Бүтээлийн нэр
Бага үнийн дүнтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Зохиогч
Буянжаргалын Хонгорзул
Баттогтохын Доржпагма
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр судлаач Б.Хонгорзул, Б.Доржпагма нар гүйцэтгэсэн болно. Судалгааг бүрэн эхээр нь ННФ-ын forum.mn сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч
Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2013-2019 онд хянан шийд вэрлэсэн хэргийн дунджаас үзвэл нийт хэргийн 47 хувийг Иргэний хуулиар шийдвэрлэсэн иргэний эрх зүйн маргаан, 34 хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэсэн онцгой ажиллагааны болон бусад хэрэг, 11 хувийг гэр бүлийн эрх зүйн маргаан, 4 хувийг хөдөл мөрийн эрх зүйн маргаан, үлдсэн 5 хувийг бусад хуулиар шийдвэр-лэсэн маргаан тус тус эзэлж байна. Иргэний эдгээр хэрэг дотроос төрөл зүйл олонтой, шийдвэрлэхэд ээдрээ төвөгтэй байж болохуйц, шүүхийн ажлын ачааллын дийлэнх хувийг эзэл дэг төрөл нь иргэний эрх зүйн маргаан юм.
Иймд иргэний эрх зүйн маргааныг шүүхээр хянан шийд-вэр лэхдээ тухайн маргааны онцлог шинжид тохирсон, хэрэг хянан шийдвэрлэх шуурхай, зардал багатай, үр нөлөөтэй ажил-лагаа бий болгох нь шүүхийн ажлын ачааллыг бууруулах, шүүхийн нөөц бололцоог зөв хуваарилах, шүүхийн шийдвэрийн чанар, тогтвортой байдлыг дээшлүүлэх, улмаар шударга ёсны үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэхэд чухал нөлөө тэй юм. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх зөвхөн нэг төрлийн процедур байх бус тухайн хэрэг маргааны төрөл, онцлогоос хамаарсан төрөлжсөн процедур бий болгох нь зүйтэй бөгөөд үүнийг бусад улсад кэйс менежмент гэж нэрлэж байна. Харин манай улсад энэ ойлголтыг хэргийн хөдөлгөөн гэж нэрлэж хэвшжээ.
Энэхүү судалгааны хүрээнд судалгааны баг нь дээрх асуудал шийдэгдэхийг хүлээж суух биш, өөрсдийн дотоод нөөц болол цоонд тулгуурлан шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй иргэний эрх зүйн маргаан дотор багагүй хувь эзэлж байх магад лалтай, үйл баримтын хувьд тодорхой, нэхэмжлэлийн үнийн дүн багатай, ялангуяа зээлийн маргаан болон авсан бүтээг дэхүүн, үйлчилгээнийхээ төлбөрийг хугацаанд нь төлж ба раг дуу лаагүйн улмаас үүссэн маргааныг шүүхээр хэрхэн хянан шийдвэрлэж буй практикт дүн шинжилгээ хийхийг зорилоо.
Иймд иргэний эрх зүйн маргааныг шүүхээр хянан шийд-вэр лэхдээ тухайн маргааны онцлог шинжид тохирсон, хэрэг хянан шийдвэрлэх шуурхай, зардал багатай, үр нөлөөтэй ажил-лагаа бий болгох нь шүүхийн ажлын ачааллыг бууруулах, шүүхийн нөөц бололцоог зөв хуваарилах, шүүхийн шийдвэрийн чанар, тогтвортой байдлыг дээшлүүлэх, улмаар шударга ёсны үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэхэд чухал нөлөө тэй юм. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх зөвхөн нэг төрлийн процедур байх бус тухайн хэрэг маргааны төрөл, онцлогоос хамаарсан төрөлжсөн процедур бий болгох нь зүйтэй бөгөөд үүнийг бусад улсад кэйс менежмент гэж нэрлэж байна. Харин манай улсад энэ ойлголтыг хэргийн хөдөлгөөн гэж нэрлэж хэвшжээ.
Энэхүү судалгааны хүрээнд судалгааны баг нь дээрх асуудал шийдэгдэхийг хүлээж суух биш, өөрсдийн дотоод нөөц болол цоонд тулгуурлан шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй иргэний эрх зүйн маргаан дотор багагүй хувь эзэлж байх магад лалтай, үйл баримтын хувьд тодорхой, нэхэмжлэлийн үнийн дүн багатай, ялангуяа зээлийн маргаан болон авсан бүтээг дэхүүн, үйлчилгээнийхээ төлбөрийг хугацаанд нь төлж ба раг дуу лаагүйн улмаас үүссэн маргааныг шүүхээр хэрхэн хянан шийдвэрлэж буй практикт дүн шинжилгээ хийхийг зорилоо.
Түлхүүр үг
Бага үнийн дүн, иргэний хэргийн шүүх, эрх зүйн маргаан, эрх зүйн шүүмж, шүүхийн ачаалал, практик, дүн шинжилгээ, зээл, зээлийн маргаан
Бичигдсэн огноо
2021-09-01
Хуудсын тоо
83
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-02-13
Товч мэдээлэл үзсэн
2544
Бүрэн эхээр нь үзсэн
40
Эшлэлийн тоо
28
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Хонгорзул
Баттогтохын Доржпагма
“Бага үнийн дүнтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж буй практик, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1502
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- 74 дугаар хуудасны “Хавсралт ¹1”-ээс дэлгэрүүлж үзнэ үү.
- Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга болон орон нутгийн зарим шүүхийн Тамгын газрын холбогдох мэргэжилтэнтэй холбогдож, иргэний хэргийн шүүхийн практикт түгээмэл шийдвэрлэгд-дэг бөгөөд үйл баримтын хувьд маргаан багатай, бага үнийн дүнтэй ямар төрлийн маргаан зонхилдог болохыг урьдчилсан байдлаар тандан судалж, түүний үндсэн дээр тоон судалгааны маягт боловсруулсан. Үүний дараа боловсруулсан судалгааны маягтаа иргэний хэргийн анхан шатны нийт шүүхийн Тамгын газарт илгээж, тэндээс бөглөж ирүүлсэн маягтад тулгуурлан тус судалгааны тайланд ашиглагдсан тоон мэдээллийг боловсруулсан болно.
- Бага үнийн дүнтэй иргэний хэргийг нэхэмжлэлийнх нь үнийн дүнгээр дээрх байдлаар таван хэсэгт ангилсан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дэх зохицуулалтыг гол шалгуур үзүүлэлт болгосонтой холбоотой юм. Учир нь Монгол Улсын иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн статистик мэдээнд шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаарх мэдээлэл байдаггүй тул хуулийн энэхүү заалтаас өөр шалгуур болгох үзүүлэлт байгаагүй юм. Уг судалгаа-гаар цар хүрээний хувьд 13 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй, гурван төрлийн иргэний хэргийг бага үнийн дүнтэй хэрэг гэж авч үзэж, дүн шинжилгээ хийсэн боловч эдгээр гурван төрлийн хэргийн хувьд 13 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хэрэг хэчнээн хувь байдгийг мэдэх зорилгоор судалгааны маягтад нэхэмжлэлийн үнийн дүн нь 13 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гэдэг сонголт нэмж, холбогдох дүн шинжилгээ хийсэн юм.
- https://www.courts.go.jp/about/sosiki/gaiyo/index.html, Тус улсын Дээд шүүхийн албан ёсны сайтаас авав
- https://www.courts.go.jp/about/sosiki/gaiyo/index.html, Тус улсын Дээд шүүхийналбан ёсны сайтаас авав.
- 草地未紀「小額訴訟における和解の意義とその問題点―ある簡易裁判所における傍聴観察データを基に―」(2001.11), Күсачи Мики. Бага үнийн дүнтэй иргэний маргаан хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эвлэрэл, түүний ач холбогдол болон тулгамдсан асуудал: Нэгэн жижиг хэргийн шүүхэд хийсэн ажиглалт, судалгааны үр дүнд үндэслэх нь. 2001 оны 11 дүгээр сар, судалгааны тайлангийн 151 дэх тал.
- Тус улсын Эрүүгийн хуулиар цаазаар авах ял, албадан хөдөлмөр эрхлүүлэх заалттай хугацаатай болон хугацаагүй хорих ял, албадан хөдөлмөр эрхлүүлэх заалтгүй 1 сараас 20 жил хүртэлх хугацааны хорих ял, 10,000 иенээс дээших үнийн дүнгээр торгох ял, 1-30 хоног хүртэлх хугацаагаар баривчлах ял, 1000-10,000 хүртэлх иенээр торгох ял, нэмэгдэл ял болгож гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлс болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд зүйлийг хураан авах ялыг хуульчилсан байна.
- 小島武司[編]『よくわかる民事訴訟法』(ミネルヴァ書房、2013年)、Эмхэтгэсэн Кожима Такэши. Ойлгоход хялбар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй. 2013, 179 дэх тал.
- Мөн тэнд.
- Мөн тэнд.
- Эшлэлийн №7-гийн 180-181 дэх тал.
- https://www.courts.go.jp/saiban/zinbutu/sihoiin/index.html, Тус улсын Дээд шүүхийн албан ёсны сайтаас авав.
- https://www.courts.go.jp/saiban/zinbutu/sihoiin/index.html, Тус улсын Дээд шүүхийн албан ёсны сайтаас авав.
- https://www.courts.go.jp/saiban/zinbutu/sihoiin/index.html, Тус улсын Дээд шүүхийн албан ёсны сайтаас авав.
- 最高裁判所『裁判所データブック2020』, Япон Улсын Дээд шүүх. Шүүхийн тайлан. 2020, 24 дэх тал.
- Тус тайлангийн 1 дэх тал.
- Тус тайлангийн 22 дахь тал.
- Тус тайлангийн 36 дахь тал.
- Тус тайлангийн 53 дахь тал.
- Мөн тэнд.
- Тус тайлангийн 77 дахь тал.
- Англи Улс дахь иргэний болон эрүүгийн хэргийн шүүх, трибуналын тогтолцоо. Сүүлд нэв тэрсэн: 2021.04.12. https://england.shelter.org.uk/legal/courts_and_legal_action/struc-ture_of_civil_courts,_tribunals_and_criminal_courts_in_england
- Европын холбооны бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. Сүүлд нэвтэрсэн: 2021.04.13. https://www.europarl.europa.eu/RegData/etudes/IDAN/2014/54213 7/EPRS_IDA(2014)542137_REV1_EN.pdf
- Бага үнийн дүнтэй хэрэг. Сүүлд нэвтэрсэн: 2021.04.12. https://publications.parliament. uk/pa/cm200506/cmselect/cmconst/519/519.pdf
- Англи болон Уэльсийн шүүхийн тоон мэдээлэл. 2005. Сүүлд нэвтэрсэн: 2021.04.15. https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/272356/6903.pdf
- Иргэний хэргийн шүүхийн тоон мэдээлэл, 2019 оны 1 дүгээр улирал. Сүүлд нэвтэрсэн: 2021.04.16. https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/806896/civil-justice-statistics-quarterly-Jan-Mar-2019.pdf
- 2021 оны 4 дүгээр сарын 12-ны байдлаар 1 паунд 3918 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь нийт 39,188,800 төгрөг хүртэлх нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргааныг хамарч байна
- Европын холбооны бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. Сүүлд нэвэрсэн: 2021.04.13. https://www.europarl.europa.eu/RegData/etudes/IDAN/2014/ 542137 /EPRS_IDA(2014)542137_REV1_EN.pdf
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
4 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
1 week ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Харуулын хариуцлагагүй үйлдэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
2024-11-22
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-11-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !