Бүтээлийн нэр
Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт /Төв аймгийн жишээ дээр/
Зохиогч
Жаргалсайхан Бариаширсүрэн
Ж.Ариунцэцэг, Б.Доржпагма
Тэмдэглэл
Нээлттэй Нийгэм Форумын зүгээс Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт /Төв аймгийн жишээ дээр/ судалгааны ажлыг судлаач Ж.Бариаширсүрэн, Ж.Ариунцэцэг, Б.Доржпагма нарын гүйцэтгэснээр хүргэж байна.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Улсын Их Хурлаас 1998 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр” болон 2000 онд баталсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-нд тусгагдсан шүүхийн салбарын шинэчлэл, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилтын дагуу Улсын Их Хурлаас 2012 онд Шүүхийн тухай багц хууль буюу Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудыг тус тус баталсан бөгөөд эдгээр хууль тогтоомжийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
УИХ-аас 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталж 2013 оны 4 дүгээр сараас эхлэн дагаж мөрдөж буй Шүүхийн тухай, Шүүх байгуулах тухай хуулиуд болон бусад эрх зүйн актын хүрээнд хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан билээ. Өнөөдөр Монгол Улсад давж заалдах шатны 21 шүүх /цаашид ДЗШШ гэх/, анхан шатанд 57 шүүх /цаашид АШШ гэх/ шинэчлэгдэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ шинээр үүссэн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шүүгчийн орон тоо, шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн хэмжээг нэмэгдүүлсэн хууль тогтоомж хэрэгжиж эхэлснээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрлөө.
Шүүхийн шинэчлэлийн үр дүнд нэг аймгийн сумд шүүхийн харьяаллын хувьд хэд хэдэн өөр аймгийн шүүхэд хамаарах болсон, өөрөөр хэлбэл нэг шүүх хэд хэдэн аймгийн сумдын хэргийг харьяалан шийдвэрлэх болсон. Энэхүү өөрчлөлт эрх ашгаа хамгаалуулах, хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй иргэдэд өнгөрсөн 2 жилийн хугацаанд ямар, ямар үр дагавар учруулж байгааг тогтоосноор шүүхийн шинэчлэл, түүн дотроо шүүхийн тогтолцоог өөрчилсөн бодлогын шийдвэрийн хэрэгжилт иргэд олон нийтэд хэрхэн нөлөөлж, хүрч байгаад дүгнэлт өгөхөд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Иймд иргэдэд хүрч, мэдрэгдсэн өөрчлөлтүүдийг нэг талаас шүүхийн шинэчлэлийн талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл, сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох, нөгөө талаас иргэдийн эдийн засгийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох буюу зардал-үр өгөөжийн харьцааг тооцоолох замаар шүүхийн шинэчлэлийн явцад гарсан давуу тал, ололт амжилт, алдаа дутагдал зэрэг асуудлыг зохих хэмжээнд тодорхойлох, хууль хэрэгжилтийн түвшинд буюу бодит нийгмийн харилцаанд ямар эерэг үр дүн, сөрөг нөлөө үзүүлж байгааг Төв аймгийн жишээгээр харуулахыг зорилоо.
Жишээ болгон авсан Төв аймгийн сумд шүүхийн өмнөх тогтолцооны үед буюу 2013 оны 4 дүгээр сараас өмнө хэргийн анхан шатанд Төв аймгийн Сум дундын 1, 2 дугаар шүүхээр, хэргийн давж заалдах шатанд Төв аймгийн шүүхээр үйлчлүүлдэг байсан. Харин шинэ тогтолцоонд шилжсэнээр хэргийн анхан шатанд Багануур, Налайх дүүрэг дэх Дүүргийн иргэний хэргийн 3, 4 дүгээр шүүх, Дүүргийн эрүүгийн хэргийн 3, 4 дүгээр шүүх болон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 18 дугаар шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын 21 дүгээр шүүх, Төв аймгийн Зуунмод сум дахь Сум дундын 23 дугаар шүүхэд харьяалагдах болсноор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл байсан 27 сум шүүхийн харьяаллын хувьд 5 тасарсан байдаг. Хэргийн давж заалдах шатанд Дархан-Уул аймгийн Дархан хот, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Улаанбаатар хотод тус тус байрлах иргэний хэргийн давж заалдах шатны 4, 9, 10 дугаар шүүх, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4, 9, 10 дугаар шүүх гэсэн 3 өөр шүүхээр үйлчлүүлэх болсон.
Иймд энэхүү судалгааны ажил нь нутаг дэвсгэрийн хувьд зэргэлдээ орших боловч шүүхийн харьяаллын хувьд 2 өөр шүүхэд хандах шаардлагатай Төв аймгийн Эрдэнэсант, Дэлгэрхаан, Жаргалант, Цээл, Борнуур сумдын иргэдийг зорилтот бүлэг болгон сонгосон бөгөөд зорилтот бүлгийн иргэдээс авсан анкетын судалгаа болон сонгогдсон бүс нутгийн шүүхүүдээс буюу Төв аймаг дахь Сум дундын 23 дугаар шүүх, Налайх дүүрэг дэх Дүүргийн иргэний хэргийн 4 дүгээр шүүх, Дүүргийн эрүүгийн хэргийн 4 дүгээр шүүх болон Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан болон өмгөөлөгч, прокурор, цагдаагийн албан хаагч нараас авсан ганцаарчилсан ярилцлагын буюу чанарын судалгаанд суурилсан болно.

Түлхүүр үг
Шүүхийн тогтолцоо, Монгол Улсын шүүх, шинэчлэлийн үр нөлөө, шүүхийн ачаалал, иргэдийн мэдлэг, шүүхээр үйлчлүүлэх
Бичигдсэн огноо
2015-06-01
Хуудсын тоо
75
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-05-02
Товч мэдээлэл үзсэн
1208
Бүрэн эхээр нь үзсэн
14
Эшлэлийн тоо
63
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Бариаширсүрэн
Ж.Ариунцэцэг, Б.Доржпагма
“Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт /Төв аймгийн жишээ дээр/” (2015), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1565
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !