Тийнхүү сонирхол татсан асуулт нь Дэлхийн II дайны өмнөх ба дараах үеийн Европын хөгжил, сэргээн босголт, эдийн засгийн шилжилтийн үе шатууд картель хэмээх үзэгдэл, түүний эрх зүйн зохицуулалтад хэрхэн нөлөөлсөн тухай ерөнхий асуулт юм. Тухайлбал, картелийн сонгодог онол гэж нэрлэх Р.Лифманны онол яагаад Чикаго их сургуулийн эрх зүй ба эдийн засгийн эрдэмтдийн картелийн орчин үеийн онолчдын бүтээлд эш татагддаггүй, тойрч гардаг тухай. Тэрчлэн картелийн сонгодог онолоос өмнө нь хууль ёсны гэж үздэг байсан аж үйлдвэрийн хамтын ажиллагааг илэрхийлсэн картелийг 1930 оноос 1950 оны хооронд Европ дахинд ямар үзэл санааны хувьсал, үйл явдлын өрнөл, өөрчлөлт болж байж либерал онол, неоклассик улс төрийн эдийн засгийн онолд нийцэхүйц хэмжээнд хуулиар хориглосон үйлдэл болгож зохицуулах болсон бэ гэсэн асуулт нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй бөгөөд хангалттай тодорхой хариултгүй байсаар байна. Асуултын хариултыг өргөн хүрээтэй судалгаа шаардах тул энд бүрэн хэмжээгээр өгөхөөс илүүтэй асуудал байгааг түүхэн үйл явдлын үе өрнөлтэй нь харьцуулж гаргаж тавин эргэцүүлэл, эрдмийн диалогийг сэдэх нь энэ өгүүллийн зорилго юм.
Ач холбогдлын хувьд одоогоор манай улс Өрсөлдөөний тухай Монгол Улсын хуульд картель нь захиргааны хариуцлагын нэлээд хүнд санкцитай зөрчилд тооцогдох болсон бол улмаар “жижиг эрүүгийн хууль” (misdemeanor) гэгдэх Зөрчлийн тухай хуульд тусган хамгийн хүнд хариуцлага хүлээлгэх болсон нь аль зэрэг зөв алхам болох хийгээд ийм хатуу зохицуулалтын үр дагавар, хангалттай үндэслэл нь юу байсныг дам эргэцүүлэхэд энэ өгүүлэл өчүүхэн ч гэсэн хувь нэмэр болно гэж үзэж байна. Учир нь дайны галд шатсан баруун Герман, Европ дахин шууд л картелийг эрх зүйн зөрчилд тооцоогүй байгааг энд эш татсан түүхэн үйл явдлууд харуулав.
Энэ тухай мөшгин судлахад Европ дахин дэлхийн дайнаас сэргэсэн, өрсөлдөөний хуулийг хэрхэн АНУ-ын шахалтаар батлан нутагшуулсан, тэр нь ямар агуулгатай байсан зэрэг олон асуултын гогцоо болох ажээ. Улс үндэстний дотоод зах зээл дэх картелийн хор уршгийг шинжлэх ухааны маш сайн үндэслэлтэй тайлбарласан картелийн орчин үеийн онол нь орчин үеийн үндэсний эрх зүйн зохицуулалтын чиг хандлага, онолын үндэслэл болж байгааг харуулахыг зорив.
Гэвч хачирхалтай асуулт байгаа нь Европын холбоо нь бүс нутгийн олон улсын стратегийн түүхий эд(нүүрс ба ган)-ийн хамтын ашиглалт, хуваарилалт, худалдаанд эдийн засгийн сонирхол бүхий картель байгууллага хэлбэрээр эхнээсээ байгуулагдсан нь тодорхой байгааг энд түүхэн үйл явдал хэсэгт авч үзсэн. Картель хэмээх үзэгдэл ямагт сөрөг талтайг неоклассик улс төрийн эдийн засгийн онол, картелийн орчин үеийн онол нотолдог. Гэтэл картель нь олон улсын шинжтэй болох тусам зөвшөөрөгддөг, хориглолт зохицуулалтгүй болдгийг ч эргэцүүлэн тунгаах боломжийг энэхүү бэсрэгхэн судалгаа харуулсан гэж үзэж болох юм.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
1. Leonhardt, H. A. (2018). The Development of Cartel+ Theory between 1883 and the 1930s–from International Diversity to Convergence.
2. Anita Pelle (2010).The German Roots of the European Community’s Cartel Regulation(Doctoral dissertation, Hungarian Academy of Sciences).
3. Хууль зүйн салбарын ач холбогдлын тухайд,судлаач биднээс ямагт энэ ажил чинь практикт ямар ач холбогдолтой болох, Монголд хэрхэн бодитой тус нэмэр болох юм бэ, шүүхээс хууль хэрэглэхэд, эсхүл тодорхой хууль тогтоомжийг боловсронгуй болгоход хэрэгтэй юм хий гэсэн яаруу давчуу анхааруулга, шүүмж байнга ирдэг. Түүнд урам зориг дүүрэн хариу өгөх боломжгүй байгаад хүлцэл өчихийн зэрэгцээ, энэхүү ажил нь ямар нэг захиалгат бодлогын судалгаа биш тул тодорхой яв цав дүгнэлт, зөвлөмж байхгүй болно.
4. Classic Cartel Theory
5. Whish, R., & Bailey, D. (2021).Competition law. Oxford University Press. pp. 512-52; Jones, A., & Sufrin, E. (2001). EC competition law: Text, cases, and materials. pp. 858-939; Fox, E. M., Geradin, D., & EU, C. L. (2017). Cases, Text, and Context. 33-62; Motta, M. (2004). Competition policy: theory and practice. Cambridge university press. Pp. 167-178
6. Robert Liefmann, Cartels, Concerns and Trusts (1932, first edition) Batoche Books Kitchener 2001, p37
7. Ibid. p 286
8. Ibid. p 61
9. Ibid, pp. 64-5
10. Ibid, p 66
11. Ibid, p 70
12. Ibid, pp.110-1
13. Ibid, pp. 121-2
14. Ibid, p 84
15. Ibid, pp. 90-1
16. H. A. Leonhardt: The Development of Cartel 28 + Theory between 1883 and the 1930s, p 78-9
17. Theory of controlled economy
18. A.Ezrachi, Competition and Antitrust law. A Very Short Introduction (OxfordUniversity Press, 2021) pp. 63-4
19. Л.Отгонбаяр “Шерманы хуулийн эх сурвалж: Түүхэн тойм, өрсөлдөөний эрх зүйг хөгжүүлэхэд түүний ач холбогдол”, “Хууль Дээдлэх Ёс” сэтгүүл, цуврал 78, 2020 оны дугаар No03
20. Nikodym, L. (2014). Theoretical aspects of cartelization in Central Europe–An introduction to cartel theory.Central European Papers,2(1), 25-38.
21. https://www.britannica.com/topic/Nazi-Party
22. H. A. Leonhardt: The Development of Cartel 28 + Theory between 1883 and the 1930s, p 80
23. Албан ёсоор АНУ, ЗХУ, Британийн холбоотны хүчин ялсан гэж түүхэнд тэмдэглэдэг ч Дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засгийн хүчин чадлаар үнэхээр АНУ л хамгийн хүчирхэг, дэлхийн нөлөө бүхий гүрэн болж үлдсэннь үнэн.
24. Ibid, p 75
25. Fear, J. R. (2006).Cartels and competition: Neither markets nor hierarchies. Division of Research, Harvard Business School. p 15
26. Австри, Бельги, Дани, Франц, Грек, Исланд, Ирланд, Итали, Люксембург, Нидерланд, Норвеги, Португал, Швед, Швейцарь, Турк, Британи.
27. Адам Смит, Үндэсний Баялаг (Улаанбаатар: Непко, 2018) х152
28. Social market economy –нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засаг
29. Pelle A. (2011).The German roots of the European community's cartel regulation: from a historical and theoretical perspective. LAP Lambert Academic Publishing. p 43
30. Ibid, p 52
31. Ibid, pp. 51-53
32. Quack, S., & Djelic, M. L. (2005). Reinforcement:The Story of Antitrust and Competition Law in Germany and Europe.Beyond Continuity: Institutional Change in Advanced Political Economies, 255.
33. Ibid, p 10
34. Ibid.
35. Meunier, S., & McNamara, K. R. (Eds.). (2007).Making history: European integration and institutional change at fifty(Vol. 8). Oxford University Press, USA. p 92
36. https://www.europarl.europa.eu/about-parliament/en/in-the-past/the-parliament-and-the-treaties/treaty-of-rome [Сүүлд холбогдсон 11/04/2023]
37. Whish, R., & Bailey, D. (2021).Competition law. Oxford University Press. pp. 512-52; Jones, A., & Sufrin, E. (2001). EC competition law: Text, cases, and materials. pp. 858-939; Fox, E. M., Geradin, D., & EU, C. L. (2017). Cases, Text, and Context. 33-62; Motta, M. (2004). Competition policy: theory and practice. Cambridge university press. Pp. 167-178
38. Modern cartel theory
39. Fear, J. R. (2007): Cartels. In: Geofrey Jones and Jonathan Zeitlin (eds.): The Oxford handbook of business history. Oxford: Univ. Pr., p. 268–293; H. A. Leonhardt: The Development of Cartel 28 + Theory between 1883 and the 1930s,p 77
40. Fear, J. R. (2006).Cartels and competition: Neither markets nor hierarchies. Division of Research, Harvard Business School. p 3
41. Stocking G.W. and M.W. Watkins (1948), Cartels or Competition? The Economics of International Controls by Business and Government, New York: The Twentieth Century Fund.
42. Pelle A. (2011).The German roots of the European community's cartel regulation: from a historical and theoretical perspective. LAP Lambert Academic Publishing. p 59
43. G. J. Stigler, 'A Theory of Oligopoly’, Journal of Political Economy, Vol. 72, 1964, pp 44-61; reprinted in his The Organization of Industry (University of Chicago Press, 1968) Chap. 5.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
2 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
6 days ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудлага хийж бусдын биед хохирол учруулсныг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэж цагаатгаж шийдвэрлэжээ.
2024-11-19
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн
2024-11-17 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-11-15 Сэтгүүлдуудаж байна ! -
Мөнх-Алдар Ингүүн
2024-11-14 Бакалаврын ажилдуудаж байна !