Бүтээлийн нэр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх зүйн зохицуулалт: Сайжруулах зарим асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Хураангуй: Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх зохицуулалт болон олон улсын жишгийг харьцуулан судалж, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэхийг зорьлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц нь манай төрийн эрх мэдлийн байгууллагуудын тогтолцоонд өвөрмөц байр суурийг эзэлдэг боловч юуны өмнө Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн институц төрийн эрх мэдлийн аль салбарт хамаарахыг зохицуулаагүй нээлттэй орхисон нь анхаарал татаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн зохицуулалтаас харахад Ерөнхийлөгч төрийн эрх мэдлийн аль ч салбарт хамаарахгүй байдалтай байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрх эдэлдэг, Үндсэн хуулиас гадна бусад хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэмэгдүүлэх боломж олгосон байдаг зэргээс үзвэл, Монгол Улсын Ерөнхийлөгчид бусад парламентын засаглалтай орны төрийн тэргүүнүүдээс илүү улс төрийн идэвхитэй байх, гүйцэтгэх эрх мэдэлд оролцох боломжийг нэмэгдүүлдэг. Иймд төрийн эрх мэдлийн хуваарилалтыг илүү тодорхой болгох, үндэсний эв нэгдлийг бататгах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх зүйн зохицуулалтыг сонгодог парламентын тогтолцоотой орнуудын жишигт нийцүүлэх, төрийн тогтолцоонд түүний эзлэх байр суурийг нь төгөлдөржүүлэх зарим шаардлага байна.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж өөрчилсөн. Энэ өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрх нь зөвхөн Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнд байх, үндсэн бүрэн эрхээс давсан тодорхой бүрэн эрхийг шинээр олгохгүй байх агуулгатай болох нь харагдаж байна. Иймд Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан агуулгад нийцүүлж, Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийн нэгдмэл байдлыг хангаж, Ерөнхийлөгчийн “бусад тодорхой бүрэн эрх”-ийг Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд байх агуулгаар тодорхойлох шаардлагатай байна.
Түлхүүр үг
Түлхүүр үгс: Эрх зүйн орчин, эрх зүйн баримт бичиг, олон улсын жишиг, төгөлдөржүүлэлт, эрх зүйн байдал
Бичигдсэн огноо
2024-01-19
Хуудсын тоо
17
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-23
Товч мэдээлэл үзсэн
1358
Бүрэн эхээр нь үзсэн
16
Эшлэлийн тоо
34
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх зүйн зохицуулалт: Сайжруулах зарим асуудал” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1860
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Д.Ганхуяг. Хошуучлагчийн улс төрийн имиж, түүнийг бүрдүүлэхүй. УБ., 2004. 90 дэх тал

[2] Д.Гангабаатар. Үндсэн хуулийн эрх зүй. УБ., 2016. 232 дахь тал

[3] Мөн тэнд. 233 дахь тал

[4]  Ж.Амарсанаа. “Ардчилсан эрх зүйт ёс”. (УБ., 2009) 48 дахь тал

[5] Н.Лүндэндорж. Шилжилтийн үеийн улс төр, эрх зүйн асуудал. УБ., 2010. 190 дэх тал

[6] Б.Чимид, Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал, (УБ., 2008) 152 дахь тал

[7] Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн танилцуулга, чуулганы протокол, 1993 оны 5 дугаар сарын 11, 8 дахь тал.

[8] Монгол Улсын Ерөнхийлөгчид бүрэн эрх олгосон холбогдох хуулийн зохицуулалтын судалгаа. Хууль зүйн үндэсний хүрээлэн. УБ., 2021

[9] Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, №1, (1992)

[10] Я.Төгөлдөр. “Монгол Улсын төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн институтийн байр суурь эрх мэдлийн хэрэгжилтийн шинжилгээ”, Монгол Улсын Төрийн байгуулал дахь засаглалын инстутын талаарх судалгаа (судалгааны эмхэтгэл), (Уб, 2018), 39 дэх тал

[11] Эдгээр тодорхой бүрэн эрхийн талаар тусгасан холбогдох хуулийн зохицуулалтыг хавсралт 4-өөс дэлгэрүүлэн үзнэ үү.

[12] Улс төрийн боловсролын академи. Ерөнхийлөгчийн институци. Шинэ толь. №83. УБ., 2021. 29 дэх тал

[13] Konrad Adenauer stiftung. Улс төр & нийгэм дээж мэдлэг. УБ., 2022. 47 дахь тал

[14] Мөн тэнд. 49 дэх тал

[15]  Удирдлагын академи. Монгол Улсын төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн байр суурь, бүрэн эрхийн шинжилгээ. судалгааны тайлан 018, (УБ., 2019) /IX тал/

[16] ХЗҮХ. Ерөнхийлөгчийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ. судалгааны тайлан.УБ., 2021. 13 дахь тал

[17] Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Монгол Улсын Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийн институтийн зарим нэр томьёо” судалгаа, Хууль дээдлэх ёс сэтгүүл, №76., (УБ., 2020), 191 дэх тал

[18] Конрад-Аденауэр-Сан, Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтийн талаарх судалгаа, Мөнхийн үсэг ХХК, (УБ., 2018), 41 дэх тал

[19] Non-Executive Presidents in Parliamentary Democracies, https://constitutionnet.org/primers

[20] Oleg Zaznaev, Measuring Presidential Power: A Review of Contemporary Methods, Mediterranean Journal of Social Sciences (July, 2014) “1. Төрийн тэргүүний сонгууль; 2. гүйцэтгэх эрх мэдэл; 3. ерөнхий сайдын томилгоо; 4. сайдын томилгоо; 5. шинэ Засгийн газрыг байгуулах; 6. итгэл үзүүлэх эсэх асуудалд хориг тавих; 7. хууль санаачлах; 8. хуульд хориг тавих; 9. парламентыг тараах; 10. хууль тогтоогч нь Засгийн газрын гишүүн байх эсэх нь тохиромжтой/үл тохиромжтой эсэх”.

[21] France, Germany & the United States: The Risk of a Dictatorship “lawfully producing a dictator”, https://www.lepetitjuriste.fr/france-germany-the-united-states-the-risk-of-a-dictatorship/, (Сүүлд зочилсон: 2021.01.20.)    

[22] The European Consortium for Political Research (ECPR), www.ecpr.eu

[23] Эндээс үзнэ үү. http://studylecturenotes.com/powers-functions-of-french-president-in-french-constitution/ (Сүүлд зочилсон: 2021.01.18.)

[24] Presidential Legislative Powers, https://constitutionnet.org/primers. (Сүүлд зочилсон: 2021.01.18.)

[25] https://www.thelocal.fr/20120503/3247

[26]  V Бүгд Найрамдах Франц Улсын Үндсэн хууль, 11 дүгээр зүйл “The President (at the request of the Government) may submit to a referendum any government bill concerning the organization of public authorities, economic or social policy, public services, or ratification of certain treaties”.

[27]  Presidential Legislative Powers, P.9. https://constitutionnet.org/primers.

[28] Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах сэдвийн танилцуулга, (УБ., 2017) 22 дахь тал

[29] Удирдлагын академийн судалгааны тайлан, “Монгол Улсын Төрийн тогтоолцоон дахь Ерөнхийлөгчийн байр суурь: Бүрэн эрхийн шинжилгээ”, (УБ., 2019, Мөнхийн үсэг), 71 дэх тал

[30] Удирдлагын академи. Монгол Улсын төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн байр суурь: бүрэн эрхийн шинжилгээ судалгааны тайлан. УБ., 2019. 61 дэх тал 

[31] Удирдлагын академи. Монгол Улсын төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн байр суурь: бүрэн эрхийн шинжилгээ судалгааны тайлан. УБ., 2019. 52 дахь тал 

[32] Улсын Их Хурал. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой судалгаа, мэдээлэл, лавлагаа. УБ., 2017. 198 дахь тал

[33] Удирдлагын академи. Монгол Улсын төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн байр суурь: бүрэн эрхийн шинжилгээ судалгааны тайлан. УБ., 2019. 59 дэх тал

[34] Удирдлагын академи. Монгол Улсын төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн байр суурь: бүрэн эрхийн шинжилгээ судалгааны тайлан. УБ., 2019. 48 дахь тал