Бүтээлийн нэр
Нотолгооны өнөөгийн практик, арга зүй, техник хэрэгсэл, анхаарах асуудал
Зохиогч
Батсайханы Эрдэнэбат Бадамын Батзориг, Ц.Шийтэрчулуун, Г.Ганхүлэг
Тэмдэглэл
Нээлттэй Нийгэм Форумын зүгээс "Нотолгооны өнөөгийн практик, арга зүй, техник хэрэгсэл, анхаарах асуудал" сэдэвт судалгааны тайланг Багийн ахлагчаар хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Б.Батзориг, үндсэн судлаачаар хууль зүйн магистр Б.Эрдэнэбат, хууль зүйн магистр Ц.Шийтэрчулуун, зөвлөхөөр Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Г.Ганхүлэг нарын гүйцэтгэснээр хүргэж байна.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүгийн эрх зүй, Криминологи
Бүтээлийн товч
Шинжлэх ухааны танин мэдэхүй нь юмс, үзэгдэл, тэдгээрийн харилцан холбоо, хамаарлын талаарх нэгэнт шалгагдсан тов тодорхой мэдлэгийг эзэмших үйл явц ба түүнд ямар нэг хязгаар гэж байхгүй бол гэмт хэргийг танин мэдэх үйл явц нь тодорхой хэмжээ хязгаартай. Шинжлэх ухаан нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн аргаар танин мэдэх гэж буй зүйлийн мөн чанарын зүй тогтлыг илрүүлэн гаргаж тодорхой хүмүүсийн, эсхүл хүн төрөлхтний өмнө үүнийхээ үнэн бодитойг баталдаг бөгөөд энэ нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө чиглэгдсэн байдаг.

Эрх зүйн зөрчлийн нотолгоо нь (эрүүгийн процессын эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, олон улсын эрх зүйн гэх мэт) танин мэдэхүйн үйл явцын хамгийн ээдрээ төвөгтэй асуудлын нэг төдийгүй ертөнцийг танин мэдэх үйл ажиллагааны нэг хэсэг болж, түүний ерөнхий шинжийг илэрхийлэхийн зэрэгцээ хуульд заасан нөхцөлөөс хамаарч өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс үүнийг хуулиар нэг мөр зохицуулах, улам боловсронгуй болгож байхыг нийгэм шаарддаг.

Улсын Их Хурлаас “Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” зэрэг хөтөлбөр, төлөвлөгөөг үе шаттайгаар батлан хэрэгжүүлж байна. Уг шинэтгэлийн бодлогын хүрээнд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангахад чиглэсэн хэд хэдэн чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (ЭХХШтХ гэх)-ийг баталсан явдал юм.6
ЭХХШтХ нь өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиас хэлбэр, агуулга, зарчмын хувьд ихээхэн ялгаатай. Тухайлбал, “байцаалт”-д тулгуурласан нотолгооноос техник хэрэгсэл, арга зүйд тулгуурласан нотолгооны процесст шилжих алхам хийгдсэн. Эрх зүйн энэ өөрчлөлт нь мөрдөгчдийг нотолгооны шинэлэг арга барил, техник хэрэгсэл ашиглан болж өнгөрсөн үйл явдлыг хөдөлшгүйгээр нотолж, хэргийг түргэн шуурхай илрүүлэх боломж бүрдүүлсэн бөгөөд энэ нь шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх гол хүчин зүйл болно.
Түлхүүр үг
нотлох ажиллагаа, нотлох ажиллагааны эрх зүйн орчин, гадаад орны нотлох ажиллагаа, эрүүгийн процессын загвар хууль, гэмт хэргийн нотлох баримт, нотлох баримт цуглуулах
Бичигдсэн огноо
2021-10-01
Хуудсын тоо
154
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-05-04
Товч мэдээлэл үзсэн
1218
Бүрэн эхээр нь үзсэн
61
Эшлэлийн тоо
71
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Эрдэнэбат Бадамын Батзориг, Ц.Шийтэрчулуун, Г.Ганхүлэг “Нотолгооны өнөөгийн практик, арга зүй, техник хэрэгсэл, анхаарах асуудал” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1563
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх