Бүтээлийн нэр
Олон улсын улс төрийн зарим эгзэгтэй асуудлын талаарх Монгол дахь хэвлэл мэдээллийн тэнцвэрт байдлын шинжилгээ (Орос, Украины дайны жишээн дээр)
Зохиогч
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Хэвлэл мэдээлэл
Бүтээлийн товч
2022 оны 2-р сарын 24-нд ОХУ Украины газар нутагт цэргээ оруулж, улмаар өнөөдрийг хүртэл үргэлжилж буй дайн Зүүн Европын нутаг дэвсгэрт дэгдсэн. Украин тэргүүтэй барууны орнууд эл үйл явдлыг дайн хэмээн ОХУ-ыг буруутгаж байгаа бол ОХУ саяхныг хүртэл “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн нэрлэж ирсэн юм. Дайн байлдааны онолоор улс орнууд дайнд хууль ёсны үүднээс болон ёс суртахууны хувьд зөвтгөх байр суурь барихыг эрмэлздэг. Энэ онол ОХУ, Украинд аль алинд нь үйлчилсээр буй. Глобал улс төрийн асуудал нь дайн болж даамжрахаар бусад орнуудыг шууд бусаар татан оролцуулах, тэдэнд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулдаг. Орос, Украины дайн ч үүний тод илрэл болсон бөгөөд өдгөө улс орнууд энэ дайныг өөр өөрсдийн гадаад бодлого, эрх ашгийн хүрээнд авч үзэн байр сууриа илэрхийлж байна.
Глобал улс төрийн асуудал нь тухайн улсын гадаад бодлогыг мөн илэрхийлж байдаг ба олон нийт гадаад бодлогынхоо талаар хэр мэдээлэлтэй байдаг эсэхэд хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр бүс нутагтаа дээгүүр бичигддэг Монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эл дайны талаар анх эхэлсэн цагаас нь хойш идэвхтэй бичсээр ирсэн юм.
Гэвч геополитикийн өвөрмөц онцлогийг харгалзан энэ дайны талаар тэнцвэртэй мэдээ олон нийтэд түгээх нь чухал ач холбогдолтой. Тэнцвэртэй мэдээ гэж өөр утгаараа бодит үнэн мэдээллийг хэлж буй. Харин Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ашиглаж буй эх сурвалж, бэлтгэж буй тоймчийн үзэл баримтлал тухайн мэдээнд тусгалаа олох нь түгээмэл байна. Энэ нь мэдээллийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Түүнчлэн олон нийт гадаад мэдээ хүлээн авах, сонсох сонирхолтой байдаг нь судалгаанд хамрагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хандалтаас харагдаж буй. Тиймээс энэхүү судалгааны ажлаар Орос, Украины дайны талаарх гадаад мэдээний тэнцвэрт байдлыг шинжлэхээс гадна гадаад бодлого, олон нийтийн санаа бодлын хамаарлын ач холбогдлыг чухалчлахыг чармайлаа.

Түлхүүр үг
Орос, Украины дайн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэнцвэрт байдал, эх сурвалж, олон нийтийн санаа бодол,
Бичигдсэн огноо
2023-12-19
Хуудсын тоо
69
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-01-31
Товч мэдээлэл үзсэн
2625
Бүрэн эхээр нь үзсэн
90
Эшлэлийн тоо
39
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Эгиймаа
“Олон улсын улс төрийн зарим эгзэгтэй асуудлын талаарх Монгол дахь хэвлэл мэдээллийн тэнцвэрт байдлын шинжилгээ (Орос, Украины дайны жишээн дээр)” (2023), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1884
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-07 Мэдээллийн хуудасдуудаж байна !