Бүтээлийн нэр
Сонгуулийн мажоритар тогтолцооны хувилбар, үр дагавар
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Бусад
Бүтээлийн товч
Энэхүү өгүүллээр сонгуулийн мажоритар тогтолцооны онцлог, хувилбар, түүний эерэг, сөрөг тал, хэрэгжилт, үйлчлэл, үр дагаварын талаар судалж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэхийг зорьсон.
Сонгуулийн ямар тогтолцоог сонгох вэ? гэдэг нь аливаа ардчилсан улс орны улс төрийн институцийн хувьд хамгийн чухал шийдвэрийн нэг байдаг. Сонгуулийн төгс тогтолцоог хүн төрөлхтөн одоог хүртэл эрж хайсаар байна. Сонгуультай холбоотой нэн чухал асуудал бол сонгуулийн тогтолцоог сонгох тухай шийдвэр байдаг. Аливаа улс орон өөрийн улс төрийн хөгжил, институцийн төлөвшил, сонгогчдын боловсрол зэрэг асуудлуудыг сайтар судалж байж өөрийн улсын онцлогт тохирсон сонгуулийн тогтолцоог сонгох шаардлагатай. Учир нь ардчилал зөв чиг хандлагаар урагшлах эсэх нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо, сайн бодож боловсруулсан сонгуулийн хууль, зөв менежменттэй сонгуулиас шалтгаална. Сонгуулийн ямар тогтолцоог сонгохоос шалтгаалж, улс төрийн намын систем төлөвшдөг. Парламент, Засгийн газар, сонгогчдын зан үйл нь мөн ардчиллыг тодорхойлдог.
Одоо манай улсад хэрэгжиж буй сонгуулийн мажоритар систем нь тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой гэсэн олонхийн зарчмыг баримталдаг. Тухайлбал, бусад бүх нэр дэвшигч нэгхэн санал авсан тохиолдолд 2 санал авсан нэр дэвшигч сонгогдож байна. Олон мандаттай тойрогтой тохиолдолд нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор эрэмбэлж, мандатын тоогоор суудал хуваарилна. Мажоритар сонгуулийн нөлөөнд улс төрийн орчинд хоёр намын тогтолцоо төлөвших сөрөг үр дагавартай. Сонгуулийн аль нэг тогтолцоо, ямар нэг улсад төгс төгөлдөр тохирох боломжгүй. Учир нь сонгуулийн тогтолцоо бүр давуу болон сул талтай. Иймээс улс бүр өөрийн онцлогт тохирсон, нийгэм, улс төрийн асуудлаа шийдвэрлэхэд дөхөм болохуйц сонгуулийн тогтолцоог боловсруулж хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл дэлхийд өөр хоорондоо ялгаатай 300 гаруй журам, 150 гаруй арга байдаг. Бараг улс болгон өөрийн онцлогт тохирсон сонгуулийн тогтолцоог хуулиар баталгаажуулж, сонгууль явуулж байна.
Иргэдийн төрийн үйл ажиллагаанд оролцох, улс төрийн эрх буюу иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд сонгуулийн тогтолцооны аль аргыг үүн дотроо аль сайн хувилбарыг сонгосон уу гэдэг нь хамгийн чухал. Сонгууль шууд ардчиллын гол хэлбэр бөгөөд сонгуулийн аль ч тогтолцоог хэрэглэсэн сонгогчдын шууд оролцоог хангах үндсэн зарчим, Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа зөрчигдөх ёсгүй. Улс орнуудын Үндсэн хуульд сонгууль шууд байх зарчмыг хуульчлан баталгаажуулдаг болохоос сонгуулийн тогтолцооны хувилбарыг Үндсэн хуулиар тодорхойлдоггүй. Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд бичиж оруулбал сонгуулийн үндсэн зарчмаа үгүйсгэж Олон Улсын эрх зүйтэй зөрчилдөхөөс гадна Үндсэн хуулиа хөндөхөд хүргэнэ . Сонгуулийн тогтолцооны хувилбарт тулгуурлаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь Үндсэн хуулийн хямралыг үүсгэхэд ч хүргэж болзошгүй бөгөөд Үндсэн хуульд 4 жилээр өөрчлөлт оруулан сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нөхцөл байдал үүсч болохыг үгүйсгэх аргагүй юм. Үндсэн хуулийн суурь зарчим, түүний агуулгыг нарийн сайн судлан үзэх, сонгуулийн тогтолцооны мөн чанар, сонгуулийн эрхийн гол үзэл санаа зэргийг нарийн зааглан онолын суурь ойлголтыг харгалзан үзэж сонгуулийн мажоритар тогтолцооны асуудалд хандах явдал чухал юм. Монгол Улсын сонгуулийн тогтолцоотой холбоотой ололт амжилт, алдаа дутагдлуудыг цаашид улам нарийвчлан судалж, ардчиллыг хөгжүүлж буй дэлхийн улс орнуудын сонгуулийн туршлагаас суралцахын зэрэгцээ хууль эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлагатай байна. Сонгуулийн төгс тогтолцоог хүн төрөлхтөн одоог хүртэл эрж хайсаар байна. Сонгуулийн мажоритар болон пропорциональ тогтолцооны давуу талыг ашиглах, сул талыг орхиход чиглэж аль алиныг нь хосолсон тогтолцоог зарим улс оронд хэрэглэдэг . Сонгуулийн энэ 2 тогтолцооны аль нэг тогтолцоог сонгож сонгууль явуулахад нийгмийн бүх гишүүдийн эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй сөрөг тал байнга тулгардаг. Дэлхийн олон улс орнуудын сонгуулийн байгууллага, сонгуулийн тогтолцоо, цаашдын чиг хандлагыг судалж үзэхэд сонгуулийн мажоритар тогтолцооноос пропорциональ тогтолцоо болон холимог тогтолцоо руу шилжих хандлагатай, үүнийг дагаад сонгогчдын ирцэд босго тавидаггүй болгох байдал ажиглагдаж байна. Монгол Улсын өөрийн онцлогт тохирсон, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд сонгуулийн мажоритар тогтолцооны хувилбар төдийлөн тохирохгүй байна. Манай улсын хувьд Үндсэн хууль, улс төрийн хөгжил, улс төрийн намуудын төлөвшил, чиг хандлага, хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын уялдаа холбоо, төлөвшил, сонгогчдын боловсрол зэрэг чухал хүчин зүйлүүдийг харгалзан үзэж өөрийн онцлогт тохирсон сонгуулийн тогтолцоог сонгох шаардлага тулгарч байна.

Түлхүүр үг
Сонгуулийн хууль, сонгох, сонгогдох эрх, сонгуулийн тогтолцоо, олонх дийлэнхийн /мажоритар/ тогтолцоо
Бичигдсэн огноо
2021-12-30
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-02-06
Товч мэдээлэл үзсэн
2356
Бүрэн эхээр нь үзсэн
37
Эшлэлийн тоо
13
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн
“Сонгуулийн мажоритар тогтолцооны хувилбар, үр дагавар” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1495
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Эшлэлүүд
- Монгол Улсын Үндсэн хууль. УБ., 1992
- Б.Чимид. Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудлууд. УБ., 2008.34 дэх тал
- Б.Чимид. Сонгуулийн тогтолцоонд ард түмэн, түүний Үндсэн хууль буруутай юу?!, Үндсэн хуульт ёсны төлөвшил цувралын IV. УБ., 2011.49 дэх тал
- Б.Чимид. Сонгуульд суралцахуй \тогтолцоо, үйл явц, эрх зүй\. УБ., 2008.129 дэх тал
- Б.Чимид. Сонгуулийн тогтолцоонд ард түмэн, түүний Үндсэн хууль буруутай юу?!, Үндсэн хуульт ёсны төлөвшил цувралын IV. УБ., 2011.56 дахь тал
- УИХ, Д.Банзрагч, Ц.Намсрай. Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт 5. УБ., 2016.04.22
- ШУА-ийн Философийн хүрээлэн. “Нийслэлийн сонгогчдын дүр төрх” судалгааны тайлан. УБ., 2012
- О.Эрдэнэчимэг. “Монголын нийгэм дэх улс төрийн намуудын төлөвшил, хандлага” өгүүлэл. Философи, эрхийн судлал. XXXI боть. УБ ., 2016. 167 дахь тал
- УИХТГазар. Судалгааны эмхэтгэл. XX боть.УБ., 2015. 210 дахь тал
- Б.Чимид. Сонгуулийн тогтолцоонд ард түмэн, түүний Үндсэн хууль буруутай юу?!, Үндсэн хуульт ёсны төлөвшил цувралын IV. УБ., 2011.183 дахь тал
- Josep M.Colomer. it,s parties that choose electoral systems /on Duverger,s laws upside down/ http://econ-papers.upf.edu/papers/812.pdf
- Б.Чимид. Сонгуулийн тогтолцоонд ард түмэн, түүний Үндсэн хууль буруутай юу?!, Үндсэн хуульт ёсны төлөвшил цувралын IV. УБ., 2011.50 дахь тал
- Тухайлбал, Япон улс г.м
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
2 days ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !