Бүтээлийн нэр
Барьж дуусаагүй барилгын эд хөрөнгийн эрх шилжихтэй холбогдох шүүхийн практик дахь хууль хэрэглээний асуудал
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр судлаач А.Түвшинтөгс, Д.Ганхүрэл нар гүйцэтгэсэн болно. Судалгааг бүрэн эхээр нь ННФ-ын forum.mn сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч
Сүүлийн жилүүдэд манай улсад барилгажилт огцом нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг Улаанбаатар хотын агаарын бохирдол болон дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрөөс олон талын дэмжлэг үзүүлж байгаатай холбон тайлбарлаж болно. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл учир иргэд нь дулаан, тав тухтай орон сууцанд амьдрах хүсэлтэй нь барилгажилт ийнхүү өсөн нэмэгдэхэд давхар нөлөөлж байна.
Иргэдийн хувьд төлбөрийн таатай нөхцөлтэй орон сууц худалдан авах үүднээс барилгын компаниудын санаачилсан төсөлд хөрөнгө оруулах замаар энэ төрлийн харилцаанд орол-цох нь түгээмэл байна. Тодруулбал, барилгын ажил гүйцэт-гэгч компанийн зүгээс орон сууцны барилгыг эрт захиалж төлбөрийг бүрэн төлбөл тухайн орон сууцыг хөнгө лөлттэй үнээр авахыг санал болгодог. Үүний дагуу иргэд орон сууцны барил-гыг ашиглалтад орохоос өмнө “Орон сууц захиалах гэрээ” бай-гуулж, төлбөрийг урьдчилан төлөх нь нийтлэг үзэгдэл болжээ.
Гэтэл барилгын ажил удаан хугацаанд үргэлжилдэг, урьд чилан тооцоогүй олон асуудал тулгардаг тул нэмэлт санхүүжилт шаардагдах тохиолдол цөөнгүй үүсдэг бөгөөд гүйцэт гэгч компанийн хувьд энэ асуудлаа зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэх нь элбэг. Нөгөө талаас зээлдүүлэгчийн хувьд барьцаагүйгээр их хэмжээний мөнгөн хөрөнгө зээлдүүлэх нь эрсдэлтэй тул зайлшгүй барьцааны зүйл шаарддаг. Энэ тохиолдолд барилгын ажил гүйцэтгэгч баригдаж дуусаа гүй барилгаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, уг бүртгэлд үндэслэн тухайн барилгын эд хөрөнгийн эрхээ банк зэрэг томоохон зээлдүүлэгчид барьцаалдаг.

Судалгааны тайлангийн бүтцийн хувьд баригдаж дуусаагүй барилгад холбогдох эд юмсын эрхийн үндэслэлийг эрх зүйн зохицуулалт болоод түүний ач холбогдолтой уялдуулан авч үзнэ. Үүний дараа энэхүү судалгааны гол хэсэг болох шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг өрнүүлж, одоогийн шүүхийн практикийг тодорхой болгохыг зорилоо. Эцэст нь баригдаж дуусаагүй барилгын эрх зүйн зохицуулалтын ач холбогдол, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний үр дүнд үндэслэн хууль зүйн бодлогын түвшний санал, зөвлөмж дэвшүүллээ.
Түлхүүр үг
Баригдаж дуусаагүй барилга, үл хөдлөх эд хөрөнгө, захиргааны хэргийн шүүх, газрын тухай хууль, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, хууль хэрэглээний асуудал, иргэний хэрэг
Бичигдсэн огноо
2022-12-01
Хуудсын тоо
60
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-06-21
Товч мэдээлэл үзсэн
2642
Бүрэн эхээр нь үзсэн
204
Эшлэлийн тоо
37
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Ганхүрэл А.Түвшинтөгс “Барьж дуусаагүй барилгын эд хөрөнгийн эрх шилжихтэй холбогдох шүүхийн практик дахь хууль хэрэглээний асуудал” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1613
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх