Бүтээлийн нэр
Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт оногдуулсан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал
Тэмдэглэл
Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн өнөөгийн байдлыг тодорхойлж, түүнд оногдуулж байгаа ял, албадлагын арга хэмжээнд дүн шинжилгээ хийж, энэ гэмт хэрэгтэй холбогдуулан гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тулгамдсан асуудлыг нээн илрүүлнэ.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл
Бүтээлийн товч
Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал нь зөвхөн тухайн улсын дотоод асуудал бус бүс нутаг, олон улсын хэмжээний харилцааг хамарсан өргөн ойлголт болоод байна. Учир нь зарим төрлийн гэмт хэрэг улсын хил, олон улсын нутаг дэвсгэрт дамнан үйлдэгдэх төдийгүй, нийгэм, хүн амд асар их хор уршиг учруулдаг.
Энэ төрлийн гэмт хэргийн нэгд “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг зүй ёсоор хамаардаг ба 2012 онд АНУ-ын Нью Йорк хотод худалдаалагдсан “Тироннозавр Батаар” үлэг гүрвэлийн араг яс нь Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болохыг олон улсын шинжээчийн баг нотолсон байдаг.
Монгол Улсын Их хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баталсан билээ. Тус үзэл баримтлалаар “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заасан .
Үүнээс нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдлыг тусгайлан авч үзэх нь зүйтэй бөгөөд энэ агуулгад хил орчмын бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхдээ үндэсний нэгдмэл ашиг сонирхлыг дээдэлж, Монгол Улсын бүрэн эрхт байдал, хил хязгаар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататгах зарчмыг үндэс болгох үзэл санааг тусгажээ.
Ингэснээр Монгол Улсын хилээр нэвтрэх аливаа бараа, эрдэнэс, эрдэс нь үндэсний аюулгүй байдалд харшлахаас урьдчилан сэргийлэгдсэн байх учиртай. Иймд хилээр буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтэрч байгаа эсхүл гаргаж байгаа аливаа бараа нь олон улсын хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн, албан ёсны буюу захиргааны хэм хэмжээнд нийцсэн байхыг шаардана. Гэтэл энэ шаардагыг зөрчсөн, хориглосон бараа улсын хилээр нэвтрэх гэмт хэрэг үйлдэгдэж, бүртгэгдсээр байгаа бөгөөд “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг 2017 онд 79 удаа, 2018 онд 53 удаа, 2019 онд 89 удаа, 2020 онд 22 удаа, 2021 онд 2 удаа буюу сүүлийн 5 жилийн байдлаар нийт 245 бүртгэгдсэн байна.
Эдгээр тоо нь энэ гэмт хэргийн улмаас учирч болох хор уршиг үлэмж хэмжээнд байгааг харуулж байна.
Түлхүүр үг
Гэмт хэрэг, улсын хил, эрүүгийн хариуцлага, ял, албадлагын арга хэмжээ, бараа, шүүхийн шийдвэр, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ.
Бичигдсэн огноо
2022-05-04
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-12-07
Товч мэдээлэл үзсэн
1182
Бүрэн эхээр нь үзсэн
23
Эшлэлийн тоо
3
Санал болгож буй эшлэлийн загвар
Э.Өнөболд Э.Цэрэнханд “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт оногдуулсан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1755
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. Монгол Улсын Их хурлын тогтоол. 2010.  48 дугаар тогтоол.

[2] Монгол Улсын Эрүүгийн хууль  Төрийн мэдээлэл эмхтгэл. УБ., 2015.

[3] С.Гантулга, Б.Энхболд. Эрүүгийн эрх зүй тусгай анги. УБ., 2018. 220 дахь тал.