Хууль бол тухайн улс орны улс төрийн бодлогын томьёолсон илэрхийлэл, хэрэглүүр юм. Энэ талаас нь авч үзэхэд түүнд эрх зүйн бүлийн үүднээс хандаж, улс төрийн бодлогоо эрх зүйн бүлийн онцлогт тохируулан шинжлэх ухааны түвшинд боловсруулах нь тухайн улс ороны багтаж буй эрх зүйн бүлийн зүй ёсны шаардлага юм. Үүнтэй холбоотойгоор улс төрийн бодлого хууль тогтоомжийн уялдаа холбоо, харилцан хамаарлыг нарийн судалж, хуулийг улс төрийн бодлогын алдаа гажуудлаас урьдчилан сэргийлж, хамгаалах, улс төрчдийн аминч үзлийн түр зуурын хэрэгсэл болгохгүй байх, хууль зүйн болон бусад арга хэрэгслийг шинжлэх ухааны үүднээс судалж боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Шударга ёс, зүй ёс, процедурын процесс нь улс төрийн онолын гол санаа (шударга улс төрийн бүтэц, нөөц болон боломжийг шударга хуваарилах, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг тэгш хангах тухай үзэл санаа)-д хамаарах буюу улс төрийн эрхэм чанарт тооцогдож байна. Энэ агуулгаар хуулийн бүхэллэг чанар нь улс төрийн гол санаа буюу эрхэм чанартай хамааралтай, харилцан нөхцөлдсөн байна.
Шүүх эрх мэдэлд улс төрийн бодлого буюу хуулийн агуулгыг хянах, хуулийн тэгш, шударга үйлчлэлийг хангах, хангуулах онцгой эрх мэдэл нэгэнт хадгалагдсан тул улс төрийн бодлого нь зүсээ хувиргаагүй, ардчилсан, цэвэр, зүй ёс, шударга ёс, процедурын процессын шаардлагад нийцсэн, хууль нь эрх зүйт, шударга, амьд, хүний эрхэд үндэслэгдсэн байх нь Хуулийн эзэнт гүрний зайлшгүй шалгуур, шаардлага болно.
Хуулийн бичвэр хийгээд практикийн хамгийн сайн тайлбар нь тухайн асуудлаарх улс төрийн эрхэм чанарыг нарийн цогц байдлаар тодорхойлж, түүнд мэдрэмжтэй байгаагаас хамаарахаар байна.
Монгол Улсад хууль ба улс төрийн харилцан хамааралыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд эрх зүйт төрийн онолын сэтгэлгээний хөгжил, хувьсал, төгөлдөржилтийг ойлгож ухаарах нь маш чухал ач холбогдолтой.
Улс төрөөр хамгаалагдаж, амьдралын баталгаа бүрдүүлнэ гэсэн сэтгэлгээ өөрчлөгдөж хуулиар хамгаалуулж, эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлж амьдрана гэсэн үзэл санаа бүрэлдэж байна. Улс төрийн шийдвэрийг удирдлага болгосон төрийн тогтолцооноос хууль дээдэлсэн эрх зүйт төрийн үзэл баримтлалыг Үндсэн хуулиар тунхаглаж ардчилсан төрийн тогтолцоонд шилжих нөхцлийг бий болгож, төр түүний бүтэц, бүрэлдэхүүн нь ард түмнээс эх үндэстэй, иргэнлэг шинж чанартай болсон нь хууль дээдлэх үзэл, сэтгэлгээг төлөвшүүлж байна.
Хууль боловсруулж, баталж, ойлгож, онож хэрэглэж, төгөлдөржүүлвэл улс төрийн тогтолцоо бэхжиж, төр тогтворжино. Хууль шиг хууль төрийн дээр буюу Засгийн гурван салаан дээр заларч, тэдгээрийг нэгтгэн жолоодож эрх зүйд захирагдана. Төрөөс батлан гаргаж буй хууль тогтоомж нь иргэдэд төдийгүй төрд ч өөрт нь зайлшгүй хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тэр цагт хууль, эрх зүйн ноёрхол тогтоно.
Төрийн хуулиа улсынхаа онцлогт тохируулан боловсруулж хийж байх, хууль тогтоохдоо зөвхөн мэргэшсэн шударга хуульчдын санааг авах, хууль тогтоогчид гаргаж буй хуулиа улсынхаа ашиг сонирхолын төлөө гэж батлах ёстой ингэж эрх зүй, улс төр нэгдмэлээр холбогддог. Монгол Улсад хууль ба улс төрийн харилцан хамааралыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд эрх зүйт төрийн онолын сэтгэлгээний хөгжил, хувьсал, төгөлдөржилтийг ойлгож ухаарах нь маш чухал ач холбогдолтой. Эрх зүйт төрийн загвар, онолын үзэл баримтлал нь хэдийгээр өнөөдөр улс төр, эрх зүйн үнэт зүйлсийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэдий ч төрийн хөгжлийн эцсийн зорилго, үнэмлэхүй загвар хараахан биш юм. Монгол Улсад цаашид хууль ба улс төрийн уялдаа холбоог төлөвшүүлэн хөгжүүлэхийн тулд дэлхийн улс орнуудын хөгжлийн практикаас урган гарсан онолын дүгнэлт, үзэл баримтлалыг судалж, улсынхаа онцлог нөхцөлд тохируулж төрийн бодлогод тусгаж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Б.Чимид. Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр.УБ.,2006.123 дах тал
[2] Б.Чимид. Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр.УБ.,2006.124 дэх тал
[3] Ф.Бастиа. Хууль.УБ.,2001.9 дэх тал
[4] А.Гулыга.Кант.М.,с.1981.239
[5] Б.Даш-Ёндон. Эртний Грекийн философи сэтгэлгээний эх сурвалж.Эмхтгэл III боть.УБ.,2012.493 дахь тал
[6] Мөн тэнд. 477 дахь тал
[7] И.Кант. Идей к всеобщей историй. Соч.в 6 томах.Т.6.,М.,1966,с.11
[8] Stahl.Staats-Rechtslehre auf die Grundlage christliche weltanshaung Heidelherg.1856.S.137-138
[9] Гнейст Р.Правовое государство и административные суды Германий.Спб.1896.С.265
[10] Р.Дворкин. Хуулийн эзэнт гүрэн.УБ.,2015
[11] Н.Лүндэндорж. Шилжилтийн үе: улс төр, эрх зүйн асуудал.УБ.,2010.192 дахь тал
[12] www.judcouncil.mn.2018.8.8
[13] www.legalinfo.mn-2018.8.8
[14] Williams J. Political factors that affect development. https://makewealthhistory.org/2007/07/01/political-factors-that-affect-development/. July 1, 2007
[15] Б.Даш-Ёндон. Монголын хөгжлийн философи /асуудал, аргачлал, ашиг тус/.УБ.,2017.131 дэх тал
[16] Р.Дворкин. Хуулийн эзэнт гүрэн.УБ.,2015
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
1 day ago
Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
2 weeks ago
Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
3 weeks ago
2024 оны 12 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
4 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ тогтоохтой холбогдох харилцаа нь иргэний хэргийн бус захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан гэж дүгнэв.
2025-01-30
-
Албан хаагчийн хүсэлт ажлаас чөлөөлөгдөх агуулгагүй бол ажлаас халах үндэслэл болохгүй.
2025-01-29
-
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.
2025-01-28
-
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-30 Сэтгүүлдуудаж байна ! -
Сэргэлэн Аминаа
2025-01-30 Судалгааны тойм & Тойм судалгаадуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-29 Сэтгүүлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2025-01-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-28 Сэтгүүлдуудаж байна ! -
Гунгаагийн Баясгалан
2025-01-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2025-01-27 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-01-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-01-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !