Бүтээлийн нэр
Хүндэтгэн үзэх шалтгаан
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч
“Хүндэтгэн үзэх шалтгаан” гэх энэхүү нэр томьѐог Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 590 гаруй хуулиас 71 хуульд хэрэглэжээ. Эдгээр 71 хуулиас 65 хуульд дээрх нэр томьѐог тусгаж, харин Татварын ерөнхий хууль, Иргэний хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Монгол улсын иргэний цэргийн
үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд тухайн хуулийн онцлог зохицуулалтад хамааруулан тодорхойлж хуульчилсан байна. Энэхүү ойлголтыг өнгөц харахад маргаангүй ойлголт мэт боловч хууль хэрэглээ, шүүхийн практикт нарийн төвөгтэй, нэн ач холбогдолтой чухал хууль зүйн нэр томьѐо бөгөөд эл асуудлыг нарийн тогтоож, тодорхойлох зайлшгүй шаардлагатай байна.
Энэхүү шалтгаан нь иргэн, хуулийн этгээд хуулиар хүлээсэн үүрэгтэй холбогдон гарч ирэх бөгөөд тухайн этгээдээс өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлыг ойлгохоор байна. Харин дээрх 71 хууль тогтоомж болон гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалтаас судлан үзэхэд байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, эрүүл мэндийн шалгааныг ямар ч тохиолдолд хүндэтгэн
үзэх шалтгаанд хамааруулахаар тодорхойлжээ.
Хавсралтад дурдсан хуулиудад хүндэтгэн үзэх шалтгаанд юуг хамааруулж ойлгохыг нарийвчлан тодорхойлж зохицуулаагүйн улмаас энэхүү нөхцөл шалтгааныг эрх бүхий этгээд өөр өөрөөр тайлбарлаж хэрэглэх боломж олгох нь эцэстээ хүний эрх зөрчигдөж, хуульд үндэслэх зарчимтай нийцэхгүй болно. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг урьдчилан таамаглаж тодорхойлох боломжгүй тул тухайн тохиолдол бүрт үндэслэн дүгнэлт хийж, зайлшгүй шалтгаан, нөхцөл байсан эсэхийг холбогдох бусад эх сурвалж, баримтаар давхар тогтоох замаар шийдвэрлэх нь зохимжтой.
Иймд хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг иргэн, хуулийн этгээд өөрөө нотлох эрхийг хуулиар тодорхойлж өгөх, харин тэрхүү шалтгаан нөхцлийг эрх бүхий албан тушаалтан үнэлэх эрхийг бус, харин зөв нотлох үүргийг тодорхой хуульчилж, тухайн эрх зүйн онцлог харилцаанд тохируулан хуулиар “хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг нарийн тодорхойлж зохицуулах зайлшгүй шаардлагатай байна.

Түлхүүр үг
Хүнтгэхгэн үзэх шалтгаан, эрх бүхий албан тушаалтан, Дээд шүүхийн тайлбар, хуулийн нэр томьёо, дотоод итгэл, хүүльд үндэслэх зарчим, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөө, нотлох баримт, хууль буруу хэрэглэх,
Бичигдсэн огноо
2016-06-10
Хуудсын тоо
27
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-12-22
Товч мэдээлэл үзсэн
6668
Бүрэн эхээр нь үзсэн
258
Эшлэлийн тоо
32
Санал болгож буй эшлэлийн загвар
Э.Мөнхдаваа
“Хүндэтгэн үзэх шалтгаан” (2016), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1433
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
3 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
5 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !