Бүтээлийн нэр
Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ
Зохиогч
Батсайханы Эрдэнэбат
Бурмаагийн Эрдэнэбилэг
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно. Судалгааг бүрэн эхээр нь ННФ-ын forum.mn вэб сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн бөгөөд төрөөс нийгмийн дэг журмыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг тодорхойлон, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулах талаар олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байна. Үүний нэг тод жишээ нь Эрүүгийн багц хуулийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн явдал билээ.
Шинээр хэрэгжиж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (цаашид ЭХХШтХ гэх)-ийн зорилго нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх1 явдал юм. Уг хууль нь өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль (цаашид ЭБШтХ гэх)-аас хэлбэр, агуулга, зарчмын хувьд ихээхэн өөрчлөгдсөн. Тухайлбал, ЭБШтХ-ийн 48 дугаар бүлэг болох “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны эрх зүйн зохицуулалтыг ЭХХШтХ-д илүү боловсронгуй болгож оруулсан. Эрүүгийн хуулийн тусгай анги (ЭХТА)-д дээд тал нь найман жилийн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гарган, шийдвэрлүүлэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа (цаашид ЭХХЖХША гэх) нь цаг хугацаа, зардал хэмнэх төдийгүй хэргийг бүхий л үе шатанд хялбаршуулсан байдлаар, чирэгдэл багатай шийдвэрлэх давуу талтай ч өнөөгийн практикт төдий л бүрэн дүүрэн ач холбогдолтой байж чадахгүй байна гэж судлаачдын зүгээс дүгнэж байна. Иймд шүүхээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж буй нөхцөл байдлыг авч судлан амьдралд хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг илрүүлэн, хууль эрх зүйн орчныг илүү нарийвчлан боловсронгуй болгох, ЭХХЖХША-г хэрэгжүүлэгчдийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар, хандлагыг шинэтгэх шаардлагатай байгаа юм.
Энэхүү судалгааны ач холбогдол нь шүүхээр шийдвэрлэгдсэн тодорхой эрүүгийн хэргийн хүрээнд ЭХХШтХ-д заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн зохицуулалтыг нэг мөр ойлгон хэрэглэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийн, хэрэг шийдвэрлэх явцад хууль ёсны эрх, ашгийг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн санал дэвшүүлэхэд оршино.
Түлхүүр үг
Эрүүгийн хэрэг, хялбаршуулсан журам, эрүүгийн хялбаршуулсан журам, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Бичигдсэн огноо
2022-07-01
Хуудсын тоо
104
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-04-27
Товч мэдээлэл үзсэн
2806
Бүрэн эхээр нь үзсэн
126
Эшлэлийн тоо
38
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Эрдэнэбат
Бурмаагийн Эрдэнэбилэг
“Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1556
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
18 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !