Бүтээлийн нэр
ХМХ | Маргаанаас зугтахын тулд хохирогчийг түлхэж хохирол учруулсан нь аргагүй хамгаалалт уу?, болгоомжгүй үйлдэл үү?
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Эрүүгийн эрх зүй,
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө шүүгдэгч А нь хамтран амьдрагч Э болон бусад найзуудын хамт шинэ жил тэмдэглэхээр цугларчээ. Тус үйл явдлын явцад Э нь ширээн дээр байсан хундагатай шар айргийг А-н нүүр лүү цацсаны улмаас Э болон А нар маргалдаж эхэлжээ. Улмаар Э нь шүүгдэгч А-н гар луу цохисон тул дахиад цохих гэхээр нь А, Э-г түлхэж унагасны улмаас Э-ийн эрүүл мэндэд учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавал тархинд мэс ажилбар хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, зүүн нүдний зовхи, хоёр гар, хоёр өвдөгт цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогджээ. Тус эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн үйлдэлд 3 шатны шүүхээс ялгаатай дүгнэлтүүдийг хийжээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүхээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хассан хэдий ч шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг “Санаатай” гэж дүгнэсэн. Харин хяналтын шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрийг болгоомжгүй талаар дурдаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан.
Түлхүүр үг
эрүүгийн эрх зүй, гэмт хэрэг, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах
Бичигдсэн огноо
2024-07-01
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-07-03
Товч мэдээлэл үзсэн
1075
Бүрэн эхээр нь үзсэн
36
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Маргаанаас зугтахын тулд хохирогчийг түлхэж хохирол учруулсан нь аргагүй хамгаалалт уу?, болгоомжгүй үйлдэл үү?” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2050
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
13 hours ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
3 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
4 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
5 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !