Үзэл баримтлал гэдэгт юуг хамруулан ойлгох талаар янз бүрийн байр суурь байдагаас зохиогчид Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт эрдэмтэн Б.Чимидийн тодорхойлолтыг иш үндэс болгов. Тэрээр “концепция-conception” гэсэн латин гаралтай шинжлэх ухааны энэ нэр томьёо нь аливаа үзэгдэл, үйл явцыг тодорхойлж ойлгох үзэл бодлын тогтолцоо буюу шинжлэх ухааны бүтээл туурвилд бол түүнийг бүтээхэд зорьж баримталсан нэгдмэл, тодорхойлогч гол үзэл санаа, сэтгэмжийг хэлдэг бөгөөд энэ горимд захирагдвал Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахдаа зорьж баримталсан гол үзэл санааг нэгдүгээрт, Монголын нийгэм-төрийн байгууллын хөгжлийн чиг баримжаа, үндэс тулгуурыг бэхжүүлэхэд зорьсон; хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөхөд зорьсон; гуравдугаарт, төрийн байгуулал, байгууллагуудын тогтолцоог тодорхойлоход зорьсон; дөрөвдүгээрт, төрийн байгууламж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, түүний удирдлагыг тодорхойлж, бэхжүүлэхэд зорьсон үзэл баримтлалд тус тус хуваан тодорхойлох боломжтой хэмээн үзжээ.
1992 оны Үндсэн хуулийн албан ёсны нэгдүгээр эхийг засаг төр үеийн үед хадгалж дээдлэн шүтэх, хэрэг тохиолдвол эцэслэн лавлах эх нь болгох зорилгоор “Үндсэн хуулийн эх” гэсэн анхдагч хувийг хуульчлан бий болгосон бөгөөд уг эхийг Монгол Улсын ерөнхийлөгч чандлан хадгалж хүлээлцэж байдаг . Иймээс Үндсэн хуулийн анхны үзэлд санаа, суурь үзэл баримтлалын судалгаанд уг эх гол сурвалж болж байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийг чухам ингэж судалж олон нийтийн хүртээл болгосон бүтээлүүд ч цөөн биш бий . Бидний хувьд ч уг эхийг тулгуур сурвалж болгохын зэрэгцээ түүнд холбогдох анхны эх бичвэрүүд, тэдгээрийг судалж тайлбарласан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг аль болох өргөн ашиглахыг хичээсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал дахь тогтвортой хөгжлийн зорилтуудын үзэл санааг эх бичвэрт тулгуурлан шинжлэхдээ 1992 оны шинэ, ардчилсан Үндсэн хуульд тогтвортой хөгжилтэй холбогдох үзэл санаа хэр тусгагдсан болон үзэл санааны агуулга хэлэлцүүлгийн явцад хэрхэн өөрчлөгдөж, эцэстээ ямар байдлаар томъёологдож орсоныг голлож анхаарав. Чингэхдээ цаг хугацааны хувьд Үндсэн хууль боловсруулах талаар санаачилга эхэлж, төсөл боловсруулж эхэлсэн үйл явцаас 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хууль эцэслэн батлагдах хүртэлх үеийг хамруулсан болно.
БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийн үзэл баримтлал тогтвортой хөгжлийн засаглалын асуудлуудад холбогдох нь, Үндсэн хуулийг хэлэлцэх үйл явц дахь үзэл баримтлалын хүрээний асуудлууд тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбогдох нь, тогтвортой хөгжлийн зорилго ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын харилцан хамаарлын асуудал, тогтвортой хөгжлийн “амар тайван, бүх нийтийн оролцоог хангасан тогтвортой хөгжлийг дэмжих, бүх нийтэд шударга ёсыг хүртээх, үр нөлөөтэй, хариуцлагатай, оролцоо бүхий чадварлаг институцыг бүх шатанд бий болгох”, “ядуурлын бүх хэлбэрийг устгах”, улс орны дотоодын болон улс хоорондын тэгш бус байдлыг бууруулах, бүх нийтээрээ, насан туршид эрүүл мэнх, сайн сайхан амьдрах нөхцлөөр хангах, хүн бүр чанартай боловсролыг ижил тэгш, хүртээмжтэй эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, насан турш сурч боловсрох боломжийг дэмжих, “жендерийн эрх тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх”, "тууштай, хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах, бүх нийтээрээ бүрэн, бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “бүх нийтээрээ бүрэн, бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэхийг дэмжих”, “хот суурин газруудын аюулгүй, хүртээмжтэй, найдвартай, тогтвортой хөгжлийг хангах”, "хариуцлагатай, тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийг дэмжих”, “өлсгөлөнг эцэс болгож, хүнсний аюулгүй байдлыг хангаж, хоол тэжээлийн чанарыг сайжруулж, хөдөө аж ахуйн тогтвортой өсөлтийг дэмжих”, “найдвартай дэд бүтэц, хүртээмжтэй, тогтвортой үйлдвэржилт, инновацыг хөхиүлэн дэмжих”, “нийт хүн амыг төлбөрийн чадварт нь нийцсэн, найдвартай, тогтвортой, сэргээгдэх эрчим хүчээр хангах”, “уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг яаралтай авах”, “хуурай газрын экологийн системийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, ойн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг мөхөж устахаас сэргийлэх”, “нийт хүн амыг ундны усаар хангаж, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй болгох, тогтвортой менежментийг хэрэгжүүлэх”, “тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн түншлэлийг эрчимжүүлж, хэрэгжүүлэх арга механизмыг бүрдүүлэх зэрэг зорилгуудын уялдаа холбоог судлан шинжилсэн.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал: нийтлэг асуудал. Нэгдүгээр дэвтэр. УБ., 2004. 98 дахь тал
[2] Ж.Амарсанаа. О.Батсайхан. Монгол Улсын Үндсэн хууль. УБ., 2004. XIV дэх тал, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хууль. www.legalinfo.mn
[3] Ж.Амарсанаа. О.Батсайхан. Монгол Улсын Үндсэн хууль. УБ., 2004, J.Amarsanaa, O.Batsaikhan, The Constitutions of Mongolia. UB city 2009.
[4] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал: нийтлэг асуудал. Нэгдүгээр дэвтэр. УБ., 2004. 98 дахь тал
[5] Ж.Амарсанаа. О.Батсайхан. Монгол Улсын Үндсэн хууль. УБ., 2004. XIV дэх тал, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хууль. www.legalinfo.mn
[6] Ж.Амарсанаа. О.Батсайхан. Монгол Улсын Үндсэн хууль. УБ., 2004, J.Amarsanaa, O.Batsaikhan, The Constitutions of Mongolia. UB city 2009.
[7] Монгол Улсын үндсэн хуулийн эрх зүйн хөгжлийн нэн тулгамдсан асуудлууд. Б.Чимид. Монгол Улсын эрх зүйн хөгжлийн асуудлууд (Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл). УБ., 2011
[8] Ж.Амарсанаа. Ардчилсан эрх зүйт ёс. 30 дахь тал.
[9] Ж.Амарсанаа. О.Батсайхан. Монгол Улсын Үндсэн хууль. УБ., 2004. 350 дахь тал
[10] УИХ-ын архиваас.
[11] УИХ 1990-2000 он. Түүхэн тойм.
[12] Үндсэн хуулийн товчоон
[13] П.Очирбат. Монгол Улсын Үндсэн хууль: хэрэгжилт, хяналт, судалгаа.УБ., 2017.11 дэх тал
[14] Монгол Улсын Үндсэн хууль (1992) ба Монгол Улсын Их цаазын төслүүдийн (1991.VI.05, X.05, XI.07) харьцуулалт. УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэс. УБ., 2015.
[15] УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэсийн Монгол Улсын Үндсэн хууль (1992) ба Монгол Улсын Их цаазын төслүүдийн (1991.VI.05, X.05, XI.07) харьцуулалтад тулгуурлаж бэлтгэв.
[16] Монгол Улсын Үндсэн хууль (1992) болон Монгол Улсын Их цаазын төслүүдэд (1991.IV.19, VI.05, X.05, XI.07) хэлэлцүүлгийн явцад орсон өөрчлөлтүүд. УИХын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэс. УБ., 2015.
[17] Ц.Товуусүрэн. Үндсэн хуулиа ойлгохуй. Үндсэн хуулийн хялбаршуулсан тайлбар. УБ., 2017.
[18] https://www.conscourt.gov.mn/?p=3534. 2020.3.25
[19] П.Очирбат. Монгол Улсын Үндсэн хууль: хэрэгжилт, хяналт, судалгаа.УБ.,2017.21 дэх тал
[20] ШУА-ийн Философийн хүрээлэн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөлөх субьектив хүчин зүйлсийн шинжилгээ. УБ.,2019. 13, 206 дахь талууд
[21] Үндэсний сайн дурын илтгэл
[22] Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2009. 27 дахь тал
[23] Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл 2019
[24] Монгол Улсын Үндсэний сайн дурын илтгэл, 2019.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !