Бүтээлийн нэр
Байгалийн хийн хоолой: хөрөнгө оруулалтын эрх зүйн боломж, сорил, шийдэл
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Арилжаа & Бизнесийн эрх зүй,
Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
Эрчим хүчийг дахин сэргээгдэх болон үл сэргээгдэх эрчим хүч гэж ангилах ба үл сэргээгдэх эрчим хүчинд шатамхай түлш, цөмийн энерги хамаарна. Хүн төрөлхтөн өдийг хүртэл хэрэглэж буй дулааны болон эрчим хүчний эх үүсвэрийнхээ 80 хүртэл хувийг үл сэргээгдэх эрчим хүчээр бүрдүүлсээр иржээ.
МУ-ын хувьд хийн хоолой барих асуудал 2018 оноос эрчимжиж, улмаар ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Газопровод союз восток” ХХК нь МУ-тай хамтран 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр эцэслэсэн билээ. Тус хөрөнгө оруулалтын төслийг техникийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж үзэж тэмдэглэлд МУ-ын Шадар сайд гарын үсэг зурсанаар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжихэд бэлэн болсон гэхэд хэлсдэхгүй.
Гурван улсыг хамарсан уг төсөл нь МУ-ын хувьд эдийн засаг болон эрчим хүчний салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэхээр харагдаж байгаа хэдий ч одоогоор хийн хоолой барих ажил хараахан эхлээгүй, бэлтгэл ажил шат дараатай урагшилсаар байна.
Иймд энэхүү судалгааны ажлаар МУ-аар дамжин өнгөрөх хийн хоолой барих, ашиглахтай холбоотойгоор хөрөнгө оруулалт татах, түүнийг хамгаалах, төр-хөрөнгө оруулагчийн хооронд үүсэж болзошгүй маргааны эрсдэлийн талаар түлхүү судаллаа. Судалгааны явцад олж тогтоосон мэдээлэлд анализ хийн түүндээ үндэслэн МУ-ын Хөрөнгө оруулалтын тухай хууль /цаашид “ХОтХ” гэх/-д тухайн харилцааг хэрхэн зохицуулах, хөрөнгө оруулагч болон хүлээн авагч орны эрх ашгийг хэрхэн тэгш байдлаар хангах, мөн олон улсын гэрээ /цаашид “ОУГ” гэх/, хэлэлцээр байгуулахдаа тухайн харилцааг дэлхийн бусад улс орны сайн жишгээр хэрхэн зохицуулбал зохистой талаар дүгнэлт өгч, санал боловсруулахыг зорилоо.
МУ-ын хувьд хийн хоолой барих асуудал 2018 оноос эрчимжиж, улмаар ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Газопровод союз восток” ХХК нь МУ-тай хамтран 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр эцэслэсэн билээ. Тус хөрөнгө оруулалтын төслийг техникийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж үзэж тэмдэглэлд МУ-ын Шадар сайд гарын үсэг зурсанаар хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжихэд бэлэн болсон гэхэд хэлсдэхгүй.
Гурван улсыг хамарсан уг төсөл нь МУ-ын хувьд эдийн засаг болон эрчим хүчний салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэхээр харагдаж байгаа хэдий ч одоогоор хийн хоолой барих ажил хараахан эхлээгүй, бэлтгэл ажил шат дараатай урагшилсаар байна.
Иймд энэхүү судалгааны ажлаар МУ-аар дамжин өнгөрөх хийн хоолой барих, ашиглахтай холбоотойгоор хөрөнгө оруулалт татах, түүнийг хамгаалах, төр-хөрөнгө оруулагчийн хооронд үүсэж болзошгүй маргааны эрсдэлийн талаар түлхүү судаллаа. Судалгааны явцад олж тогтоосон мэдээлэлд анализ хийн түүндээ үндэслэн МУ-ын Хөрөнгө оруулалтын тухай хууль /цаашид “ХОтХ” гэх/-д тухайн харилцааг хэрхэн зохицуулах, хөрөнгө оруулагч болон хүлээн авагч орны эрх ашгийг хэрхэн тэгш байдлаар хангах, мөн олон улсын гэрээ /цаашид “ОУГ” гэх/, хэлэлцээр байгуулахдаа тухайн харилцааг дэлхийн бусад улс орны сайн жишгээр хэрхэн зохицуулбал зохистой талаар дүгнэлт өгч, санал боловсруулахыг зорилоо.
Түлхүүр үг
хийн хоолой, эрчим хүч, хөрөнгө оруулалт, харьцуулсан судалгаа, тогтвортой хөгжил, арбитрын практик
Бичигдсэн огноо
2022-04-01
Хуудсын тоо
18
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-12-22
Товч мэдээлэл үзсэн
2005
Бүрэн эхээр нь үзсэн
29
Эшлэлийн тоо
56
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Бямба-Од
“Байгалийн хийн хоолой: хөрөнгө оруулалтын эрх зүйн боломж, сорил, шийдэл” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1439
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- Монгол Улсын хувьд “цоо шинэ” буюу холбогдох эрх зүйн зохицуулалт байхгүй, өмнө нь байгалийн нөөцийн энэхүү төрөлд холбогдох эрх зүйн харилцаанд оролцож байсан туршлагагүй гэж хэлж болох эрх зүйн субъект юм.
- Үүнд: Нүүрстөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бүхий нүүрс, газрын тос, байгалийн хий, шатдаг занар, битум, давирхай элс, хүнд тос зэрэг багтана. https://www.britannica.com/science/fossil-fuel (Сүүлд үзсэн: 2022.02.27)
- https://www.nationalgeographic.org/encyclopedia/nonrenewable-resources/?utm_source=BibblioRCM_Row (Сүүлд үзсэн: 2022.02.27)
- 2021 онд МУ-ын хуулийн этгээдээр бүртгүүлсэн дамжуулах хоолойн тээвэр, инженерийн судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын хуулийн этгээд юм. http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/6652816 (Сүүлд үзсэн: 2022.03.03)
- https://ikon.mn/n/2g5k (Сүүлд үзсэн: 2022.02.27)
- https://www.nationalgeographic.org/encyclopedia/nonrenewable-resources/?utm_source=BibblioRCM_Row (Сүүлд үзсэн: 2022.02.27)
- IISD Report, Investor–State Disputes in the Fossil Fuel Industry, December 2021, p.1 https://www.iisd.org/publications/investor-state-disputes-fossil-fuel-industry (Сүүлд үзсэн: 2022.03.10)
- ОХУ нь Конвенцыг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс мөрдөж эхэлсэн бол БНХАУ 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Ингэхдээ тус хоёр улс нь ОУГ-нд ратификац хийж буюу хамгийн өндөр хэмжээгээр хүлэмжийн хийн ялгарлыг хүлээн зөвшөөрөн баталж ОХУ 7.53 хувь, БНХАУ 20.09 хувиар тогтоож нэгджээ. МУ нь конвенцод 2016 оны 9 дүгээр сарын 21-нд нэгдэн орсон ба 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Энэ нь шатамхай түлшнээс эрчим хүч гаргаж авах бус сэргээгдэх эрчим хүчээр эсхүл нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхийг дэмжих тухай хэлэлцээр юм.
- IISD Report, supra note 7, p.3.
- https://investmentpolicy.unctad.org/international-investment-agreements/countries/139/mongolia (Сүүлд үзсэн: 2022.02.27)
- ХОтХ-ийн 5 дугаар зүйлд буюу хөрөнгө оруулалтын хэлбэрт “хуулиар хориглоогүй бусад хөрөнгө оруулалтын хэлбэр” байж болох талаар хуульчилсан боловч байгалийн нөөцийг хайх, олборлох, ашиглах, борлуулах, тээвэрлэх, хадгалах, үйлдвэрлэх эрхэд хөрөнгө оруулалт хийж болох талаар нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй байна. Мөн ГХОтХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт МУ-ын хуулийн этгээдийн хувьцааны 33-аас дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд зөвшөөрөл авахаар буюу гадаадын төрийн өмчит хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийх салбаруудыг тухайлан дурдсан. Үүнд уул уурхай, банк, санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо гэсэн үндсэн 3 чиглэл хуульчлагджээ. Энэ нь байгалийн нөөцийг ашиглах, олборлохтой холбоотой салбарыг зөвхөн уул уурхайгаар хязгаарласан, дээрх зохицуулалтад үндэслэн хийн хоолой, цаашилбал эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй улсууд нь МУ-ын дотоодын хууль тогтоомжийг судалж үзсэний үндсэн дээр “дөлөх” нөхцөл бүрдүүлж мэдэхээр байхаас гадна, гадаадын төрийн өмчит хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийх нөхцөлд Хоёр талт хөрөнгө оруулалтын хэлэлцээр, дотоодын холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөх нөхцөл бүрджээ.
- https://www.aljazeera.com/news/2021/12/16/mapping-world-oil-gas-pipelines-interactive (Сүүлд үзсэн: 2022.02.27)
- Жишээлбэл, WRB v. Grenada (II) маргаан нь хүлээн авагч улсаас шатамхай түлшийг сэргээгдэх эрчим хүчээр орлуулах өөрчлөлт хийсэнтэй холбогдож үүссэн, Occidental v. Ecuador (II) зэрэг тус улсын эсрэг үүссэн 5 маргаанд хүлээн авагч улс газрын тосны үйл ажиллагаанд ногдуулах татварт нийтийн сайн сайхны (public good) төлөө өөрчлөлт оруулсантай холбогдож үүссэн, Cervin Investissements and Rhone Investissements v. Republic of Costa Rica маргаан нь хүлээн авагч улс газрын тосны ашиглалтын тарифыг тогтоох арга хэмжээ авсантай холбогдон үүсчээ.
- https://investmentpolicy.unctad.org/investment-laws (Сүүлд үзсэн: 2022.03.05)
- ОХУ нь 1999 онд ХОтХ баталсан ба энэ харилцаанд 1992 оны Газрын хэвлийн тухай хууль, 1995 оны Бүтээгдэхүүн хуваах хэлэлцээрийн тухай хууль зэрэг үйлчилдэг байна.
- 2019 онд БНХАУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан.
- The Special Administrative Measures (Negative List) for Foreign Investment Access (2021 Edition) https://www.china-briefing.com/news/chinas-foreign-investment-negative-list-2021-edition-english-version/ (Сүүлд үзсэн: 2022.03.05)
- Энэхүү баримт бичгийг Төрийн Зөвлөлөөс батлах талаар хуулийн 4 дүгээр зүйлд заасан ба Худалдааны Яамны харгалзах комисс тайлбарлах эрхтэй байдаг. Жагсаалтад заасан 11 чиглэлийн 31 үйл ажиллагаанд хөрөнгө оруулахыг хориглох, хязгаарлахаар заасан ба өмнө нь 33 төрлийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахыг хориглож хязгаарласан байжээ.
- 1996 онд Украин Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын дэглэмийн тухай хууль батлагдсан.
- 2003 онд Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан.
- 1999 онд Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хууль батлагдсан.
- 2015 оноос өмнөх хэлэлцээрүүд, жишээ нь: 2012 онд хүчин төгөлдөр болсон Сингапур Улс, ОХУ-ын хоёр талын хэлэлцээр, 2009 онд хүчин төгөлдөр болсон Бүгд Найрамдах Венесуэл Улс, ОХУ-ын хоёр талт хэлэлцээрт “Үл хамаарах нөхцөл” гэсэн зүйл тусгагдаагүй байна.
- Жишээлбэл: 2006 онд хүчин төгөлдөр болсон БНХАУ, Бүгд Найрамдах Латви Улсын хэлэлцээрт, 2005 онд хүчин төгөлдөр болсон БНХАУ, БНСУ-ын хоёр талт хэлэлцээрт “Үл хамаарах нөхцөл” гэсэн зүйл тусгагдаагүй байна.
- МУ, Бүгд Найрамдах Австри Улсын хоёр талт хэлэлцээр, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах тухай МУ-ын Засгийн газар, Беларусь Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр, БНМАУ, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хоорондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ.
- Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах тухай МУ, АНУ-ын хоорондын гэрээ, МУ-ын Засгийн газар, Бүгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр.
- Resolving Energy Disputes Through Arbitration, https://www.acerislaw.com/resolving-energy-disputes-through-arbitration/ (Сүүлд үзсэн: 2022.03.10)
- IISD Report, supra note 7, p.9.
- Ibid, p.2.
- Ibid. p.35.
- COP26 Outcomes, p.3. https://ukcop26.org/the-conference/cop26-outcomes/ (Сүүлд үзсэн: 2022.03.11)
- IISD Report, supra note 7, p.1.
- COP26 Outcomes, supra note 30, p.15.
- IISD Report, supra note 7, p.1.
- Ibid.
- Indirect expropriation, https://jusmundi.com/en/document/wiki/en-indirect-expropriation (Сүүлд үзсэн: 2022.03.10)
- Ibid, p.37.
- Ibid, p.3.
- ICC-аас гаргасан Маргаан хянан шийдвэрлэсэн статистик, 2020 он, 17 дахь тал. https://iccwbo.org/publication/icc-dispute-resolution-statistics-2020/ (Сүүлд үзсэн: 2022.03.11)
- Ibid.
- ICSID-ээс гаргасан Жилийн тайлан, 2020 он, 25 дахь тал. https://icsid.worldbank.org/sites/default/files/publications/annual-report/en/ICSID_AR20_CRA_Web.pdf
- И.Балжинням, Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулагчийн бизнесийн үйл ажиллагаан дахь хариуцлага, 2021 он https://legaldata.mn/b/1193 (Сүүлд үзсэн: 2022.03.11)
- IISD Report, supra note 7, p.12.
- Ibid, p.20-27.
- Ibid, p.19.
- IISD Project, Compensation in International Investment Law, https://www.iisd.org/projects/compensation-international-investment-law (Сүүлд үзсэн: 2022.03.12)
- IISD Report, supra note 7, p.18.
- 1972-1999 оны хооронд дунджаар жилд 4.1 маргаан арбитраар хянан шийдвэрлэгддэг байсан бол 2000-2020 онд дунджаар жилд 53 маргаан болж сүүлийн хорин жилд хөрөнгө оруулалтын арбитрын ажиллагаа эрс нэмэгдсэн статистик байдаг. Энэ хүрээнд шатамхай түлшний маргааныг арбитраас хянан шийдвэрлэсэн тоо мөн сүүлийн хорин жилд эрс нэмэгдэж, 1972-1999 онд жилд 0.5 арбитрын маргаан хянадаг байсан бол 2000-2020 оны хооронд жилд дунджаар 10.5 маргаан болж өссөн байна. IISD Report, supra note 7, p.33.
- Шатамхай түлштэй холбоотой хөрөнгө оруулалтын маргаан хамгийн ихээр гардаг бүс нутгийг газар зүйн хувьд авч үзвэл: Өмнөд/Латин Америк (32%), Ази номхон далайн бүс (23%), Европ (21%), Африк (11), Дундад Ази (8%), Хойд Америк (3%), Арабын Нэгдсэн Улсууд (2%) байдаг байна. Хамгийн олон тооны нэхэмжлэл гаргадаг оронд “их орлогтой” улсууд болох АНУ, Их Британи, Нидерланд, Испани, Франц багтдаг. Хариуцагч болдог хүлээн авагч улсуудыг эдийг засгийн түвшнээр нь харьцуулбал: дунджаас дээгүүр орлоготой (42%), дунджаас доогуур орлогтой (28%), их орлоготой (19%), бага орлогтой (11%) улсууд байдаг. Ibid.
- https://www.ceicdata.com/en/indicator/mongolia/annual-household-income-per-capita#:~:text=Mongolia%20Annual%20Household%20Income%20per,averaged%20value%20of%20922.034%20USD. (Сүүлд үзсэн: 2022.03.12)
- Дунджаас доогуур орлоготой улсын эсрэг хоёр талт хөрөнгө оруулалтын хэлэлцээрт үндэслэн нэхэмжлэл гаргах нь маш түгээмэл ба түүний дараагаар Эрчим Хүчний Харти, хөрөнгө оруулалтын гэрээнд үндэслэн нэхэмжлэлт гаргадаг. Харин бага орлогтой улсын эсрэг хөрөнгө оруулалтын гэрээнд үндэслэн нэхэмжлэл гаргах нь түгээмэл байна. IISD Report, supra note 7, p.37.
- Нэгэнт эхэлсэн арбитрын ажиллагаа нь шүүхээс тухайн маргааны харьяаллын хувьд хянан шийдвэрлэх эрхгүй гэсэн шийдвэр гарах хүртэл дунджаар 2.6 жил, цаашилбал аль нэг талд маргааныг хянан шийдвэрлэх хүртэл 4.5 жил зарцуулдаг. Ibid, p.16.
- Шатамхай түлштэй холбоотой хөрөнгө оруулалтын маргааныг арбитраар хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн дунджаар нэхэмжилдэг дүн нь 1.4 тэрбум ам.доллар, үүнээс дунджаар 608.6 сая ам.долларыг хангаж шийдвэрлэдэг ба Британийн Олон Улсын болон Харьцуулсан Эрх Зүйн Хүрээлэнгийн тайланд дурдсанаар хүлээн авагч улсын хувьд дунджаар 4.7 сая ам.долларыг процессын зардалд зарцуулдаг бол хөрөнгө оруулагчийн хувьд 6.4 сая ам.долларыг процессын зардалд зарцуулдаг, талууд шүүхийн зардал, хураамжид дунджаар тус бүр 1 сая ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа хийжээ. Ibid, p.18.
- Шатамхай түлштэй холбогдон үүссэн маргааны хувьд 32 хувь нь нэхэмжлэгчийн талд, 23 хувьд нь хариуцагчийн талд, 31 хувьд нь талууд тохиролцож, 10 хувь нь процесс ажиллагаа үл мэдэх шалтгаанаар зогсож, 4 хувь нь бусад гэсэн шалтгаантай шийдвэрлэгддэг байна. Ibid, p.15.
- Нөхөн төлбөр гаргуулах шаардлага бүхий маргааны хувьд 72 хувь нь нэхэмжлэгч талд, 22 хувь нь хариуцагч талд, үлдсэн 6 хувьд үүрэг хүлээх үндэстэй гэж үзсэн боловч мөнгөн төлбөрийн үүрэг хүлээлгэхгүй байхаар шийдвэрлэсэн. Ibid.
- ХОтХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан “хөрөнгө оруулалт” гэсэн ерөнхий тодорхойлолтын бүрдэлд хоёр талт хөрөнгө оруулалтын хэлэлцээрт юу хамаарахыг тогтоосон тул энэ заалтад зайлшгүй “байгалийн нөөцийг эрж хайх, олборлох ашиглах эрх хамаарна” гэж нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 4 дэх заалтад хөрөнгө оруулалтын хэлбэрт “концесс, бүтээгдэхүүн хуваах... гэрээ байгуулах” гэсэн тул энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн.
- Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал газар ашиглуулах гэрээг цуцална.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !