр хууль зүйн үйлчилгээг хүргэх технологи, программ хангамж гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл хуулийн технологи гэдэг нь үндсэндээ хууль зүйн үйлчилгээ үзүүлэхэд технологи, программ хангамж ашиглахыг хэлнэ.
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Хууль & Технологи
Бүтээлийн товч
Хүн төрөлхтний амьдралын хэв маягт технологийн дэвшлээс үүдэлтэй өөрчлөлтүүд хурдацтайгаар өрнөж байна. Үүний тусгал хууль зүйн үйлчилгээ мөн нэгэн адил хамаарна. Дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн VI хувьсгалын тухай хэлэлцэж, үйлдвэрлэлийн автоматжуулалт, үйлчилгээний хүртээмжтэй байдал, төрийн үйлчилгээг түгжрэлгүй хүргэхэд дижитал шилжилтийг хэрхэн оновчтой хийхэд анхаарал хандуулж байна.
Технологийн асар хурдацтай хөгжил дэвшил нь хүний үйл ажиллагааг машин, аппликэйшнээр сольж байгаагаас илүүтэйгээр хиймэл оюун ухаан (AI), машин сургалт (ML), их өгөгдөл (Big Data), эд зүйлсийн интернэт (IoT) зэрэг дэвшилтэт мэдээллийн технологиудыг ашигласан “ухаалаг” гэсэн тодотголтойгоор бидний амьдралд хүссэн хүсээгүй нэвтэрч, хүмүүсийн амьдралын хэв маяг, ажил үйчилгээний арга хэлбэрийг эрс өөрчилж байна.
Дэвшилтэт технологи, интернэтийн сүлжээ ашиглан үзүүлж буй үйлчилгээ, тэдгээрээс үүдэн гарах үр дагавар, эрсдэл, оюуны өмч, онлайн худалдаа, хувийн өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдал зэрэг олон асуудал урган гарч, тэдгээрийг зохицуулсан цоо шинэ хууль, эрх зүйн орчин шаардах нь тодорхой.
Ирээдүйд шүүхээр шийдвэрлэгдэх маргааны ихэнх хувь нь интернэт болон онлайн орчинд хамаарах бөгөөд маргааныг шүүх уламжлалт аргаар шийдвэрлэхэд шинэ сорилттой тулгарах асуудал үүсэх юм.
Хуулийн фирмүүдийн хувьд өдөр тутмын байнга давтагдах шинжтэй ажил, үйлчилгээг технологийн дэвшлийг ашиглан хялбаршуулж, илүү ач холбогдолтой, төвөгтэй асуудлуудад анхаарч байгаа нь уламжлалт хуулийн фирмүүдэд өндөр технологийн ур чадвартай хуульчид хэрэгцээтэй болж байна. Өөрөөр хэлбэл технологи нь хуулийн практикийг боловсронгуй болгож, үйл ажиллагааг хялбар болгоход чиглэж байна.
Ирээдүйн хуульчийг ямар ажил хүлээж байгаа, хууль, эрх зүйн үйлчилгээнүүд дижитал эрин үе рүү орохын хэрээр манай хууль, эрх зүйн тогтолцоо ямар байх, технологи хуулийг хэрэгжүүлэхэд хэрхэн туслах, хуулийн сургуулийн төгсөгчид шинэ сорилтод бэлэн үү гэсэн олон асуулт гарч ирж байна.
Энэ нь хуулийн их, дээд сургуулиуд оюутнуудыг шинэлэг хуульч болоход нь бэлтгэхийн тулд илүү их хариуцлага хүлээх, технологийн гүйцэтгэж буй үүргийг ойлгох, сонгох, ашиглахад сургах шаардлага үүсч, шийдэх ёстой бэрхшээл, хууль зүйн боловсролд анхаарвал зохих сэдэв болж байна.

Түлхүүр үг
Хуулийн технологи, цахим шүүх, хуулийн дижитал шилжилт, онлайн маргаан шийдвэрлэх, хууль зүйн практик дахь технологи, кэйсүүд, орчин үеийн хуульчдын практик орчин өөрчлөгдөж буй асуудлууд, технологийг ашиглахыг санал болгож буй нөхцөл байдал, хуулийн технологийн дэвшил ба хууль зүйн практикт тулгамдаж буй асуудал, хуульчдад технологийн ур чадвар олгох орчин үеийн шийдэл, legal technology, хиймэл оюун ухаан (AI), машин сургалт (ML), их өгөгдөл (Big Data), эд зүйлсийн интернэт (IoT), Цахим орчин (мэдээллийн аюулгүй байдал, нийтийн цахим үйлчилгээ, нууцлал ба өгөгдлийг хамгаалах), Цахим худалдаа (цахим худалдаа, цахим гэрээ), Кибер гэмт хэрэг ба цахим аюулгүй байдал
Бичигдсэн огноо
2020-06-01
Хуудсын тоо
76
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-12-14
Товч мэдээлэл үзсэн
3105
Бүрэн эхээр нь үзсэн
106
Эшлэлийн тоо
115
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Отгонбаяр
“Технологийн эрин дэх хууль зүйн боловсрол: Тулгамдсан асуудал, чиг хандлага” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1418
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
7 hours ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
4 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна !