Бүтээлийн нэр
Эрүүгийн хуулийн тайлбар: Онол, арга зүйн зарим асуудал
Зохиогч
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Эрх зүйн онол & Философи,
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Аливаа хуулийг хэрэглэх явцад зарим тохиолдолд хуулийн хэм хэмжээ, нэр томъёо, үг үсгийг тайлбарлах, зайлшгүй шаардлага үүдэн гардаг байна. Хууль тогтоогчийн зарим нэг утга санаа, агуулга, нэр томъёо зэрэг нь тодорхой бус, ойлгомжгүй байх, хоёрдмол санааг илэрхийлэх явдал амьдралд олонтой гарч ирдэг. Ийм учраас дагаж мөрдөж байгаа Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу Үндсэн хуулиас бусад хуулийг Улсын дээд шүүх тайлбарлаж байхаар тогтоосон.
Хуулийг тайлбарлах асуудал нь хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэгт хамаарна. Хуулийг буруу ойлгож хэрэглэснээс болж хэрэг маргааныг үндэслэлгүй шийдвэрлэх, хүний эрх зөрчих ял завшуулах эсхүл хэт хатуу ял оногдуулах зэргээр хууль ёс зөрчигдөхөд хүргэж болзошгүй үр дагаврыг бий болгоно. Тэр тусмаа Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон байдаг учраас ялангуяа Эрүүгийн хуулийг тайлбарлах асуудал хууль зүйн шинжлэх ухааны судалгааны нэн чухал объектын нэг болдог байна.
Шүүхээс гаргасан шийдвэр өөрчлөгдөх, шүүхэд олон нийт итгэл алдах, хуулийг завхруулах, гуйвуулах, хуулиас тойрч гарах явдал нь хуулийг буруу тайлбарласантай гол төлөв холбогддог. Сүүлийн жилүүдэд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хамгаалагдсан магистрын ажлын судалгаанд ялангуяа Эрүүгийн хуулийг тайлбарлах талаар хийгдсэн ажил туйлын ховор байгаа нь магистрантыг энэ сэдвийг сонгон судлахад хүргэсэн гэж үзэж болно.
Эрүүгийн хуулийг тайлбарлах асуудлыг судлахдаа эрх зүйн онолтой нягт уялдуулан авч үзэх, түүнчлэн ялангуяа харьцуулсан эрх зүй судлал, түүний дотор эрх зүйн хамгийн томоохон бүл болох Англи-Америкийн эрх зүйн бүл ба Эх газрын бүл дэх хууль тайлбарлах онцлогийг авч үзэх явдал энэхүү сэдвийг сонгон авах бас нэгэн шалтгаан болсон юм.
Улсын их хурал шинэ хуулиуд, батлан гаргасныхаа дараа дагаж мөрдүүлэх журмын тухай хууль батлахдаа Улсын Дээд Шүүхэд тухайн хуулийн талаар тайлбар гаргах үүрэг хүлээлгэж ирсэн нь Улсын Дээд Шүүхийн тайлбараар хууль тогтоогчийн утга санаа, түүний агуулга зарим талаар алдагдаж байсан эсэхийг судлах явдал энэхүү сэдвийг сонгон авах, бас нэгэн үндэслэгээ болсныг тэмдэглэж байна.
Түлхүүр үг
эрүүгийн хууль, эрүүгийн хуулийг тайлбарлах, эрүүгийн хуулийн тайлбар, хууль тайлбарлах онол,
Бичигдсэн огноо
2015-10-15
Хуудсын тоо
76
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-02-17
Товч мэдээлэл үзсэн
5710
Бүрэн эхээр нь үзсэн
219
Эшлэлийн тоо
200
Санал болгож буй эшлэлийн загвар
Л.Галбадар
“Эрүүгийн хуулийн тайлбар: Онол, арга зүйн зарим асуудал” (2015), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1505
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !