Бүтээлийн нэр
Үндсэн хуульчилсан хууль боловсруулалт түүний практик хэрэглээнд тулгамдаж буй асуудал ба боломж
Тэмдэглэл
Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эрхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит “ҮНДСЭН ХУУЛЬ БА ҮНДСЭН ХУУЛЬЧИЛСАН ХУУЛЬ ГЭХ АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд ТУСГАЙ байр эзэлсэн бүтээл.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процесс
Бүтээлийн товч
“Үндсэн хууль гэдэг нь аливаа улсын засаг төрийг тогтолцоог үүсгэн бий болгож, удирдан зохион байгуулж, хүний үндсэн эрхийг хамгаалж байдаг хэм хэмжээний нийлбэр” хэмээн тодорхойлсон ба Томас Пэйн Үндсэн хуульгүй засаг төрийг “эрх”-гүй эрх мэдэл хэмээгээд Үндсэн хууль бол төр бий болох урьтал нөхцөл бөгөөд төр засаг нь Үндсэн хуулийн бүтээгдэхүүн гэсэн. Үүнээс Үндсэн хууль нь төрд эрх олгох замаар төрийг хууль ёсны болгож, төрийн эрх мэдлийг өөртөө шингээн тодорхойлсон болох нь Үндсэн хуулийн төрийн байгуулалтын (гуравдугаар бүлэг) үзэл баримтлалаас тод харагдана. Төр ямар эрх мэдэлтэй байх вэ гэдгийг анхлан тогтоогоод түүнийгээ хэрхэн ямар аргаар хэрэгжүүлж болохыг Үндсэн хуулиар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль бол УИХ-аас баталсан хуулиудын дотор тулгуур гол үзэл баримтлал нь суурь хууль болно. Суурь хууль нь ийнхүү эрх зүйн хэм хэмжээний хэлбэрээр органик хууль, ердийн хууль, олон улсын гэрээ, бусад эрх зүйн актын дээр эрэмбэлэгдэн дээд хүчин чадалтай байна. Харин Үндсэн хуулиас эх авч батлагдсан хуулийн боловсруулалт тэр дундаа үндсэн хуульчилсан хуулийг боловсруулахдаа Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулалгүй шингээсэн эсэх, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хуулийн төсөлд авах боломж (хэм хэмжээний урьдчилсан хяналт), дүгнэлт авах замаар үндсэн хуульчилсан хуулийг батлах процессыг боловсронгуй болгож практик хэрэглээнд ирээдүйд үүсэж болох маргаанаас сэргийлэх боломжоор дамжуулан хууль Үндсэн хууль зөрчсөн маргааныг багасгах замаар хууль тогтоомжийн боловсруулалтад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ хэмээн үзэж байна. Иймд энэхүү судалгааны ажлаар Үндсэн хуулиас эхтэй Үндсэн хуульчилсан хууль боловсруулалт дахь үзэл баримтлалын залгамж, боловсруулалтын практикт тулгамдаж буй асуудлыг (хэм хэмжээний урьдчилсан хяналт) хөндөж харьцуулсан судалгааны хэсэгт ЭЗХАХБ-ын харьцуулсан судалгаагаар хяналтыг ялгаатай байдлаар хэрэгжүүлж буй улсуудыг танилцуулж дүгнэлт, саналаа хүргүүллээ.
Түлхүүр үг
Үндсэн хуульчилсан хууль, Үндсэн хуулийн цэц, хууль тогтоомжийн боловсруулалт, Үндсэн хуулийн хяналт, хэм хэмжээний урьдчилсан хяналт, хэм хэмжээний урьдчилсан хяналтаар үндсэн хуульчилсан хууль боловсруулалтыг сайжруулах боломж.
Бичигдсэн огноо
2024-01-10
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-09-05
Товч мэдээлэл үзсэн
706
Бүрэн эхээр нь үзсэн
28
Эшлэлийн тоо
43
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Сарантуяа “Үндсэн хуульчилсан хууль боловсруулалт түүний практик хэрэглээнд тулгамдаж буй асуудал ба боломж” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2085
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Г.Гангабаатар, Үндсэн хуулийн эрх зүй: Төрийн байгуулалт, зарчим, үзэл баримтлал, Уб, 2017.

[2] Tomas Paine, Right of Man, Common Sense and Other Political Writings, Oxford University Press, 1998.

[3] Г.Гангабаатар, Үндсэн хуулийн эрх зүй: Төрийн байгуулалт, зарчим, үзэл баримтлал, 2017.

[4] Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлийн 1 дэх хэсэг.

[5] Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1.1 дэх хэсэг.

[6] Т.Сэнгэдорж, Үндсэн хуулийн эрх зүй дэх Парламентын засаглалын онолын зарим асуудал, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал /Товхимол/, Уб, 2000, 41 дэх тал.

[7] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд, 2023 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар.

[8] Мөн тэнд.

[9] БНМАУ-ын Бага хурлын III чуулганы 1991.05.17-ны өдрийн тэмдэглэлээс.

[10] Зарим судалгааны бүтээл болон практикт “органик хууль” гэх нэршлээр тогтсон ч энэхүү судалгааны ажил “Үндсэн хуульчилсан хууль” гэх үгээр хэрэглэв.

[11] С.Нарангэрэл, Хууль зүйн Англи-Монгол эх толь, Уб, 2011.

[12] Д.Баярсайхан, Эрх зүйн онол, Уб, 2010.

[13] А.Бямбажаргал, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ: Органик хууль ба түүнийг тогтоох эрх зүйн боломж, Эрх зүй сэтгүүл, Уб, 2017, 4-р дугаар.

[14] А.Солонго, Монгол Улсын эрх зүйг эх сурвалж: Онол, системчлэл, зангилаа асуудал, Уб, 2022, 72 дахь тал.

[15] International IDEA. "The Fundamentals of Constitutional Courts." International IDEA, 2013, https://www.idea.int/sites/default/files/publications/the-fundamentals-of-constitutional-courts.pdf.

[16] МУИС-Үндсэн Хуулийн Эрх Зүйн Хүрээлэн “Үндсэн хуулийн шүүхийн талаарх Венецийн комиссын санал, тайлан, судалгааны эмхэтгэл”, Уб, 2023, 106 дахь тал.

[17] МУИС-Үндсэн Хуулийн Эрх Зүйн Хүрээлэн, Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь, эрдэм шинжилгээ бага хурлын эмхэтгэл, Уб, 2023, 24-25 дахь тал

[18] Мөн тэнд.

[19] Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн эрх зүйн тогтолцооны эрх зүй: суурь ойлголт, тулгамдсан асуудал, Уб, 2023, 113-141 дэх тал.

[20] Мөн тэнд.

[21] Мөн тэнд.

[22] Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн эрх зүйн тогтолцооны эрх зүй: суурь ойлголт, тулгамдсан асуудал, Уб, 2023, 113-141 дэх тал.

[23] МУИС- Үндсэн Хуулийн Эрх Зүйн Хүрээлэн, Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь, эрдэм шинжилгээ бага хурлын эмхэтгэл, Уб, 2023, 27-28 дахь тал.

[24] Мөн тэнд.

[25] Хууль тогтоомжийн тухай хуулийн 5-7 дугаар зүйл.

[26] Хууль тогтоомжийн тухай хуулийн 8-21 дүгээр зүйл.

[27] Хууль тогтоомжийн тухай хууль 22-34 дүгээр зүйл.

[28] Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтал (Илтгэл, өгүүлэл, ярилцлага, дурсамж), Уб, 2017, 72 дахь тал.

[29] Эрх зүйн мэдээллийн системд Үндсэн хуулийн цэцээс шийдвэрлэсэн нийт 307 маргааныг хууль Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотойгоор шийдвэрлэсэн 273 маргаантай харьцуулан бодож хувьчлан гаргав.

[30] МУИС- Үндсэн Хуулийн Эрх Зүйн Хүрээлэн, Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь, эрдэм шинжилгээ бага хурлын эмхэтгэл, Уб, 2023, 33 дахь тал.

[31] Мөн тэнд.

[32] Мөн тэнд.

[33] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд, 2022.

[34] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд, 2023 он 12 сарын 31-ний байдлаар.

[35] Мөн тэнд. 

[36] МУИС-Үндсэн Хуулийн Эрх Зүйн Хүрээлэн, “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь”, эрдэм шинжилгээ бага хурлын эмхэтгэлд доктор, профессор Х.Сэлэнгийн боловсруулсан загварт цаг хугацааны хувьд шинэчлэл хийж энэ хэсэгт оруулав.

[37] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд, 2023 оны 12 дугаар сарын 30-ний байдлаар.

[38] МУИС- Үндсэн Хуулийн Эрх Зүйн Хүрээлэн, Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь, эрдэм шинжилгээ бага хурлын эмхэтгэл, Уб, 2023, 33 дахь тал.

[39] International IDEA. "The Fundamentals of Constitutional Courts." International IDEA, 2013, https://www.idea.int/sites/default/files/publications/the-fundamentals-of-constitutional-courts.pdf. Сүүлд үзсэн: 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр.

[40] OECD, Constitutions in OECD Countries: A Comparative Study: Background Report in the Context of Chile’s Constitutional Process: Constitutional Review, OECD Library, 2022

[41] Keleman, D. and K. Wittington et al, The Global Spread of Judicial Review, in Oxford Handbook of Law and Politics, 2007.

[42] OECD, Constitutions in OECD Countries: A Comparative Study: Background Report in the Context of Chile’s Constitutional Process: Constitutional Review, OECD Library, 2022.

[43] Ibid.