Энэхүү судалгааны ажлын хүрээнд өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль (2013)-ийн дагуу гадаадын хөрөнгө оруулагчийн “газар ашиглах эрхийг зохицуулалт”-ийг 2002 оны Газрын тухай хуульд нарийвчлан зохицуулсан байдлыг судалж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийсэн болно. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын (боловсруулалтын шатны) төслийн “гадаадын хөрөнгө оруулагчийн газар ашиглах эрх”-ийн зохицуулалтад холбогдуулан дүгнэлт, санал хүргүүлэхийг зорьсон болно.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль (2020) 4.1.1."хөгжлийн бодлого" гэж улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн түвшинд, урт, дунд, богино хугацаанд хөгжлийн тодорхой асуудлаар ахиц дэвшилд хүрэхээр дэвшүүлсэн хэмжигдэхүйц зорилго, зорилт, тэдгээрийн суурь түвшин, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан төсөв, хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийг тусгасан эрх бүхий этгээдээс баталсан баримт бичгийг;
[2] Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль (2020) 4.1.2."хөгжлийн төлөвлөлт" гэж хөгжлийн бодлогын хэмжигдэхүйц зорилго, зорилтуудыг үе шаттайгаар тодорхой хугацаанд хэрэгжүүлэхээр тодорхойлсон төлөвлөгөөг боловсруулах үйл ажиллагааг;
[3] УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 4-г хэрэгжүүлэх I үе шат (2021-2030)
[4] УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 4-г хэрэгжүүлэх I үе шат (2021-2030) 4.3.12 дахь заалт
[5] Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор батласан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” 5.2.3 дахь заалт
[6] Улсын Их Хрулын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” 4.5.3 дахь заалт
[7] Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд санал авч эхлэхдээ хуулийн үзэл баримтлалыг нийтэд байршуулаагүй бөгөөд энэ нь Хууль тогтоомжийн тухай хууль (2015)-ийн 14.1-т зааснаар үзэл баримтлал нь “төсөл боловсруулах болсон үндэслэн шаардлага; хуулийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ; болон хууль батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал” зэргийг зайлшгүй тусгасан байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж болох юм.
[8] ЭЗХЯ, “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо” (2023.05.02) http://med.gov.mn/post/129513 [Сүүлд үзсэн: 2023.09.24], Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын танилцуулгад дурдсанаар “нийт 26 байгууллага, иргэд /ажлын хэсэг, төрийн байгууллага хамаарахгүй/-ээс хүргүүлсэн 590 гаруй санал” ирсэн гэв.
[9] Газрын тухай хууль (2002), https://legalinfo.mn/mn/detail/216, 3 дугаар зүйлийн 3.1.4 дахь заалт
[10] Т.Сэнгэдорж, С.Энхмэнд, С.Энхсаруул, Экологийн эрх зүй Газрын эрх зүй, УБ, 2015, 276 дахь тал
[11] Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй томьёолол болж чадаагүй гэж зарим эрдэмтэд үздэг. Тодруулбал, эрдэмтэн О.Амархүү “газар ашиглах эрх нь МУ-ын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эдэлдэг зарим эрхтэй (хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5) адил, үүрэг нь мөн л адил (хуулийн 35.3.1-35.3.5) байхаар хуульчлагдсан байна. Энэ утгаар авч үзвэл, Газрын тухай хуулийн дээр дурдсан зүйлүүд онолын хувьд маргаантай” гэжээ.
[12] А.Түвшинтөгс, “Гадаадын хөрөнгө оруулалттай компани газар эзэмших эсхүл ашиглах эрхийг эдлэхэд тулгамдаж буй хууль зүйн асуудал” 2020 он, https://legaldata.mn/b/1366
[13] OECD, Domestic regulatory framework and investor protection, https://www.oecd-ilibrary.org/sites/2e3a129c-en/index.html?itemId=/content/component/2e3a129c-en [Сүүлд үзсэн: 2022.03.14]
[14] Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль (1993), https://legalinfo.mn/mn/detail?lawId=212
[15] Хөрөнгө оруулалтын тухай хууль (2013), https://legalinfo.mn/mn/detail/9491
[16] Газрын тухай хууль (2002), 3.1.8-д “Газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ”; 6.3-д “Гадаад улс олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүн тодорхой зориулалт хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно”.
[17] Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, 2020 оны 12 сарын 24 өдөр, Дугаар 128/ШШ2021/0002, https://shuukh.mn/single_case/7490?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1
[18] УДШ-ийн тогтоол 2023, Дугаар 001/ХТ2023/0018 Захиргааны хэрэг,
https://shuukh.mn/single_case/3076?start_date&end_date&id=3&court_cat=3&bb=1
[19] Үүнд Газрын тухай хууль (2002) 34.1, 44.5 дахь хэсэг; Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль (1993) 21.5; Хөрөнгө оруулалтын тухай хууль (2013) 12.1 дэх хэсэг зэрэг болно.
[20] Газрын тухай хууль (2002) 44.5 Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.
[21] Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль (1993) 21.5 Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно.
[22] Хөрөнгө оруулалтын тухай хуулийн (2013) 12.1.1. Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно: Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах.
[23] Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (2023)
16 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын татварын бус урамшуулал
16.1. Хөрөнгө оруулагчид дараах хэлбэрээр хөрөнгө оруулалтын татварын бус урамшууллыг холбогдох хууль тогтоомжийн дагуу үзүүлж болно:
16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;
[24] Төсөлд олон нийтээс ирүүлсэн саналын товьёог: Дэлхийн банк (2023.05.09), Санал 19-25
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 01 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
1 month ago

Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
1 month ago

Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-14 Сэтгүүлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Нарангоо
2025-02-14 Магистрын ажилдуудаж байна !