Бүтээлийн нэр
Шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох уу? УДШ-ийн тогтоолд хийсэн дүн шинжилгээ
Зохиогч
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан дэгийн дагуу явагддаг бөгөөд шүүх хуралдаан даргалагч шүүх хурал шүүх бүрэлдэхүүнийг зарлан, [... шинжээч, орчуулагч ...] шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид тайлбарлан татгалзал байгаа эсэхийг тодруулдаг. Хэрэв татгалзал байхгүй гэж үзвэл хуралдаан цааш үргэлжилж хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарласнаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоо (нотлох баримт бүрдүүлэх г.м)-той хүсэлтийг шүүгч шийдвэрлэдэг.
Гэвч хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгч (шүүх бүрэлдэхүүн)-ээс татгалзах явдал нэлээдгүй гардаг. Ийнхүү татгалзах бүрд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунжран иргэдийн хэргээ боломжийн богино (зохистой) хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх үндсэн эрх давхар зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлдэг гэж болно.
Бидний судалж буй хэргийн хувьд мөн л дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан бөгөөд хяналтын шатны шүүх хариуцагчийн гомдлоос “... шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь .. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно ...” гэсэн агуулга бүхий үндэслэлийг хүлээн авч холбогдох дүгнэлтийг хийсэн.
Түлхүүр үг
Үүргийн гүйцэтгэл, гэрээний үүргийн ялимгүй зөрчил, татгалзан гарах үндэслэл, шүүгчийг татгалзан гаргасны үр дагавар
Бичигдсэн огноо
2021-01-01
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-03-11
Товч мэдээлэл үзсэн
2582
Бүрэн эхээр нь үзсэн
80
Санал болгож буй эшлэлийн загвар
Ч.Жадамба
“Шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох уу? УДШ-ийн тогтоолд хийсэн дүн шинжилгээ” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1926
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !