Хөл хорио (quarantine): Халдварын шинж тэмдэг илрээгүй ч халдвар авсан өвчтөнтэй нэг газарт байсан, эсхүл халдвар авсан өвчтөний шинж тэмдэг илэрч байх үед 14 (арван дөрөв) хоногийн хугацаанд түүнтэй 1 (нэг) метрээс дотогш зайд хамт байсан бол эрт илрүүлэг хийх эсхүл шинж тэмдгийг хянах зорилгоор хэрэгжүүлсэн;
Гэтэл манай улс дээрх арга хэмжээг хольж, хүн амын дунд халдварыг тархаахгүй гэсэн сүржин нэрэн дор гадаадаас ирсэн иргэдийг халдвар авсан эсэх, халдвар авсан этгээдтэй ойрын хавьтал болсон эсэхээс үл хамаарч, нийтээр нь хорьж, тусгаарлалтын байр /зочид буудал/-аас гарахыг хориглож, иргэний үндсэн эрхийг зөрчсөн.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэний улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа чөлөөтэй сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхийг гагцхүү хуулиар хязгаарлаж болохоор заасан. Гэтэл УОК хууль гараагүй байхад хурлын тэмдэглэлээр иргэдийн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхийг нийт 35 (гучин тав) хоногийн хугацаанд хязгаарласан.
Дэлхий нийтээр тархсан халдварын нөхцөл байдал үүссэн хэдий ч иргэд хоорондын харилцааг хязгаарлах арга хэмжээ авах боломж байсан байтал “үндсэн эрхийн халдлагын хэлбэр”-ийг шууд сонгож хэрэгжүүлсэн тул хууль зүйн талаас нь хөндөх зайлшгүй шаардлага үүссэн.
Тиймээс УОК-ын хурлын тэмдэглэлүүдийг хууль бус захиргааны хэм хэмжээний акт болохыг тогтоолгох замаар жишиг тогтоохыг зорьсон кейс юм.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төслийн багийн гишүүд Б.Наранцэцэг, Б.Анирмаа, Э.Энхцэцэг нар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон.
Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар баталсан “Коронавиурст халдварын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журам”-аар 14 хоногийн хугацаатай тусгаарлаж эхэлсэн.
Улсын Онцгой комиссын Даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар “Түр журам хүчингүй болгох тухай” тушаалаар тусгаарлан ажиглах үйл ажиллагаа дууссан.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоол, https://legalinfo.mn/mn/detail?lawId=15189 .
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох хугацаанд нийт 5 удаагийн шийдвэр (Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 147, 31, 70, 103, 159 дүгээр тогтоол)-ээр өөрчлөлт оруулсан.
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/32 дугаартай Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханд хүргүүлсэн албан шаардлагад дурдсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Онц болон дайны байдал зарласан тохиолдол Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.”
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд тус хууль батлагдахаас өмнө гарсан УОК-ын шийдвэртэй маргасан.
Төслийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадна “Эрхээ эдэлье” нөлөөллийн аяныг санаачлан хэрэгжүүлсэн. Тус аяныг эхлүүлсэн талаарх хэвлэл мэдээллийн хэрэгслийн дараах мэдээ, ярилцлага гарсан. Үүнд:
“Коронавируст цар тахлын үеэрх хүний эрхийн зөрчлийн эсрэг “Эрхээ Эдэлье” аян эхэллээ” мэдээ, https://ikon.mn/n/2ah7?fbclid=IwAR3Zuj63smprj002fTUtnJYUwLDqdIM78F6sNmtPCfTW_2eiAuHnkpgD9UA ,
“Б.Наранцэцэг: Зарим шийдвэр хүний эрх зөрчиж байгааг олон нийт мэддэггүй” ярилцлага, 2021.08.12, https://www.zms.mn/a/86307?fbclid=IwAR1GRk6RUbxCLj6ZX3rO0rUOyhgo1sY3s0IKZNbpLOPTaUkNrt5F9J8-Sy0 ,
“Б.Баялагмаа: Хүний эрхийн зөрчил бодлого ойлгомжгүй байгаагаас үүдэн гарч байна” мэдээ, 2021.08.16, https://news.mn/r/2463101/?fbclid=IwAR2KxC0AKR-grBEASwJzkbOrtzmQbGbT7q62uQrnldXoycUbjZweYEUVs8U
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.”.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаар гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно …”.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг “захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх … зарчим”.
ХЭҮК-ийн гишүүний шаардлага гарсантай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараах мэдээ, ярилцлага гарсан. Үүнд:
“Төр гадаадад гацсан иргэдэд хуулийн дагуу нөхөн олговор олгож, хохирол барагдуулах эрх зүйн боломж бүрдлээ” нийтлэл, 2022.04.05, https://ikon.mn/n/2iio?fbclid=IwAR3UlwoEe8mobr2_yC0HouAHF4RMWGbawaadTOBMQTNo1MJiUolGoTS1A78 .,
“Тусгаарлалтад байсан хүн бүрт хохирлоо нэхэмжлэх боломж бүрдэнэ” нийтлэл, 2021.10.01, https://www.inews.mn/a/22986?fbclid=IwAR108OFJ_kRENOXxIwmb4BXppSmP_2CRys4w3HZDlY_qfKY20febinvck4A
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”.
“Өмгөөлөгч Б.Наранцэцэг: Монголын 24,025 иргэн 35 хоногийн тусгаарлалтыг дагаснаар эрхээ зөрчигдөж байгааг, эрхээ яаж сэргээхээ ч мэдэхгүй байна” ярилцлага, 2022.01.10, http://tentsver.mn/s/730?fbclid=IwAR2IjwwJjzu5Y3wwQAyKMF--I2sy53sbFl0Uw_wyCCIH7fgtK_D2i6UePqY#
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Shuukh.mn-д давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн шийдвэрээ оруулах категори байхгүй тул Shuukh.mn-д байршуулаагүй” гэсэн хариу өгсөн. Иймд тус шийдвэрийг энэхүү “Case Study”-ыг бичих үеийн байдлаар Shuukh.mn-ээс хайлт хийж үзэхэд гарч ирээгүй болно.
Эрүүл мэндийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг “Хүн амыг олноор хамарсан халдварт өвчний дэгдэлт болон аюулт үзэгдлийн үед голомтыг хязгаарлах, цомхотгох, хохирлыг багасгахад чиглэсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран үзүүлэх гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу байгуулагдсан гамшгаас хамгаалах эрүүл мэндийн алба мөн хуульд заасны дагуу зохион байгуулна”.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг “Улсын онцгой комиссыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга тэргүүлнэ.”
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь хэсэг “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журам, заавар, удирдамж батлах.”
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !