Бүтээлийн нэр
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь иргэдийн Төлөөлөгчийн оролцоо, дүгнэлтийн үр нөлөө, эрх зүйн ач холбогдол
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит XIII удаагийн “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд оюутны ангилалд ТУСГАЙ байр эзэлсэн бүтээл.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Шударга шүүх ажиллагааны амин сүнс нь субъектив талаасаа шүүгчийн хараат бус байдал болдог ч объектив талаасаа шүүх ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхэд олон нийтийн хяналтыг тогтооход оршино. Тэгвэл шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдлыг хангах гол нөхцөл нь шүүхийн үйл ажиллагаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах явдал юм.

УИХ-аас 2012 онд баталсан “Шүүхийн багц хууль”-иар зохицуулсан харилцааг Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хангах, мөн хуулийн хэрэглээ болон хуулийн тогтвортой хэрэгжилтийг нэг мөр байлгах үүднээс төрөлжүүлэн нэгтгэж 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хууль 2021 оны 3 дугаар сарын 1-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд гарсан эрүү, иргэн, захиргааны шүүхийн 60 шийдвэрт судалгаа хийхэд шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгасан шүүхийн шийдвэр 15 байгаа нь нийт сонгон судалсан шийдвэрийн 25 хувийг эзэлж байна. Цахимаар нийтэд байрших шүүхийн шийдвэр нь батлагдан хэрэгжиж буй хуулийг хэрэг маргааны тодорхой тохиолдолд хэрэглэхэд хаана давхцал, хийдэл, зөрчил байгааг олж харах боломжийг олгодогт оршино. Үүнээс үндэслэн шүүхийн шийдвэрийг судалсан болно.

Монгол улсад шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэдэд нээлттэй, ил тод, байж иргэдийн хяналтаар дамжуулан шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг тогтоох, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэртээ дүгнэлтийн агуулгыг заах, түүнийг хэрхэн үнэлж дүгнэснээс тусгах бодит шаардлага байсаар байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагааны гол үр дүн болох дүгнэлтийг харгалзан үздэггүй, иргэдийн төлөөлөгч ач холбогдол багатай шүүх хуралдаанд оролцох аваас шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцоо нь хэлбэр төдий болж хувирах юм.

Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулах, шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, итгэлийг нэмэгдүүлэх зэрэг Үндсэн хуулийн зарчим жинхэнэ утгаараа хэрэгжихэд учир дутагдалтай байх тул энэ илтгэлээр шүүх дэх иргэдийн оролцооны онолын ойлголт, иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох дүгнэлтийн эрх зүйн ач холбогдол, үр нөлөөний талаар авч үзсэн болно. 2021 оны Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгчөөс гаргасан дүгнэлт, саналыг шүүхийн шийдвэрт тусгаж буй эсэхэд эрх зүйн дүн шинжилгээ хийх замаар дотоодын эрх зүйн тулгамдсан асуудлыг боловсронгуй болгох арга замыг гадаадын сайн туршлагад үндэслэн тодорхойлохыг зорилоо.
Түлхүүр үг
Шүүх эрх мэдэл, шүүхийн иргэдийн төлөөлөгч, дүгнэлтийн ач холбогдол, шүүх дэх иргэдийн оролцоо, шударгаар шүүлгэх эрх, иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ХБНГУ-ын шүүх дэх иргэдийн оролцоо, ОХУ-ын шүүх дэх иргэдийн оролцоо, Тайвань улсын шүүх дэх иргэдийн оролцоо.
Бичигдсэн огноо
2021-12-18
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-01-16
Товч мэдээлэл үзсэн
2042
Бүрэн эхээр нь үзсэн
33
Эшлэлийн тоо
24
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Биндэръяа “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь иргэдийн Төлөөлөгчийн оролцоо, дүгнэлтийн үр нөлөө, эрх зүйн ач холбогдол” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1465
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Б.Чимид “Хууль дээдлэх ёсыг хангадаг шударга шүүхийн үүрэг” Үндсэн хуульт ёс ба үндэсний эрх зүйн тогтолцоо олон улсын симпозиум II. Уб., 2009 он, 28 дахь тал.

2. Д.Ганзориг: “Шүүхийн шинэчлэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” илтгэл (2021)

3. Ц.Мандах “Шүүхийн иргэдийн төлөөлөгч: Тайваний шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тогтолцооны хэтийн төлөв”лавлагаа, “Судалгааны тайлангийн эмхэтгэл (2014)”, Улаанбаатар, 2015 он, 179 дэх тал

4. Насонов  С.А.  Участие  граждан  в  осуществлении  правосудия  как  принцип,  определяющий качественные характеристики судебной власти // Юридическая наука. М., 2016. No 2. С. 95—102.

5. Прокудина   Л.А.   Реализация   конституционного   права   граждан   на   участие   в   отправлении экономического правосудия // Право. Журнал Высшей школы экономики. М., 2015. No 4. С.55.

6. Ляднова  Э.В.  Право  граждан  на  участие  в  отправлении  правосудия:  конституционно-правовое содержание и механизм реализации : автореф. дис. канд. юрид. наук. Белгород, 2010. С.6.

7. Определение  Конституционного  Суда  РФ  от  2  июля  2013  г.  No  1052-О  «Об  отказе  в  принятии  к рассмотрению   жалобы   гражданина   Мирошниченко   Владимира   Ивановича на   нарушение   его конституционных  прав  частью  второй  статьи  379  Уголовно-процессуального  кодекса  Российской Федерации» // СПС «КонсультантПлюс»

8. Постановление  Конституционного  Суда РФ от  19  апреля  2010  г.  No  8-П  «По  делу  о  проверке конституционности  пунктов2  и  3  части  второй  статьи  30  и  части  второй  статьи  325  Уголовно-процессуального кодекса Российской Федерации в связи с жалобами граждан Р.Р.Зайнагутдинова, Р.В.Кудаева, Ф.Р.Файзулина, А.Д.Хасанова, А.И.Шаваеваизапросом Свердловского областного суда» // СЗ РФ. 2010. No 18. Ст.2276.

9. Мицай  Д.Г.  Институт  участия  населения  в  отправлении правосудия  //  Вестник  Владивостокского государственного университета экономики и сервиса. –2009. –С.192-194

10.

11. Энэхүү  заалтыг  мэргэжлийн  бус  шүүгчийн  оролцоо  бүхий  ангиллын  хэргийг  хянан  шийдвэрлэх үндэслэл, нөхцөл, журмыг нарийвчлан зохицуулдаг ОХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хууль, ОХУ-ын Арбитрын байцаан шийтгэх хууль зэрэг салбарын процессын хуулиудаар дэлгэрүүлэн авч үздэг.

12. ОХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 346-р зүйл

13. 1) Иргэдийн төлөөлөгч гэм буруутайд тооцсон шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэдгийг хүлээн  зөвшөөрвөл шүүгч цагаатгах шийдвэр гаргадаг; 2) Шүүгдэгчийг гэм буруугүйд  тооцох хангалттай үндэслэл байгааг даргалагч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд иргэдийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг татан буулгаж, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн үе шатаас   эхлэн өөр бүрэлдэхүүнээр шинээр хэлэлцүүлэх тухай тогтоол гаргана.

14. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дээрхээс гадна гэмт хэргийн зүйлчлэлийн талаарх үндэслэл бүхий дүгнэлт, иргэдийн төлөөлөгчид хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрүүгийн   хариуцлага хөнгөрүүлэх дүгнэлтийг харгалзан оноох тухай тусгадаг байна.

15. ОХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

16. “Ehrenamtliche Richter” –“олон нийтийн” буюу “хүндэт шүүгчид”

17. Шеффенд 25-70 насны Германы иргэн (эрэгтэй, эмэгтэй) байхаас гадна шеффений нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах үед тухайн орон нутагт оршин суудаг, эрүүл мэндийн хувьд тэнцэхүйц, төлбөрийн чадвартай байх гэсэн шаардлага тавигддаг ( GVG §33).

18. Тайваний Үндсэн хуулийн 80 дугаар зүйл. (1947)

19. 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн БНМАУ-ын аливаа шүүх таслах газруудыг байгуулах дүрмийн 1.1-т “Хошуудын жинхэнэ ардын шүүх таслах газруудад аливаа хэргийг нэг түшмэл ба ард олноор сонгосон хоёр төлөөлөгчөөр шийтгүүлбэл зохино”. 1940 оны Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд “Аливаа шүүх таслах газруудаас хэргийг таслахдаа хэрэв хуульд зориуд заасан хэрэг биш бол байнга суух   шүүн   таслагчаас   ардын   төлөөлөгчийг   оролцуулан   гүйцэтгэж   байх” гэсэн нь иргэдийн төлөөлөгчийн  шүүн  таслах  ажиллагаанд  шийдвэр  гаргах  эрхтэй  оролцох  тогтолцоог  бататгасан зохицуулалт болжээ. 1960 оны Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд “Бүх шатны шүүхэд хэрэг шүүн таслах явдлыг  хэрэв  хуульд  зориуд  тусгайлан  заагаагүй  бол  ардын  төлөөлөгчдийг  оролцуулан  байнгын шүүгч нар гүйцэтгэнэ” гэснээс үзвэл, зөвхөн анхан шатны шүүхүүд бус давж заалдах болон хяналтын шатны шүүх дээр хэрэг шийдвэрлэхэд иргэдийн оролцоотой шийдвэр гаргадаг байсан байна.

20. О.Мөнхсайхан “Цэцийн   шийдвэрийн   шүүмж:   анхан   шатны   шүүх   бүрэлдэхүүнд   иргэдийн төлөөлөгчийг оролцуулах нь үндсэн хууль зөрчөөгүй” өгүүлэл. 2 дахь тал (2014)

21. УИХ  э.  О.Баясгалан,  ҮХЦ,  Тогтоол  01,  2014.01.08,  Эрх  зүйн  мэдээллийн  нэгдсэн  систем, https://legalinfo.mn/mn/detail/9642

22. Нээлттэй  Нийгэм  Форум П.Бадамрагчаа  “Шүүхэд  хэрэг  маргааныг  хянан  хэлэлцэх  ажиллагаан дахь иргэдийн оролцоо” бодлогын судалгаа, зөвлөмж. 2 дахь тал (2011)

23. Ц.Цогт. “Эрх зүйн хийдэл, түүнийг шийдвэрлэх арга зам”. 2 дахь тал (2016)

24. Смирнова В.А. Конституционное право граждан на участие в отправлении правосудия. –С. 156.

25. Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ (2021) 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг