Бүтээлийн нэр
Rule by law орчин үеийн жишээ: Хонг-Конгийн Үндэсний Аюулгүй Байдлын тухай хууль (2020), түүний эмпирик үр дагавар
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрх зүйн онол & Философи,
Үндсэн хуулийн эрх зүй,
Хууль & Технологи,
Бусад
Бүтээлийн товч
Хонг-Конгийн (цаашид “Хо.К” гэж товчилно) Конгресс 2020 оны 6-р сарын 30-ны өдөр “Хонг-Конгийн тусгай захиргааны бүс дэх үндэсний аюулгүй байдлыг хангах тухай БНХАУ-ын хууль (G.N. (E.) 72 of 2020) ”-ийг (цаашид “ҮАБтХ” гэж товчилно) хүлээн зөвшөөрч албажуулсан. Тус өдрийн 23.00 цагаас эхлэн үйлчилсэн эл хууль Бээжин – Хо.К-ын улс төрийн зөрчлийг хүчээр намжаах хууль зүйн арга хэрэгсэл болсон юм. Хо.К-ын хууль зүйн бие даасан тогтолцоонд Бээжингээс хүчтэй нөлөөлснөөр тус бүс дэх хууль сахиулах, шүүх байгууллагын удирдлага, үйл ажиллагааны журмыг өөрчлөх; эрх зүйт ёсыг үл хэрэгсэх; улмаар иргэний ба улс төрийн эрхүүдийг ноцтой хязгаарлах явдал олон гарсан. Монгол Улсын хувьд хөрш зэргэлдээ БНХАУ-аас Хо.К-д тулгаж батлуулсан; аюулгүй байдлын харилцааг зохицуулсан уг хуулийн агуулга, хууль зүйн үндэслэлийг тодруулах нь тус улсын улс төрийн бодлогоо хэрэгжүүлэх хууль зүйн арга, шийдлийг тогтмол ажиглах ажлын нэг хэсэг болно. Мөн энэ хуулийг батлан хэрэгжүүлсэн явдал нь эрх зүй ба аюулгүй байдлын уялдаа хамаарлыг илэрхийлэхэд ач холбогдолтой. Уг өгүүлэлд (1) Хо.К-ын ҮАБтХуулийн агуулга, (2) Бээжингээс Хо.К-д тус хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл, (3) хууль хэрэгжсэний үр дагаварыг тоймлов.
On June 30 of 2020, Hong Kong introduced a national security law (NSL) enacted by China’s National People’s Congress. The law draft was kept secret to public until it immidiately came to effect on that day. This article explored how NSL of Hong Kong became legal instrument of political conflict between Beijing and Hong Kong Special Administrative Region (SAR). Although Hong Kong’s Basic law dictates (§23) that Hong Kong could have its own municipal NSA, 2020’s law was enacted based on §18 of the Basic law. The central point of the idea that Hong Kong can enact its NSA (§23 of Basic law) is to protect the concepts and regulations of Sino-British Joint Declaration (1984) which authenticated basic freedom of Hongkongers and independent legal system of the region. Instead, article §18 based NSA has become a deplorable example of rule by law and eloquent demostration of relations between law and national security. Its impact was strengthened the rule of Beijing over Hong Kong, reduced the freedom and authonomy of the region, more legally important matter - made it easier to enact more laws listed in Annex III of Hong Kong’s Basic law from Beijing.
On June 30 of 2020, Hong Kong introduced a national security law (NSL) enacted by China’s National People’s Congress. The law draft was kept secret to public until it immidiately came to effect on that day. This article explored how NSL of Hong Kong became legal instrument of political conflict between Beijing and Hong Kong Special Administrative Region (SAR). Although Hong Kong’s Basic law dictates (§23) that Hong Kong could have its own municipal NSA, 2020’s law was enacted based on §18 of the Basic law. The central point of the idea that Hong Kong can enact its NSA (§23 of Basic law) is to protect the concepts and regulations of Sino-British Joint Declaration (1984) which authenticated basic freedom of Hongkongers and independent legal system of the region. Instead, article §18 based NSA has become a deplorable example of rule by law and eloquent demostration of relations between law and national security. Its impact was strengthened the rule of Beijing over Hong Kong, reduced the freedom and authonomy of the region, more legally important matter - made it easier to enact more laws listed in Annex III of Hong Kong’s Basic law from Beijing.
Түлхүүр үг
Үндэсний аюулгүй байдал, Rule by law, Хонг Конг, Эрх зүй ба аюулгүй байдал, Бээжин
Бичигдсэн огноо
2022-01-01
Хуудсын тоо
7
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-08-10
Товч мэдээлэл үзсэн
2152
Бүрэн эхээр нь үзсэн
22
Эшлэлийн тоо
26
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Хатанзориг
“Rule by law орчин үеийн жишээ: Хонг-Конгийн Үндэсний Аюулгүй Байдлын тухай хууль (2020), түүний эмпирик үр дагавар” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1629
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- Англи гарчиг: “The Law of the People’s Republic of China on Safeguarding National Security in the Hong Kong Special Administrative Region”; Хятад гарчиг: “中華人民共和國香港特別行政區維護國家安全法”.
- Хо.К-ийн Засгийн газрын тэргүүн Керри Лемийн соёрхон баталсан хуулийн сонордуулга: https://www.gld.gov.hk/egazette/pdf/20202444e/es220202444136.pdf
- Хятад, Хонг-Конгийн хоорондох сэтгэл түгшээсэн таван асуудал. 2022-07-27. (https://www.bbc.com/news/world-asia-china-61809659)
- Sino-British Joint Declaration. 3 дугаар зүйлийг харах.
- Хятадын 2005 оны “Салан тусгаарлалтын эсрэг хууль”-ийн дараах Хо.Конгийн асуудал; 2013 оны эх газрын Хятад эмэгтэй Хо.К эрэгтэйтэй гэрлээгүй л бол тус хотод аялах буюу хүүхэд төрүүлэхийг хориглосон явдал; Бээжингээс Хо.К-ийн сонгуулийн тогтолцоог зөвхөн жагсаалтаар тодорхойлсон нэр дэвшигчдээс сонгох хэлбэрээр хязгаарласан ба улмаар 2014 оны олон нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөсөн; 2017 онд ардчилсан дэглэмийг дэмжигчдийг шоронд хорьсон; 2019 оны сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг Хо.К-ийн иргэд хүчтэй эсэргүүцсэн гэх мэт.
- https://www.bbc.com/news/world-asia-china-49317695
- Хо.К-ийн Засгийн газраас нийтэлсэн Англи орчуулга: https://www.elegislation.gov.hk/fwddoc/hk/a406/eng_translation_(a406)_en.pdf
- Хо.К Британаас Хятадад шилжүүлэгдсэний 23 жилийн ойн өдрөөс 1 цагийн өмнө.
- ҮАБтХуулийн III бүлгийг үзэх.
- ҮАБтХуулийн §20 зүйлээс эхлээд III бүлгийн зохицуулалт эл харилцаанд үйлчилнэ.
- ҮАБтХуулийн §22.
- ҮАБтХуулийн §15.
- ҮАБтХуулийн §§12, 13.
- ҮАБтХуулийн §17.6.
- ҮАБтХуулийн §18.
- ҮАБтХуулийн §65-д уг эрхийг “Хятадын Ардын Конгрессийн байнгын хороонд хадгалагдана” хэмээн заажээ.
- НҮБ-ын бүртгэлийн дугаар: 23391. Бүртгэлтэй гарчиг: Joint Declaration on the question of Hong Kong.
- https://www.basiclaw.gov.hk/filemanager/content/en/files/basiclawtext/basiclaw_full_text.pdf
- Хо.К-ийн Суурь хуулийн §18-ын 3 дугаар догол мөр.
- Хо.К-ийн Засгийн газраас мэдээлсэн төслийн Англи орчуулга: https://www.info.gov.hk/gia/general/200304/16/0416201.htm
- Энэ оролдлогын онцлог нь цаг хугацааны хувьд тухайн үед SARS вирус дэгдээд байсан нь ковидын үетэй төстэй нөхцөл байдлыг үүсгэсэн байв.
- Английн Засгийн газраас тус хуулийн талаар үнэлгээ хийж, иргэддээ анхааруулга өгсөн байдал: https://www.gov.uk/government/publications/china-country-policy-and-information-notes/country-policy-and-information-note-hong-kong-national-security-law-china-june-2022-accessible#consideration-of-issues; BBC-д нийтэлсэн өгүүлэл: https://www.bbc.com/news/world-asia-china-53234255;
- НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Женс Штолтенберг: “Хо.К дахь ҮАБтХууль тус бүсийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж буйгаас ... Хятадууд бидний дундын үнэт зүйлс болох ардчилал, эрх чөлөө, эрх зүйт ёсыг хүлээн зөвшөөрдөггүй нь тодорхой байна” хэмээн мэдэгдсэн. Тэрээр АНУ-ын Батлан хамгаалах төрийн нарийн бичгийн дарга Марк Эспертэй хамтран мэдэгдэл хийсэн. https://www.reuters.com/article/us-china-hongkong-security-nato-idUSKBN2411JP
- https://www.bbc.com/news/world-asia-china-53231158
- https://www.theguardian.com/world/2020/jun/11/dominic-raab-urges-china-to-heed-uks-hong-kong-warnings
- https://www.bbc.com/news/world-asia-china-52765838
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !