Бүтээлийн нэр
Төрийн тогтолцоонд улс төрийн намын гүйцэтгэх үүрэг, хяналт
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит X дахь удаагийн “Үндсэн хууль ба эрх зүйт ёс” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд Оюутны ангилалд тусгай байр эзэлсэн бүтээл.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Улс төрийн нам
Бүтээлийн товч
Улс төрийн нам ердөө л сонирхлоор нэгдсэн хүмүүсийн нэгдэл холбоо учраас хувийн ашиг сонирхолд суурилна гэсэн үг харин төр бүх нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх учир улс төрийн намын сонирхлоос нийтийн буюу төрийн ашиг сонирхол дээгүүрт тавигдаж тэднийг зохицуулах ѐстой. Гэтэл төрд намуудын хувийн сонирхол давамгайлан Монгол Улсад улс төр, эрх зүй, эдийн засгийн эрхийн хямрал үүсгэж, цаашлаад улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд нөлөөлж, төрийн эрх мэдлийн хувиарлалтыг алдагдуулж байна.

Тиймээс энэ бүх байдлыг зогсоож хариуцлага тооцохын тулд хяналтыг тодорхой болгох нь зүйтэй бөгөөд тэр дундаа Үндсэн хуулийн субъект гэдгийг нь баталж, Үндсэн хуулийг хамгаалах чиг үүргийн хүрээнд Үндсэн хуулийн шүүхийн хяналтын объект байх тухай саналыг дэвшүүлсэн болно. Мөн Үндсэн хуульд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага нь улс төрийн намын эрх зүйн үндсийг Үндсэн хуульд суулгах нь олонхи болсон намууд өөрсдийн статусыг өөртөө ашигтай байдлаар өөрчлөхөөс сэргийлж, цаашдаад ардчилсан ѐсны үнэт зүйлсийг хамгаалахад чухал ач холбогдолтой.
Түлхүүр үг
Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн нам, төрийн тогтолцоо, хяналт, үнэт зүйл, Үндсэн хуулийн хяналт.
Бичигдсэн огноо
2019-01-01
Хуудсын тоо
21
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-05-15
Товч мэдээлэл үзсэн
1968
Бүрэн эхээр нь үзсэн
30
Эшлэлийн тоо
68
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Доржсүрэн “Төрийн тогтолцоонд улс төрийн намын гүйцэтгэх үүрэг, хяналт” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1584
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Т.Сэнгэдорж., Хууль зүйн шинжлэх ухаан., УБ., 2006 он. 73 дахь тал.
  2. М.Толя., Улс төрийн шинжлэх ухааны үндэс., Эрдэнэт хот., 2018 он.
  3. Ж.Амарсанаа.,Үндсэн хуулийн үзэл баримтлал ба улс төрийн Олон эшт үзэл. Илтгэл. /түүхэн харьцуулсан судалгаагаар бол олон эшт үзэл буюу олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч байсан байна/
  4. А.Цанжид., Улс төрийн шинжлэх ухаан., УБ., 2010 он., 63 дахь тал.
  5. Т.Гоббс “Намыг төрийн эсрэг хар буруу гэмт санаа агуулсан байгууллага болбоос түүнтэй тэмцэх нь төрийн нэн хариуцлагатай зорилго байх болно” гэсэн байдаг.
  6. Ардчилсан улсад улс төрийн гол хүчин нь олон нийтийн санаа бодол чухал үүрэгтэй гэж үзнэ. Ардчиллын нөхцөлд нэг талаас олон нийтийн санаа бодол, улс төрийн бодлогыг тодорхойлж өгдөг бол нөгөө талаас улс төрийн эрх мэдэл олон нийтийн санаа бодлыг төлөвшүүлэхийг /хянах/ эрмэлзэж байдаг. Тухайлбал: ХБНГУ болон БНСУ-ын Үндсэн хуульд тусгагдсан зохицуулалтаас тод харагдаж байна. ХБНГУ-ын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улс төрийн нам нь ард түмний үзэл санааг төлөвшүүлэхэд оролцоно. Улс төрийн намыг хэн ч чөлөөтөй байгууулж болно. Улс төрийн намын дотоод байгууллагууд нь ардчилсан зарчимыг баримтална. Улс төрийн нам нь өөрийн хөрөнгө, хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгийн захиран зарцуулалтыг олон нийтийн өмнө хариуцна. Гэтэл манай улсын үндсэн хуулийн 1.2-д заасан “Ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” зарчим намын үйл ажиллагааны үндсэн зарчим байхаа больж, намууд үндсэн хуульт ёсноос гадуур ажиллах боломж бүрдсэн буюу зөвхөн намынхаа бодлогыг чөлөөтөй хэрэгжүүлж, Үндсэн хуулийн толгой дээгүүр чөлөөтөй харайлгах боломж бүрджээ гэж Хууль зүйн доктор, профессор О. Жамбалдорж үзсэн байна.
  7. “Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн.”
  8. Ё.Довчин “Улс төрийн шинжлэх ухаан., УБ., 2010 он. 329 дэх тал.
  9. Б.Чимид., Үндсэн хуулийн мэдлэг., УБ хот., 2008 он., 108 дахь тал.
  10. Эрх зүй сэтгүүл., “Монгол Улсын улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д хууль зүйн шинжлэх ухааны үүднээс дүн шинжилгээ хийх нь; (Ph.D) Х.Сэлэнгэ. УБ., 2010 он. 16 дахь тал.
  11. Монгол ардын нам болон Ардчилсан нам.
  12. 14 дүгээр үүрийн дарга 2 ажилтнаа ажлаас чөлөөлөхөөр ардчилсан намаас зөвшөөрөл авсан байдаг.
  13. Б.Чимид., төр нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал., /нэгдүгээр дэвтэр/., УБ., 2008 он.., 159 дэх тал.
  14. Үүнд: 1. Нийгмийн аль нэг бүлэг, хамтлагийн ашиг сонирхлыг нэгтгэж, тэдний хүсэл зориг шаардлагыг засгийн түвшинд илэрхийлэх буюу төр олон нийтийн холбогч гүүр болно. 2. Нам төрийн сонгуульд ардчилсан,  шударга  зарчмаар оролцож, засгийн эрхийг барих, дор хаяж төрийн бодлогыг тодорхойлоход оролцоно . 3. Төрийн дээд албан тушаалуудад ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зэрэг болно.
  15. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлт. “УИХ-д олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногын дотор УИХ-д оруулах; /өмнөх зохицуулалтаар Засгын газрыг огцруулах саналыг... ” гэж байсныг хассан нь дээрхи агуулгыг харагдуулж байна. 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “... Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтөй 7 хоногын дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ.” 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэг “УИХ-ын байнгын хорооны хуралдааныг гишүүдын олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдын олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.”;
  16. Үүнтэй төстөй зарчимаар чуулган хийдэг зарим улс орон байх боловч, тэдгээр орны парламентын гишүүдын тоо нь 200-600 гаруй хүнтэй байдаг байна. Иймд тэд хэзээ ч хуулийг 100-аас доош гишүүний саналаар батлах тухай ойлголт байдаггүй. Тэгээд ч дээрхи хандлага нь төрийн байгууламжийн хэлбэрийн хувьд нэгдмэл төвлөрсөн унитар улсад биш, харин нэгдсэн буюу холбооны улсын тогтолцоонд үйлчилдэг болох нь тодорхой байгаа юм.
  17. Үндсэн хуулийн цэцийн гишүүн., хууль зүйн ухааны доктор /Ph.D/ Ш. Цогтоо
  18. Өөрөөр хэлбэл Парламент ба Ерөнхийлөгчийн Үндсэн хууль ба Ерөнхийлөгчийн Үндсэн хууль дахь бүрэн эрхийг хэтэрхий хязгаарлан хасч, улмаар дэлхий дахинд тогтсон хүн төрөлхтөний нэгэн ололт гэж үзсээр ирсэн төрийн эрх мэдэл хувиарлалтын Үндсэн зарчмыг алдагдуулан бүр үүний эсрэг НАМ төвтөй CCCP маягийн гүйцэтгэх эрх мэдлийн тогтолцоо руу хазайлгасан үзэгдэл болжээ.
  19. Манай улс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хувьд уян хатан учраас Үндсэн хуульд халдаж, нам улс төрийн тавцан дахь өрсөлдөөнөөс өөрсдийгөө дархлаан тусгаарлаж, дарангуйлал тогтоох магадлалтай. Мөн Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө баталгаа муутай болох сөрөг талтай.
  20. Б. Минжүүрдорж., Эрх зүйн онол., УБ., 2014 он. 60 дахь тал
  21. This has been shown by Robert Michels in his work Zur Sociologie des Partiewesens, 2nd ed. Ханс Кельзен “Ардчиллын мөн чанар ба үнэт зүйл., УБ., 2015 номноос эш татав.
  22. Францис Фукуяама., Төрийг бэхжүүлэх нь хорин нэгдүгээр зууны засаглал ба дэлхийн дэг журам., УБ., 2005 он., 33 дахь тал.
  23. Б. Чимид., Үндсэн хуулийн мэдлэг., УБ хот., 2008 он., 108 дахь тал.
  24. Монгол улсын ардчиллын түвшингийн талаар”… 2005, 2008, 2010 онуудад хийгдсэн Монголын ардчиллын төлөвшил, ардчилсан засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлтийн талаархи давтаэ мжит цогц судалгааны үнэлгээ хийгдэх үед улс орны эдийн засаг, нийгэм, улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн байдал зарим нэг ялгаатай байдал зонхилж байсан хэдий ч энэ онцлогийг мэргэжлийн өндөр түвшний шинжээчид тооцож, үнэлсний үр дүнд энэхүү судалгаа гарсан.
  25. Арне Мавчич., Үндсэн хуулийн хяналт., УБ., 2014 он., 14 дэх тал.
  26. МАХН-ын “Үнэн” сонин., 2007 он., 02.16. №35. Б. Чимид “Улс төр, нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй зарим асуудал номноос дам эшлэв.
  27. Хавсралтаас 2 харна уу.
  28. Б.Чимид., төр нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал., /хоёрдугаар дэвтэр/., УБ., 2008 он.., 234дэх тал.
  29. Ж.Амарсанаа., Үндсэн хуульт ёс ба улс төрийн олон эшт үзэл., илтгэлээр энэ тухай үндэслэлээ тайлбарласан.
  30. Девид Баоз. Либертарианизм (Орч. Б.Батчулуун) УБ., 2005 он., 244 дэх тал.
  31. 2017 оны байдлаар 1-т газрын алба, 2-т улс төрийн нам бичигдэж байна. /3.94 хувьтай байна./
  32. Ханс Кельзен. Ардчиллын мөн чанар ба үнэт зүйл., УБ., 2015 он. 38-39 дэх тал.
  33. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа олонхийн суудал авсан (45 суудал) МАН (тухайн үеийн МАХН цаашид МАН гэх) дангаараа засгийн газрыг бүрдүүлэх боломж байсаар байтал АН хамтран ажиллах гэрээ гэгчийг байгуулж, олонхи цөөнхи холилдсон хамтарсан ЗГ байгуулав.
  34. Ж.Амарсанаа., “Ардчилсан эрх зүйт ёс” УБ., 2009 он. 35 дахь тал.
  35. Б.Чимид., төр нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал., /хоёрдугаар дэвтэр/., УБ., 2008 он.., 234дэх тал.
  36. http://www.itoim.mn/article/4psjR/14827?fbclid=IwAR3qjE25NisNFmuXpl65RK9_GhQi-n2c3ZDLa3AT7AdET2C7Fpk_hTRCZWA /Хуульч Ч. Гүнбилэг., Ерөнхий сайд нам бол төр гэж ойлгоод байна./ хуульд заасан үндэслэлүүдийн алинд нь ч байхгүй. Зүгээр л УИХ-ын даргын үйл ажиллагаа таалагдахгүй байна гэсэн улс төрийн шийдвэрээр явж байна. Төрийн дээр нам гарсан гэдгийн тод жишээ.
  37. Хууль дээдлэх ёс., 2017., №3., /63/ 27 дахь тал.
  38. Ийнхүү иргэд Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдөж эдийн засгийн хэлмэгдэлтэд өртөж, ямар ч хамгаалалтгүй, хуульгүй улсад амьдарч байгаа юм шиг яаж ч чадахгүй байна.
  39. Өдрийн сонин., 2017. 06. 21., №139 (5706).
  40. Дур зоргоороо төрийн үйл ажиллагаанд хутгалдан орж, сүүлд нь хариуцлагаас мултарч хоцорч байна. Мөн хяналтгүй учраас төрийн улс орны ирээдүй бүрхэг болж байна.
  41. Д.Лүндээжанцан, Н.Жамбалжав, Д.Отгонтуяа., эрх зүйн философи., УБ., 1989 он., 76-дахь тал.
  42. Б.Ганболд., Эрх зүй судлал., УБ., 2011 он. 328 дахь тал.
  43. Д.Гангабаатар. Үндсэн хуулийн эрх зүй, төрийн байгуулал, зарчим, үзэл баримтлал., УБ., 2016 он., 148 дахь тал.
  44. Хууль дээдлэх ёс сэтгүүл., 2017 №3 (63)., 12 дахь тал.
  45. 1990 оны улс төрийн намуудын тухай хуульд буй гаргасан зөрчлөө арилгахыг намаас шаардах, намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах тухай зохицуулалтуудыг Улсын дээд шүүхийн 1992 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Улс төрийн намуудын тухай БНМАУ-ын хууль, намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай БНМАУ-ын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол -ын 4-т “Нам үйл ажиллагаагаараа Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль зөрчсөн, дүрэм, мөрийн хөтөлбөрөөсөө гажсан нь нотлогдвол зөрчлийн шинж чанараас шалтгаалан Улс төрийн намуудын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний хэргийн танхим уг зөрчлийг арилгахыг хугацаа заан шаардах буюу намын үйл ажиллагааг зогсоох тухай тогтоол гарган шийдвэрлэнэ” мөн тогтоолын 5 дахь хэсэгт “Намыг тараар үндэслэл нь зөвхөн Улс төрийн намуудын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан байх юм” гэж тайлбарлажээ.
  46. Харин хяналт гэдэг ойлголтыг “хууль дээдлэх талаархи төрийн янз бүрийн байгууллагын үйл ажиллагааны хэлбэр” хэмээн академч С. Нарангэрэл тодорхойлсон байдаг. /эрх зүйн эх толь бичиг/.
  47. Зөвхөн намын дүрмийг л Улсын дээд шүүхээс хянах бөгөөд явуулж байгаа үйл ажиллагаа нь ямар ч хяналтгүй байна.
  48. 2014 оны 12 сарын 31-ны өдрийн 341 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иргэн П.Баттулга энэ талаар мэдээлэл гаргасан байна.
  49. Намуудын буруутай үйл ажиллагаа Монголын доройтуулж, ардчилалд итгэх итгэлийг үгүй болгож, намуудын үнэн нүүр царайг бүрэн харууллаа. “... Үнэн хэрэгтээ хувааж идэх, хулгайлах, өөрсдөдөө ашиг гаргахаар нэгдсэн улс төрийн намуудтай улс орныг л мөхөл хүлээнэ” /өдрийн сонин. 2017.09.13. №196 гэж Баабар сэрэмжлүүлж байжээ. Гэтэл өнөөдөр яг ийм байдал үүсчээ.
  50. Төрийн мэдээлэл., 1992 он., №1 дугаарт нийтлэдсэн.
  51. Х.Тэмүүжин “Үндсэн хуулийн тавдугаар бүлгийн зарим зүйлийн логик  ба цэцийн хянан шийдвэрлэх маргаан.,  Jus  Frast буюу ёст үг., УБ., 2004 он. 65 дахь тал.
  52. “БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн төрийн мэдээлэл 1992 он төрийн мэдээлэл №3.
  53. Дүгнэлт, тогтоол, магадлал гэсэн хэлбэртэй байдаг.
  54. Ж.Амарсанаа., “Үндсэн хуулийн маргаан” УБ., 2012 он., 21 дэх тал.
  55. Арне Мавчич. “Үндсэн хуулийн хяналт”., УБ., 2014 он., 173 дахь тал.
  56. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д зааснаар: 1. хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн засгийн газрын шийдвэр, олон улсын гэрээ, 2. Ард нийтийн санал асуулга, УИХ, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийг талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүн, Ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, УДШ-ийн Ерөнхий шүүгч, УЕП Үндсэн хууль зөрчссөн эсэх; Ерөнхийлөгч, УИХ-ийн дарга, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх; мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд тус тус заасан байна.
  57. Улс төрийн намын үндсийг Үндсэн хуульд суулгаж өгөх нь улс төрийн нам нөлөөллөө нэмэгдүүлэх үйл  ажиллагаагаараа дамжуулан засгийн газрын үйл ажиллагааны хандлага илүү ардчилагдах боломжийг олгож байдаг. Энэ нь бүхэлдээ маш чухал бөгөөд улс төрийн намын эмх замбараагүй бүтэц, намын оролцох улс төрийн үйл явц зэргээс хамаарч улс төрийн нам язгууртан-дарангуйллын шинж чанарыг хадгалж байдаг нь илэрхий зүйл юм. тиймээс хяналт тавьж зарим зүйлийг нь хязгаарлаж байх нь зүй ёсны хэрэг биз.
  58. Б.Чимид., төр нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал., /нэгдүгээр дэвтэр/., УБ., 2008 он.., 200 дахь тал.
  59. Сон Ин Хёг. “БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн арга ажиллагаа ба процесс” хууль дээдлэх ёс сэтгүүл., УБ., 2008 он., №2., 58 дахь тал.
  60. Бүхнийг засаг төр /нам/ шийдвэрлэх ёстой гэсэн утгатай үзэл юм.
  61. Улс төрийн бодлого боловсруулах чиг үүргийнхээ хүрээнд улс төрийн үзэл санаа номлолыг хөгжүүлж байдаг. Улс төрийн онол номлолыг шинээр боловсруулах тохиолдол ч гардаг. Тухайлбал Монголын зарим намууд эртний Энэтхэг, Төвдөөс гаралтай төв үзлийн гүн ухаанд үндэслэн үндэсний ардчилсан үзлийг боловсруулах оролдлогыг хийж байсан. Зарим намууд өрнөдийн гаралтай мөнөөх либерализм, социол-демократизм, консерватизмыг Монголын нөхцөлд хэрэглэхээр сонгон авсан нь ба эдгээр үзэл санааг нийгмийн өөр хөрсөнд суулгах гэсэн тийм болохоор тэдгээрийг хөгжүүлэх оролдлого мөн. /А. Цанжид Улс төрийн шинжлэх ухаан 70 дахь тал/.
  62. Сон Ин Хёг. “БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн арга ажиллагаа ба процесс” хууль дээдлэх ёс сэтгүүл., УБ., 2008 он., №2., 58 дахь тал.
  63. ХБНГУ-ын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “Өөрийн зорилго, зорилт болон намын гишүүдын хандлагаас шалтгаалан чөлөөт ардчилсан нийгмийг унагаах, устгах, эсхүл ХБНГУ-ын оршин тогтнолд аюул учруулахаар санаархсан намыг Үндсэн хууль зөрчсөнд тооцно. Холбооны Үндсэн хуулийн шүүх нь улс төрийн нам Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байна. Тус улсын холбооны Үндсэн хуулийн шүүхийн тухай хуулийн 43 дугаар  зүйлийн 43.2-т “хэрэв намын үйл ажиллагаа нь нэг муж улсаар хязгаарлагддаг бол тухайн муж улсын засгийн газар нь тухайн намын эсрэг хүсэлт гаргаж болно” гэж заажээ. Хэрвээ хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл Холбооны Үндсэн хуулийн шүүх улс төрийн нам Үндсэн хууль зөрчсөн тухай шийдвэр гаргана.
  64. Хамтын бүтээл., Процессын эрх зүй /онол, туршлага/., УБ., 54 дэх тал.
  65. Хууль дээдлэх ёс., Цуврал 69., УБ., 2018 он., 85 дахь тал.
  66. Дэлхийн бусад улс орны туршлагыг үзвэл Үндсэн хуулийн шүүх Улс төрийн намын үйл ажиллагааг хянаж, үйл ажиллагааг нь хориглох боломжтой байна. Тэгвэл улс төрийн намын оршин тогтнох баталгааг алдагдуулахгүй байх буюу хангах үүднээс уг улс төрийн намыг тараах хүсэлт гаргах эрхийг тодорхой субъектээр хязгаарладаг. Жишээлбэл: БНСУ-ын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Улс төрийн намын зорилго буюу үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон ардчиллын үндсэн зарчимд харшилж байгаа тохиолдолд улс төрийн намыг татан буулгах эрхийг тус улсын Үндсэн хуулийн шүүх эдэлнэ. Улс төрийн намыг тараахыг санал болгох эрх нь Засгийн газарт, түүнийг тараах эрхийг Үндсэн хуулийн шүүхэд” олгожээ.
  67. Сон Ин Хёг. “БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн арга ажиллагаа ба процесс” хууль дээдлэх ёс сэтгүүл. УБ., 2008 он., №2., 58 дахь тал.
  68. Үндэслэлүүд: 1. Улс төрийн намыг асуудлыг ердийн хуулиар зохицуулах нь Улс төрийн намын дур зоргоороо байгаа байдлыг хязгаарлах бодит үр нөлөөгүй. 2. Үндсэн хууль нь улс төрчдөд хариуцлага хүлээлгэх бодит шалгуур болдог. 3. Үндсэн хууль нь Үндсэн хуулийн шүүхийн хяналтанд байдаг. 4. Үндсэн хуульд шинэчлэл /нэмэлт өөрчлөлт/ хийхэд тусгай журам шаарддаг.