Бүтээлийн нэр
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ЭХ СУРВАЛЖИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр захиргааны эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх ажиллагааны шинж, эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх арга, эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах арга, захиргааны эрх зүйн хэм хэмжээ хэрэглэсэн буюу нэг бүрчилсэн акт нь эрх зүйн хэм хэмжээний актаас ялгарах шинж, хуулийн хэрэглээний чанарыг хэрэглээний үр дүнг дүгнэх, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээний өнөөгийн байдлыг тодорхойлж хуульч мэргэжилтэй хүмүүсийн дунд санал асуулга явуулж, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг олон нийтэд нийтлэхийн ач холбогдлыг судалсан болно.

Захиргааны эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх гэдэг нь захиргааны эрх зүйн хэм хэмжээнд заагдсан эрх, үүргийг хангах, хэрэгжүүлэх зорилгоор эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтны засаглах, зохион байгуулах үйл ажиллагааг хэлнэ.
Захиргааны эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх ажиллагааны засаглах хэлбэр нь эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх таслах болон шүүхийн тогтоол, шийдвэр гаргах эдгээр ажиллагаанд хяналт тавих, төрийн албадлагын зохицуулах, хамгаалах шинжтэй засаглах, захирамжлах ажиллагаа юм.
Захиргааны эрх зүйн бусад эрх зүйн салбартай харьцуулахад маш олон тооны эрх зүйн хэм хэмжээг агуулсан байдаг. Юуны өмнө хэрэглэж буй эрх зүйн хэм хэмжээнийхээ агуулгыг маш зөв задлан тайлбарлаж чаддаг байх ёстой. Нөгөө талаас эрх зүйн хэм хэмжээг тухайн маргаан шийдвэрлэхэд хэрэглэх аргыг эзэмшсэн байх хэрэгтэй.
Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах. Тайлбар нь эрх зүйн хэм хэмээний утга санааг гаргана гэсэн үг юм. Тайлбар хийх зарчмыг хэрэглэснээр эрх зүйн хэм хэмжээг задалж хийдэлтэй эсэхийг тогтоодог. Хийдэлтэй байна гэсэн нь тухайн эрх зүйн хэм хэмжээ тухайн ашиг сонирхлын зөрчилдөөнийг зохицуулах чадваргүй байна гэсэн үг юм. Тиймээс хийдлийг арилгаж нөхөн шийдвэрлэх арга замыг олох хэрэгтэй болдог.

Захиргааны эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсэн акт нь хууль зүйн тодорхой хэргийг шийдвэрлэхийн тулд эрх мэдэл бүхий байгууллага, албан тушаалтны зохион байгуулах, засаглах үйл ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу батлан гаргаж байгаа нэг бүрчилсэн акт мөн. Энэ акт нь тодорхой нэр бүхий этгээдүүдийн эрх үүргийг тогтоох буюу эсвэл түүний эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн зан үйлд нь хууль зүйн хариуцлагын арга хэмжээг хүлээлгэх зорилго агуулна.
Түлхүүр үг
Захиргааны эрх зүйн эх сурвалж, эх сурвалжийн хэрэглээ, өнөөгийн байдал, чиг хандлага
Бичигдсэн огноо
2015-06-30
Хуудсын тоо
7
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-05-05
Товч мэдээлэл үзсэн
2086
Бүрэн эхээр нь үзсэн
39
Эшлэлийн тоо
3
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ЭХ СУРВАЛЖИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1570
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги.УБ., 2004. 54 дэх тал

[2] Ч.Нямсүрэн. Эрх зүйт төрийн ерөнхий онол.УБ., 2004. 145 дахь тал

[3] ХЗДХЯ, Монгол Улсын эрх зүйн шинэтгэл-8 жил. УБ., 2003 он. 13 дахь тал