Мөн Монгол Улсын Их хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал Монгол Улсын Үндсэн хуульт байгууллын тогтвортой байдлыг хангахад ихээхэн ач холбогдол бүхий арга хэмжээ болсон төдийгүй иргэний эрх, эрх чөлөөг хамгаалж, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж байна.
Учир нь шүүх байгууллага хэрэг маргааныг шударга шүүн шийдвэрлэх хууль ёс, хүний эрхийг хангах чухал хэрэгсэл хэдий ч тэрхүү шийдвэрийн биелэлт бүрэн хангагдах явдал нь хууль ёс, хүний, шударга ёсны бодит илрэл болдог зүй тогтолтой.
Иймд хэрэг, маргааныг шударгаар шүүх, шүүхийн шийдвэрийн бодит биелэлт хоёр эрх зүйт төр хийгээд ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.
Монгол Улсын шүүх улсын хэмжээнд сүүлийн 4 жилийн дунджаар 62 мянга орчим хэрэг, маргааныг шийдвэрлэснээс иргэний хэрэг 47 мянга буюу нийт хэрэг, маргааны 75 орчим хувийг эзэлж байна. Шүүхээс шийдвэрлэсэн нийт хэрэг, маргааны дийлэнх хувийг эзэлж байгаа 75 хувийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг авч үзье.
Орчин үед иргэний эрх зүйн харилцаа нь улс орны хил хязгаараар үл тодорхойлогдох болсон бөгөөд дотоодын эрх зүйн хэм хэмжээний үйлчлэл, хүрээ хязгаар нь төдийлөн иргэдийн эрх, ашиг сонирхолыг бүрэн хангахад хүчин мөхөсдөх болсон.
Улсын хэмжээнд 2020-2021 онд дунджаар 37,832 иргэний хэргийн гүйцэтгэх баримт бичигт хамаарах 1,7 их наяд төгрөгийн төлбөр барагдуулахаас 360.2 тэрбумын төгрөгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэсэн байна. Эдгээрээс буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үлдэгдэл гүйцэтгэх баримт бичгийн мөнгөн дүнгийн хэмжээг манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад түүний 10 хувьтай тэнцэж байна. Үүнээс товч дүгнэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тэр дундаа иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бүрэн илэрхийлж байна. Иймд иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нарийвчлан судлах хэрэгцээ шаардлага урган гарч байна.
Энэхүү илтгэлийнхээ хүрээнд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр түүний гэм хорыг арилгах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодитой биелэлтэнд сөргөөр нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлийн талаар авч үзье.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Үндэсний статистикийн хороо. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын тайлан. 2020 оны 6 сар. 16 дахь тал.
[2] Үндэсний статистикийн хороо. Статистикийн мэдээ. 2021
[3] Үндэсний статистикийн хороо. Статистикийн мэдээ. 2022
[4] Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль шинэчилсэн найруулга. УБ., Төрийн мэдээлэл эмхэтгэл №32. 32.2.4. шүүхээс иргэний хэрэг үүсгэж, тухайн гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж гарсан бол, 34.3 Гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга холбогдох байгууллагын саналыг үндэслэн гаргана хэмээн тус тус хуульчилсан байдаг.
[5] Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээ, судалгаа. 2022 оны 5 дугаар сарын мэдээ. Шийдвэр гүйцэтгэх алба
[6] Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээ, судалгаа. 2022 оны 4 дүгээр сарын мэдээ. Шийдвэр гүйцэтгэх алба.
[7] Төрийн мэдээлэл эмхтгэл. Олон улсын гэрээний тухай хууль. 2016. №2
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
4 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
5 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
6 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна !