Бүтээлийн нэр
Засаглалын хүрээний эрх зүйн шинэчлэл
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг органик хуулиудад амилуулж зохицуулсан байдал, Монгол дахь парламентын засаглал, эв нэгдлийг илэрхийлэгч төрийн институц, гүйцэтгэх засаглалын чиг үүрэг, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хараат бус байдал, үйл ажиллагааны уялдаа холбоо, сонгуулийн тогтолцоо, түүний эрх зүйн зохицуулалт, эрх зүйн байдал, эрх зүйн орчин, эрх зүйн шинэчлэлтийг судалж, түүнд дүн шинжилгээ хийсэн болно.
Засаглалын хүчин зүйлс улс орны тогтвортой хөгжилд хэрхэн нөлөөлж ирсэнийг шинжлэх судлахын тулд Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүхэн хөгжлийг 70:30 жилийн харьцаагаар дотор нь хоёр үе шат болгон зааглаж, тэдгээрийг хооронд нь харьцуулан авч үзэх шаардлагатай.
Хөгжлийн эхний үе шат буюу социализм байгуулахын төлөө 70 жилийн түүхэнд монгол төрийн тогтвортой байдлыг хангаж, улс орны эдийн засгийн амьдралыг таван жилээр төлөвлөж, хэрэгжүүлэх ажлыг 8 удаа зохион байгуулсан байна. Энэ үеийн онцлог нь төрийн тогтвортой байдлыг хангаж чадсанаар Монгол Улс туйлын хоцрогдсон феадлын буурангуй орноос /хэдийгээр социализм гэж өнөөдрийн өндөрлөгөөс хурц шүүмжилж байгаа ч/ тухайн үедээ илүү өндөр түвшинд боловсорч дэлгэрсэн соёлт нийгэмд дэвшин орж хөгжсөн билээ.
Харин хоёр дахь үе шат буюу ардчилсан өөрчлөн байгуулалтын 30-аад жилийн туршид хөгжлийн шинэ, өвөрмөц үйл явц өрнөж байна. 1991 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 790 сая ам. доллар байсан бол өнөөдөр 13.8 тэрбум ам доллар болж, 17.5 дахин өсчээ. Энэ бол том өөрчлөлт. Хэдий тийм боловч баян, ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус байдал газар авчээ. Шударга ёс алдагдаж, нийт хүн амын 28.4 хувь буюу 3 хүн тутмын 1 нь дунджаас доогуур түвшинд амьдрах болсон нь зах зээлийн харилцааны 30 жилийн онцлог дүр төрх байлаа. Хэрэв Засгийн газар үе үе огцорч, засаглалын тогтвортой байдал алдагдаж, хүчний харьцаа сонгуулиас сонгуулийн хооронд савлаж өөрчлөгдөхгүй явсан бол үр дүн арай өөрөөр дүрслэгдэх байсан нь ойлгомжтой.
Ийнхүү ардчилсан өөрчлөн байгуулалтын 30 жилийн онцлог дүр төрхийг тодорхойлоход санхүү-эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшны уналт, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, баян, ядуугийн ялгаа зэрэг төр, засгийн оролцоотой зохицуулах бодлогын чанартай асуудлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай болсон байна.
Судалгааны дүнгээс харахад Монгол Улс зах зээлийн нийгэмд ижил хугацаанд хөл тавьсан бусад улс орнуудаас хөгжлийн үзүүлэлтүүдээр хоцорч явна. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд 1-рт жагсдаг ч газар тариалан, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээгээр 192 орноос 180-рт, нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлдэг ч малын түүхий эд, хүнсний экспортоор өнөөдрийг хүртэл дэлхийд эрэмбэлэгдэж чадаагүй байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого алсын хараа-2050-ыг хэлэлцэн баталж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэвшүүлэн тавьсан нь засаглалын тухай Үндсэн хуулийн үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, бодлогын гол цөм нь Монгол хүн байх бөгөөд чинээлэг дундаж давхаргын суурь түвшинг 16.2 хувиар тооцож, 2050 он гэхэд 80 хувьд хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний суурь түвшинг 4009 ам доллараар авч, 2030 онд 8299 ам доллар, 2040 онд 12,000 ам доллар, 2050 онд 15,000 ам доллар байхаар тооцож, дотоод нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ 6.1 дахин тэлж, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 168.3 их наяд хүрэхээр төсөөлжээ. Энэ үзэл баримтлал хэрэгжих үндэс суурь нь сайн засаглал хэмээн тодорхойлжээ.
Тиймээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хоорондын харилцаанд “хуулийн цоорхой” болон ажил, үүргийн давхардал гарч, тогтвортой хөгжлийн бодлогыг хангаж хэрэгжүүлэхэд шууд болон дам хэлбэрээр сорилт болж ирсэн дутагдлыг судалж шийдвэрлэх шаардлага үүсэн гаржээ. Энэ үүднээс Үндсэн хуулийн үзэл баримтлалыг органик хуулиудад амилуулж зохицуулсан байдал, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо зэрэгт дүн шинжилгээ хийсэн юм.
Түлхүүр үг
Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх эрх мэдэл, сонгуулийн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, эрх зүйн байдал, эрх зүйн орчин, эрх зүйн шинэчлэл
Бичигдсэн огноо
2021-06-30
Хуудсын тоо
19
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-03-25
Товч мэдээлэл үзсэн
1746
Бүрэн эхээр нь үзсэн
27
Эшлэлийн тоо
9
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн Д.Батмөнх “Засаглалын хүрээний эрх зүйн шинэчлэл” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1527
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн статистикийн тайлан.УБ.,2015

[2] УИХ, Д.Банзрагч, Ц.Намсрай, МУҮХЦэцийн дүгнэлт 5, УБ.,2016.04.22

[3] “Compilation of Venice Commission Opinions Concerning Constitutional and Legal Provisions for the Protection of Local Self-Government” (European Comission for Democracy Through Law (Venice Commission), 2015), 13

[4] Улсын Их Хурал (УИХ), Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ.УБ.,2016.142 дахь тал

[5] Үндэсний хөгжлийн газар, НҮБХХ, Монгол Улсын хөгжлийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, уялдаанд хийсэн дүн шинжилгээ (тайлан I), Улаанбаатар хот, 2018, 5,6 дахь тал

[6] ШУА-ийн Философийн хүрээлэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субъектив хүчин зүйлсийн шинжилгээ.УБ.,2019.290 дэх тал

[7] Үндэсний хөгжлийн газар, НҮБХХ, Монгол Улсын хөгжлийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, уялдаанд хийсэн дүн шинжилгээ (тайлан I), УБ.,2018.13 дахь тал

[8] ШУА-ийн Философийн хүрээлэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субъектив хүчин зүйлсийн шинжилгээ.УБ.,2019.291 дэх тал

[9] ШУА-ийн Философийн хүрээлэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субъектив хүчин зүйлсийн шинжилгээ.УБ.,2019.296 дахь тал