Бүтээлийн нэр
Сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод байдал /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн жишээн дээр/
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Сонгуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод байдлын талаар эрдэмтэн, судлаачид өмнө нь төдийлөн хөндөж нарийн судалж байгаагүй, тухайн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох шийдэл гарцыг тодорхойлон гаргахад энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийн зорилго оршино.
Сонгуулийн бүхий л үйл явц, ялангуяа түүний дотор сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод байдал, түүнийг иргэд хянах боломжтой байх хууль тогтоомжийг зөрчих, сонгуулийн үйл явц болон үр дүнд хөндлөнгөөс зүй бусаар нөлөөлөх, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж, иргэд сонгох эрхээ саадгүй эдлэх үндэс болдог.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг үнэн зөв, ил тод болгосноор сонгуульд оролцогч бүх тал хянах боломжоор тэгш хангагдах нь олон талаар ашигтай бөгөөд чөлөөт, шударга сонгууль явуулахад онцгой чухал үүрэгтэй.
Сонгууль шударга болоход сонгогчдын нэрийн жагсаалт үнэн зөв, түүний ил тод байдал нь чухал ач холбогдолтой.
Манай орны хувьд сонгогчдын нэрийн жагсаалт дахь хувь хүний мэдээллийн нууцыг хамгаалахын тулд нам, эвслээс өөр этгээд нэрийн жагсаалтын хуулбарыг авч нягтлах боломжийг хуулиар хаасан нь тийм ч оновчтой хувилбар биш юм. Энэ нь нэг талаас бие даан нэр дэвшигчид болон сонгогчдын нийтлэг эрх ашгийн төлөө ажилладаг иргэний нийгмий байгууллагуудад тэгш бус ялгавартай хандсан хэрэг мөн. Нөгөө талаас нам, эвсэлд тусгайлан итгэл хүлээлгэж, нэрийн жагсаалтыг өгчихөөд, бусдаас нь нууцалж орхивол хувь хүний нууцын талаар санаа зовохгүй, амар сууж болно гэж тайлбар хийх нь энэ асуудалд хэтэрхий гоомой хандсан хэрэг болно.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг ил тод болгоогүйн улмаас манайд сонгуулиар гардаг олон төрлийн маргааны 30 гаруй хувийг зөвхөн нэрийн жагсаалттай холбоотой маргаан эзэлдэг. Тухайлбал, 2008 оны УИХ-ын 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэрийн жагсаалтад хяналт төрийн бус байгууллагууд сонгогчдын нэрийн жагсаалтанд насанд хүрээгүй хүүхэд болон нас барсан хүмүүсийн нэр оруулсан байхаас гадна огт байхгүй зохиомол хаяг дээр хэдэн зуун "сонгогч" бүртгэсэн, хэдэн мянган сонгогчийг бүртгээгүй орхисон ноцтой зөрчил илрүүлсэн.
Шаардлагатай өөрчлөлтүүдийг зохих ёсоор тусгасан нэрийн жагсаалтыг эцэслэн баталгаажсан нэрийн жагсаалт гэж бий бөгөөд үүнд хэсгийн хороод хөндлөнгийн хяналтгүйгээр өөрчлөлт хийх эрхгүй, харин тодорхой тохиолдолд өөрчлөлт хийх шийдвэрийг ихэвчлэн тойргийн хороо /Филиппин/ гаргах буюу зарим улсад Шүүх /Украйн/ хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Чөлөөт, шударга сонгуульд түүний бүхий л үйл явц ил тод байх, хөндлөнгийн хяналт буюу иргэд, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид, тэдний томилсон ажиглагчид, гадаадын ажиглагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон иргэний нийгмийн ажиглагчдын үүрэг, оролцоо, ялангуяа сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод байдал чухал байдаг.
Сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод байдал нь нэг талаас сонгуулийн үйл явц, түүний үр дүнд итгэх иргэдийн болоод оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлж, нөгөө талаас сонгуулийн зөрчил, будлианаас сэргийлэх нөхцөл бүрдэх, энэ утгаараа сонгууль шударга явагдахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай шинэчилэн найруулсан шинэ хуулиар сонгогчийн нэрийн жагсаалтыг ил тод болгохтой холбоотой заалтуудыг шинээр нэмж оруулж өгсөн нь үзэл санааны хувьд ардчилсан сонгуулийн зарчим, олон улсын жишиг стандартад нийцсэн дэвшилттэй өөрчлөлт болсон хэдий ч, үнэн зөв, баталгаатай сонгогчдын нэрийн жагсаалтыг нэгтгэн гаргах процесс ямар дэс дараалалтай явагдах, хувь хүний мэдээллийн нууцыг хэрхэн хамгаалах асуудлыг хуульчилж өгөөгүй байна.
Ихэнх улс оронд нэрийн жагсаалтыг гаргах үйл явцыг нарийн дэс дараалалтай байхаар зохицуулж, түүнийг баталгаажуулах, хянах асуудлыг сонгуулийн хуульд тусгах буюу эсвэл тусгайлан хуульчилдаг байна. Манайд сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлыг хуулиар зохицуулсныг олон улсын стандарттай харьцуулан үнэлж үзэхэд учир дутагдалтай зүйл олон байна. Тухайлбал, сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргах үйл явцыг үе шат тус бүрээр нь хуульд зааж, хоорондоо ямар хугацааны зайтай байх, хэн хариуцан явуулахыг тодорхой зохицуулж өгөөгүй нь сонгогчдын нэрийн жагсаалт сонгуулийн будлианы эх үүсвэр болох гол шалтгаан болж байна гэж дүгнэхэд хүргэж байна.

Түлхүүр үг
Сонгууль, сонгогчдын нэрийн жагсаалт, нээлттэй, ил тод байдал, нэрийн жагсаалт, улс төрийн нам
Бичигдсэн огноо
2016-06-30
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-04-03
Товч мэдээлэл үзсэн
1923
Бүрэн эхээр нь үзсэн
23
Эшлэлийн тоо
5
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн
“Сонгогчдын нэрийн жагсаалтын ил тод байдал /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн жишээн дээр/” (2016), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1532
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Эшлэлүүд
[1] Монгол Улсын Их Сургууль, Боловсролын их сургууль, ШУА-ийн ФСЭЗХ. Mонгол дахь сонгуулийн үйл явц: онол, практик /эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхэтгэл/ УБ., 2009. 126 дахь тал
[2] Бодлогын асуудал. №1. www.forum.mn 2012.04.25
[3] Урьдчилсан нэрийн жагсаалт гаргах нь. АСЕ сонгуулийн мэдээллийн сүлжээ. http: aceproject.org/main/english/vr/vrb06.htm
[4] Нээлттэй нийгэм форум. Бодлогын асуудал. № 1. УБ., 2010, 3 дахь тал
[5] Бодлогын асуудал №1. www.forum.mn. 2012.04.25
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
3 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !