Бүтээлийн нэр
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ ЗАРЧИМ БА ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Товч агуулга: Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт, 2021 онд баталсан Шүүхийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойлсон эрх зүйн баримт бичгүүд, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго болон Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын нийцэл, шүүх хуралдааны явцыг олон нийтэд шууд дамжуулах гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт, туршлагыг судалж, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэхийг зорьлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн 54 дүгээр зүйлд “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна”, 2021 онд баталсан Монгол Улсын Шүүхийн тухай шинэчилсэн найруулга хуулийн 12 дугаар зүйлд “Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байна. Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна. Хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдааны явцын дууны, дуу-дүрсний бичлэгийг зохих журмын дагуу баталгаажуулж, архивт хадгална. Шүүх өөрийн цахим хуудастай байх бөгөөд шийдвэр, үйл ажиллагаагаа олон нийтэд тогтмол мэдээлнэ. Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлнэ” гэж тус тус зохицуулсан нь захиргааны хэргийн шүүх хуралдаан хуулиар хориглосноос бусад тохиолдолд нээлттэй явагдах, шүүхийн шийдвэртэй олон нийт танилцахад нээлттэй байх гэсэн утга санааг илэрхийлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар дэмжсэн “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн нээлттэй байдлыг хангах зорилгоор “Шүүхийн шийдвэрийн цахим сан” /www.shuukh.mn/-г Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаандаа 2011 оноос нэвтрүүлэн ажиллуулж эхэлжээ. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2010 оны 11 сарын 10-ны өдрийн 39 дүгээр захирамжаар батлагдсан “Үндсэн чиглэл”-ийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны 1.4.2, 1.4.3-т Шүүхийн байгууллагаас иргэд, олон нийтэд зориулсан мэдээлэл боловсруулах, түгээх үйл ажиллагааг сайжруулах замаар шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх чадавхыг бэхжүүлэх, шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд байршуулж олон нийтийн хүртээл болгох гэж заасны дагуу бүх шатны шүүхийн шийдвэрийг нэгдсэн цахим санд байршуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж олон нийтэд хүргэж эхэлсэн байна .
Захиргааны хэргийн шүүх хуралдааныг нээлттэй явуулах зарчмыг нийгмийн хөгжил болон мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед хууль, эрх зүйн талаас нь улам бүр төгөлдөржүүлэх шаардлага ямагт нэн тэргүүнд тавигдаж байна.
Төрийн байгууллагын тогтолцооны дээд шатанд алба хашиж буй хүмүүсийн үйл ажиллагаатай холбогдсон янз бүрийн хэрэг, зөрчил, өндөр албан тушаалтны нэр холбогдсон олон түмний санаа сэтгэлийг хямруулж буй “Дуулиант” захиргааны хэрэг зөрчлүүдийг хуулийн дагуу шударга, шуурхай шийдвэрлэж олон нийтэд нээлттэй мэдээлж байх нь шүүх засаглалын харилцааг эрүүлжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой.
2021 онд баталсан Монгол Улсын Шүүхийн тухай шинэчилсэн найруулга хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдсанаас өмнө үйлчилж байсан хуулиудтай харьцуулахад захиргааны хэргийн шүүхийн нээлттэй байдал сайжирч байгаа гэж үнэлж болохоор байна.
Захиргааны хэргийн шүүхийн нээлттэй байдлыг хангах зорилгоор шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойлсон шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Монгол Улсын шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлал, шүүхийн мониторингийн үзэл баримтлал, Шүүхийн шинэ менежмент хөтөлбөр, шүүхийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх хөтөлбөр, шүүхийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр, шүүх ба олон нийт, шүүгч, ажилтаны нийгмийн хамгааллын хөтөлбөр болон “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого” зэрэг эрх зүйн баримт бичгийг батлан хэрэгжүүлж ирсэн нь дэвшилттэй алхам болжээ. Захиргааны хэргийн шүүхийн нээлттэй байдлыг хангах талаар хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийг Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж сайжруулах нь захиргааны хэргийн шүүхийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой.
Түлхүүр үг
Түлхүүр үгс: Захиргааны хэрэг, шүүх, нээлттэй, ил тод байдал, хөгжлийн бодлого, эрх зүйн баримт бичиг
Бичигдсэн огноо
2023-06-30
Хуудсын тоо
17
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-10-16
Товч мэдээлэл үзсэн
1486
Бүрэн эхээр нь үзсэн
44
Эшлэлийн тоо
27
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫГ НЭЭЛТТЭЙ ЯВУУЛАХ ЗАРЧИМ БА ХӨГЖЛИЙН БОДЛОГО” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1672
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] http://old.shuukh.mn/, Шүүхийн цахим сангийн албан ёсны сайт.

[2] https://shuukh.mn/.2022.6.15

[3] Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны тайлан, http://www.judcouncil.mn/ 30 дахь тал.

[4] ХЗҮХ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварыг үнэлэх үнэлгээний тайлан. УБ., 2018. 31 дэх тал

[5] Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам

[6] https://livechourt.mn/#gsc.tab=0. 2022.6.15

[7]  Б.Чимид. Төрийг засах ёс. УБ., 2014. 37 дахь тал

[8] Б.Өлзийсайхан. Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого. эрдэм шинжилгээний илтгэл. УБ., 2022. 5 дахь тал

[9] Б.Баттөмөр. Хөгжлийн эдийн засаг. УБ., 2006. 67-68 дахь тал

[10] УИХ. Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого. УБ., 2020

[11] Үндэсний хөгжлийн газар, НҮБХХ, Монгол Улсын хөгжлийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, уялдаанд хийсэн дүн шинжилгээ /тайлан I/. УБ., 2018. 13 дахь тал

[12] Б.Өлзийсайхан. Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого. эрдэм шинжилгээний илтгэл. УБ., 2022. 10 дахь тал

[13] Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулсан Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын үндэсний чуулганд хэлэлцүүлсэн УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригын “шүүхийн шинэтгэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” сэдэвт илтгэл.

[14] Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулсан Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын үндэсний чуулганд хэлэлцүүлсэн УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригын “шүүхийн шинэтгэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” сэдэвт илтгэл.

[15] Б.Өлзийсайхан. Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого. эрдэм шинжилгээний илтгэл. УБ., 2022. 11 дэх тал

[16] Effect of trial by media before courts http://www.lawteacher.net/free-law-essays/commercial-law/effect-of-trial-by-media-before-courts-law-essay.php

[17] Нийтийн эрх зүйд ‘open court’ буюу “нээлттэй шүүх” гэдэгт олон нийт шүүх хуралдааныг нээлттэй байлгах эрхтэй холбон ойлгодог. Тодруулбал, шүүхийн үйл ажиллагаа нь түүнийг ажиглагч этгээдэд чөлөөтэй, нээлттэй байх нээлттэй шүүхийн шинжийг ойлгоно. (West’s Encyclopedia of American Law, edition 2. Copyright 2008 The Gale Group, Inc. http://legal dictionary.thefreedictionary.com/Open+Court ).

[18] АНУ-ын Дээд шүүхээс долоо хоног бүрийн сүүлээр тус шүүхийн цахим хуудаст байршуулдаг

http://www.supremecourt.gov/oral_arguments/argument_audio.aspx

[19] Lorraine H.Tong, “Televising Supreme Court and other Federal Court Proceedings: Legislation and Issues” (November 8, 2006) <https://www.fas.org/sgp/crs/secrecy/RL33706.pdf>.- 207 -

[20] 法廷内カメラ取材の標準的な運用基準 дам ишлэв. ШЕЗ. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн. Судалгааны тайлангын эмхэтгэл-2015. УБ., 2016 бүтээлээс дэлгэрэнгүйг үзнэ үү.

http://www.pressnet.or.jp/statement/report/910101_88.html - 209 -

[21] 情報公開訴訟とインカメラ審理 дам ишлэв. ШЕЗ. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн. Судалгааны тайлангын эмхэтгэл-2015. УБ., 2016 бүтээлээс дэлгэрэнгүйг үзнэ үү.

http://www.sangiin.go.jp/japanese/annai/chousa/rippou_chousa/backnumber/2010pdf/20100701090.pdf

[22] General principles of the Court http://united-korea.org/code_judicial/article_0310.htm

[23] Supreme court of Korea http://united-korea.org/code_judicial/article_0310.htm

[24] http://eng.scourt.go.kr/eboard/NewsListAction.work?gubun=41&pr=1

[25] https://eng.scourt.go.kr/eng/judiciary/eCourt/eTrials.jsp Солонгос Улсын Дээд шүүхийн вебсайтаас авав.

[26] Constitution of the Republic of South Africa, 1996 - Chapter 2: Bill of Rights - 210 -

[27] South Africa: North Gauteng High Court, Pretoria

http://www.saflii.org/za/cases/ZAGPPHC/2014/37.html- 211 -