Бүтээлийн нэр
Өмгөөлөгчийн үйлчилгээний соёл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Өмгөөлөл
Бүтээлийн товч
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр соёлын онолын үзэл баримтлал, эрх зүйт төрийн үйлчилгээний соёлын шинж, өмгөөлөгчийн үйлчилгээний соёлын өнөөгийн төлөв байдал, өмгөөллийн ёс зүйн асуудлыг зохицуулж буй хууль, дүрэм, өмгөөлөгчийн үйлчилгээ, өмгөөлөгчийн зан, харилцаа, ёс зүй, өмгөөлөгчийн ажлын туршлага, ур чадвар, харилцах байдал, өмгөөлөгчид ногдуулсан сахилгын шийтгэлийн тоо, төрөл, олон улсын туршлага зэргийг судалж, өмгөөлөгчийн үйлчилгээний соёлын стандартыг бий болгож, мөрдүүлж, нэвтрүүлэн ажиллах, өмгөөлөгчийн орчин үеийн шинэ үнэт зүйлийг төгөлдөржүүлэх, үйлчилгээний нийгмийг төлөвшүүлэх талаар санал дэвшүүлэхийг зорьсон болно.
Өмгөөлөгчийн үйлчилгээний соёл бол өмгөөлөгчийн үнэт зүйл юм. Өнөөгийн байдлаар хууль эрх зүйн салбарт өмгөөлөгчийн үйлчилгээний соёл маш дутагдалтай байна. Өмгөөлөгчийн нэр хүндийн цэвэр ариун байдал нь түүний мэргэшлийн ур чадвараас илүү харилцааны соёлтой холбоотой болох нь судалгаагаар харагдаж байна. Судлаач нарын дүгнэж байгаагаас үзэхэд өмгөөлөгч нь мэргэжил, мэргэшлээсээ илүү ёс зүй, түүний дотроос харилцааны тал дээр алдаж үйлчлүүлэгч, иргэдийн дунд таагүй сэтгэгдэл төрүүлэх явдал багагүй байна. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчдийн талаар ирүүлсэн гомдол, саналын ихэнх хувийг энэ талын асуудал эзэлж байгаа юм. Иймээс өмгөөлөгч бүр харилцааны соёл, харилцааны эв дүйн талаар тодорхой мэдлэгийг эзэмшиж дадал, чадвар болгон хэвшүүлэх нь шийдвэрлэх асуудал хэвээр байна гэсэн үг юм. Өмгөөлөгчдөөс иргэдтэй холбогдож байгаа харилцаа нь эрх зүйтэй ямар нэг шинжээр холбогдсон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх явцад голдуу үүсдэг харилцаа тул бусад харилцаанаас ихээхэн өвөрмөц шинж чанарыг агуулдаг. Иймд өмгөөлөгчийн эрхэм зорилго, зорилт, ажлын байрны тодорхойлолтыг сайтар тунгаан ойлгож түүний нэр хүндийг эрхэмлэн сахих хэрэгтэй.
Өмгөөлөгч хүмүүст маш өндөр ёс зүйн стандарт тавьдаг. Өмгөөлөгч хэрвээ ёс зүйн стандартаа зөрчвөл тохирох хариуцлагыг зайлшгүй хүлээлгэдэг, хараат бус хөндлөнгийн тогтолцоо Хуульчдын холбоонд ажиллаж эхэлсэн. Монголын хуульч нар өндөр хариуцлагатай байх механизмын суурь тавигдсан. 2013 онд Хуульчдын холбооны анхдугаар их хурал Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм (“Хуульчийн мэргэжлийн дүрэм”) гэдэг нэртэй дүрмийг баталж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, хэм хэмжээг олон улсын жишигт хүргэж тогтоосон юм. Мэргэжлийн үйл ажиллагааны стандарт нь өмгөөлөгчийн мэргэжлийн ажил хийж байхад төдийгүй хувийн амьдралд нь үйлчилнэ, мөн энэ хоёроос бусад хүрээнд хүрч үйлчилнэ. Жишээлбэл, өмгөөлөгч хүн үйлчилгээ үзүүлнэ гэж мөнгө авчихаад шүүх хуралд нь очихгүй, хэргийг нь ч уншихгүй, ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй байвал мэргэжлийн хүрээнд гарсан зөрчил болно.
Орчин үеийн нийгэм бол үйлчилгээний технологитой нийгэм болсон тул өмгөөлөгчид иргэдэд үйлчилэхэд ёс суртахууны онолын мэдлэг, практик, мэдрэмж, харилцаа, хандлагаа шинэчлэх, нийгмийн шинэ хэрэгцээ шаардлага тавигдаж байна. EQ буюу харилцааны өндөр мэдрэмжтэй өмгөөлөгчид байх нэн шаардлагатай ур чадварын нэг болоод байна. Технологийн дэвшил хичнээн их нэвтэрсэн ч IQ болон EQ өндөртэй тэргүүлэх зэргийн өмгөөлөгчид хэзээд эрэлттэй хэвээр байх юм. Ирээдүйн өмгөөлөгчид өгөгдөл, мэдээллийг харилцагчид тайлбарлан ойлгуулах, түүнд тулгарсан асуудлыг мэргэжлийн зүгээс үнэлэн шийдэл гаргагч "итгэл даах зөвлөх"-ийн чиг үүрэгтэй болж байна.
Өмгөөлөгч нь иргэний нийгмийг хамгаалдаг, олон нийтийн итгэлийг хүлээдэг мэргэшил тул үйл ажиллагаа нь шударга байх шаардлага эртнээс тавигдсаар ирсэн байна. Өмгөөлөгчийн мэргэшлийн ажил буюу өмгөөллийн үйл ажиллагааны хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм зорилго бүхий, хууль болон ёс суртахуунд суурилсан, хүн чанар, мэдрэмж, зохион байгуулалт, цуцалтгүй хөдөлмөрийг шаардах либерал мэргэжлийн үйл ажиллагаа юм. Иймд өмгөөллийн үйл ажиллагаа нь нийтийн байх бөгөөд ашиг орлого олохын төлөөх гагцхүү зорилго чиглэлтэй үйл ажиллагаа биш бөгөөд өмгөөллийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх, мэргэшсэн өмгөөлөгчийг төрүүлэх, тухайн салбарыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулдаг болохыг анхаарах нь зүйтэй. Өмгөөлөгчийн ёс зүй, түүний үнэт зүйл нь хууль зүйн практикт зөрчигдөх явдал нь хэвийн үзэгдэл болж, өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа нь өмгөөлөгчийн үйлчилгээний соёл дутмаг, өмгөөлөгчийн ёс зүйн тулгамдаж буй асуудал болоод байна. Өмгөөлөгчийн ёс зүйн болон мэргэжлийн хариуцлагыг өндөржүүлж, хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчинг сайжруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Түлхүүр үг
Өмгөөлөгчийн үнэт зүйл, өмгөөлөгч мэргэшлийн ёс зүй, харилцааны соёл, найрсаг харилцаа, өмгөөлөгч, үйлчилгээний соёл
Бичигдсэн огноо
2022-09-30
Хуудсын тоо
17
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-03-06
Товч мэдээлэл үзсэн
2547
Бүрэн эхээр нь үзсэн
148
Эшлэлийн тоо
20
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Өмгөөлөгчийн үйлчилгээний соёл” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1516
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Төрийн албаны зөвлөл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Шихихутуг хууль зүйн дээд сургууль. “Төрийн албаны соёл: Шударга ёс, ил тод байдал, ёс зүй”. олон улсын онол-практикийн бага хурал. УБ., 2010.70 дахь тал

[2] Т.Дорждагва, Н.Сарантуяа, Ж.Долгорсүрэн. Соёл судлалын үндэс. УБ.,1998.65 дахь тал

[3] Ц.Гомбосүрэн. Нийгмийн философид интеграль ойлголтууд боловсруулах онол, арга зүйн асуудлууд. дессертаци.УБ.,1997.23 дахь тал

[4] www.joblinksmncom.wordpress.com.

[5] Төрийн албаны зөвлөл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Шихихутуг хууль зүйн дээд сургууль. “Төрийн албаны соёл: Шударга ёс, ил тод байдал, ёс зүй”.олон улсын онол-практикийн бага хурал.УБ., 2010.71 дэх тал

[6] Төрийн албаны зөвлөл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Шихихутуг хууль зүйн дээд сургууль. “Төрийн албаны соёл: Шударга ёс, ил тод байдал, ёс зүй”.олон улсын онол-практикийн бага хурал.УБ., 2010.34 дэх тал

[7] Хэл зохиолын хүрээлэн. Монголын зүйр цэцэн үг. УБ., 2002

[8] Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн туслалцааны төв, Universal rights and development. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээ судалгааны тайлан. УБ., 2018. 28 дахь тал

[9] Мөн тэнд. УБ., 2018. 30 дахь тал

[10] Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн туслалцааны төв, Universal rights and development. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн үнэлгээ судалгааны тайлан. УБ., 2018. 31 дэх тал

[11] Монголын Хуульчдын холбоо. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийн эмхэтгэл. УБ., 2018. 201 дэх тал

[12] Мөн тэнд. УБ., 2018. 204 дэх тал.

[13] Мэргэжлийн хариуцлагын хорооны тайлан, 2014-2019 оны 1 дүгээр улирлын байдлаар.

[14] Монголын Хуульчдын холбоо. Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийн эмхэтгэл. УБ., 2018. 219 дэх тал

[15] Т.Сэнгэдорж. Хуульчийн мэргэжил.УБ., 2000.52 дахь тал

[16] www.joblinksmncom.wordpress.com.

[17] Кейт Эванс. Өмгөөллийн алтан дүрэм.УБ., 2017.59 дэх тал.

[18] Мөн тэнд.107 дахь тал

[19] www.joblinksmncom.wordpress.com.

[20] www.joblinksmncom.wordpress.com.