Бүтээлийн нэр
Хүний эрхийг хамгаалах НҮБ-ын тогтолцоо: Аюулгүйн зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо, тулгамдсан асуудал
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрх зүйн онол & Философи, Олон Улсын нийтийн эрх зүй
Бүтээлийн товч
Дэлхийн II дайн болон тухайн үеийн Тэнхлэгийн гүрнүүдийн хэрэгжүүлж байсан бодлогоос үүдсэн гамшиг сүйрэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын түвшинд хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тогтолцоог бий болгоход хүргэсэн түүхтэй. Улмаар Дэлхийн II дайны төгсгөлд буюу 1945 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдаж, 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 217/A/III дугаар тогтоолоор Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталснаар олон улсын түвшинд хүний эрхийг хамгаалах НҮБ-ын тогтолцоо өргөжин тэлэх, улам боловсронгуй болох суурь эхлэл тавигдсан.

Өдгөө хүний эрхийг хамгаалах чиглэлд НҮБ-аас олон төрлийн баримт бичиг, хяналтын механизм бүхий олон шатлалт, боловсронгуй тогтолцоог бий болгож чадсан нь олууштай хэдий ч эдгээр механизмыг практикт хэрхэн үр дүнтэй “хэрэгжүүлэх” нь хүндрэлтэй асуудал хэвээр байсаар байна. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын мэдээлснээр одоогийн байдлаар олон улсын хэмжээнд нийт 55 орчим зэвсэгт мөргөлдөөн дэгдээд байгаа бөгөөд эдгээр зэвсэгт мөргөлдөөний улмаас бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн хямрал үүсэх нөхцөл байдал бүрдээд байгаа юм. Дээр дурдсан хэд хэдэн зэвсэгт мөргөлдөөн, дайны улмаас олон сая иргэдийн эрх зөрчигдөж буй явдлыг аливаа улсын дотоодын эсхүл бүс нутгийн шинжтэй асуудал бус дэлхийн хэмжээний буюу илүү өргөн хүрээний тогтолцооны шинжтэй асуудал гэж үзэж болно.

Өөрөөр хэлбэл, хүний эрхийн асуудал энх тайван, аюулгүй байдалтай нягт уялдаа холбоотой бөгөөд энэ чиглэлд Аюулгүйн Зөвлөл буюу НҮБ-ын хамгийн хүчирхэг, эрх мэдэл бүхий институт голлох чиг үүргийг хэрэгжүүлэх эрх хэмжээтэй. НҮБ-ын Дүрмээр Аюулгүйн Зөвлөлд дээрх эрх хэмжээ олгогдсон хэдий ч өнөөдөр дэлхий нийтэд өрнөж буй хэд хэдэн хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийхэд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах үндсэн үүргээ зохих хэмжээнд биелүүлж буй эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн болохыг судлаачид онцолсоор байгаа юм. Иймд, энэхүү судалгааны ажлаар олон улсын энх тайван, хамтын аюулгүй байдлыг цогцлооход хүний эрхийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох нь нэн чухал бөгөөд үүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл голлох чиг үүрэгтэй оролцдог институт мөн болохыг харуулахыг зорино. Түүнчлэн олон улсын түвшинд хүний эрхийг хамгаалах тогтолцоо тэр дундаа НҮБ-ын тогтолцооны хүрээнд Аюулгүйн Зөвлөлийн гүйцэтгэх чиг үүрэг, оролцоог тодруулж, чиг үүргээ хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход тус судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд эрх зүй, түүх, улс төр, философи, олон улсын харилцаа зэрэг нийгмийн шинжлэх ухааны салбаруудын тодорхой арга зүйд тулгуурлан асуудлыг илүү цогц байдлаар авч үзэхийг урьтал болгосон. Түүнчлэн, олон улсын түвшинд хүний эрхийг хамгаалах болсон түүхэн нөхцөл шалтгаан, мөн чанар, үе шат, түүнчлэн хүн төрөлхтний олон улсын хамтын аюулгүй байдлыг цогцлоох гэсэн анхны оролдлого, үзэл баримтлал, түүний түүхэн хөгжлийг судалснаар өнөөгийн НҮБ-ын хамтын аюулгүй байдлын болон хүний эрхийг хамгаалах тогтолцооны онцлог, мөн чанарыг цогц байдлаар авч үзэхийг зорьсон билээ. Энэ хүрээнд Ойрхи Дорнодын бүс нутаг төдийгүй орчин үеийн дэлхий нийтийн дэг журам, системд гүн нөлөө үзүүлж буй Израил Хамасын мөргөлдөөнд дүн шинжилгээ хийх замаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын нэг болох байнгын 5 гишүүн орны хориг тавих эрх (вето)-ийг нарийвчлан судалж, асуудал дэвшүүлэхийг зорьсон болно.
Түлхүүр үг
Нэгдсэн Үндэстний Байгууллага, Аюулгүйн Зөвлөл, олон улсын хамтын аюулгүй байдал, олон улсын хүний эрх, олон улсын түвшинд хүний эрхийг хамгаалах тогтолцоо, хориг тавих эрх (вето), идеализм, реализм, позитивизм, олон улсын дэг журам, Вестфалын тогтолцоо, ашиг сонирхол, хүчний тэнцвэрт байдал
Бичигдсэн огноо
2024-05-22
Хуудсын тоо
72
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-09-25
Товч мэдээлэл үзсэн
335
Бүрэн эхээр нь үзсэн
11
Эшлэлийн тоо
230
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Гүнтөгөлдөр “Хүний эрхийг хамгаалах НҮБ-ын тогтолцоо: Аюулгүйн зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, оролцоо, тулгамдсан асуудал” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2108
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Томас Буергентал, Олон улсын хүний эрх, 2 дахь хэвлэл, 1. 
  2. Тухайлбал, XXI зуунд олон улсын болон дотоодын зэвсэгт мөргөлдөөн, дүрвэгч, цагаачдын асуудал, жендерийн эрх тэгш байдал, үл ялгаварлан гадуурхалт, чөлөөтэй аюулгүй байх эрх, хүүхдийн эрх, цахим орчин дахь хүний эрхийн асуудлууд хурцаар тавигдаж байна. 
  3. Тэнхлэгийн гүрнүүд (Axis Powers)- Дэлхийн II дайнд холбоотон болон тулалдаж байсан Герман, Итали, Япон улсууд болон тэдгээрээс гадна эдгээр 3 улстай холбоотны хэмжээнд эвсэн тулалдаж байсан бусад улсууд. 
  4. James Crawford, Brownlie's Principles of Public International Law, 9th ed. (Oxford University Press, 2019), 610. 
  5. 1945 оны 06 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотод хуралдсан “Олон улсын байгууллага үүсгэн байгуулах” Нэгдсэн Үндэстнүүдийн бага хурлын төгсгөлийн хуралдаанаар оролцогч талууд НҮБ-ыг албан ёсоор байгуулсан түүхтэй. 
  6. Daniel Moeckli, Sangeeta Shah et al., International Human Rights Law, 3rd ed. (Oxford University Press, 2018), 408. 
  7. “Türk's global update to the Human Rights Council”, ohchr.org, accessed March 09, 2024, https://www.ohchr.org/en/statements-and-speeches/2024/03/turks-global-update-human-rights-council, (Volker Türk, UN High Commisioner for Human Rights at 55th session of the HRC) 
  8. Human Rights Watch байгууллагын 2024 оны тайланд Мьянмар, Этиопи, Сахелд мөн адил мөргөлдөөн дэгдсэн нь хүний эрхийн хямралыг улам нэмэгдүүлж, эдгээр асуудал нь аль нэгэн Засгийн газрын эрх мэдлээс хальж, дэлхий нийтийн шинжтэй асуудал болсныг дурдсан байна. (Human Rights Watch, World Report 2024 (Events of 2023), 34th annual World Report.); Эмнести Интернэшнл, Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал, 2024 оны 04 дүгээр сар (2024), https://www.amnesty.org/en/documents/pol10/7200/2024/mn/ 
  9. Мөргөлдөөн эхэлснээс хойш 2024 оны 04 дүгээр сар хүртэл Газын зурваст 13.000 хүүхэд амь үрэгдсэн ба энэ нь нийт амь үрэгдсэн Палестинчуудын 40 хувь нь гэх мэдээллийг Газын зурвас дахь Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 
  10. S/2023/773; S/2023/792; S/2023/970; S/2024/173; S/2024/239. 
  11. 2023.10.18-ны өдрийн S/2023/773 тогтоолын төсөл; 2023.12.08-ны өдрийн S/2023/970 тогтоолын төсөл; 2024.02.20-ны өдрийн S/2024/173 тогтоолын төслүүдэд АНУ хориг тавьсан. 
  12. 2023.10.25-ны өдрийн S/2023/792 тогтоолын төсөл; 2024.03.22-ны өдрийн S/2024/239 тогтоолын төслүүдэд БНХАУ болон ОХУ хамтран хориг тавьсан. 
  13. South Africa v. Isreal, Case No. 192 - Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide in the Gaza Strip. 
  14. S/RES/2728(2024). 
  15. S/PV.9586, 12. 
  16. Эмнести Интернэшнл, Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал, 2024 оны 04 дүгээр сар (2024), https://www.amnesty.org/en/documents/pol10/7200/2024/mn/ 
  17. М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр, Олон улсын эрх зүй, хоёр дахь хэвлэл, (УБ: 1999). 
  18. Б.Жаргалсайхан, Олон улсын эрх зүй, (УБ, 2020). 
  19. Б.Агиймаа, НҮБ-ын АЗ-ийн шийдвэр гаргалт дахь БНХАУ-ын байр суурь: Хүмүүнлэгийн интервенцийн жишээн дээр, бакалаврын судалгааны ажил, (МУИС, 2022). 
  20. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 21-22. 
  21. Хүчний тэнцвэрт байдал- Улс орнууд ухамсартай болон ухамсаргүйгээр нэг нэгэндээ ноёрхохыг санаархах явдлаас зайлсхийхийн тулд хүчийг тэгш хуваарилахыг хичээдэг олон улсын улс төрийн үндсэн судлагдахуун болно. Олон улсын харилцаанд хүчний тэнцвэр оршино гэдэг нь дайсагналцсан, хүчирхэг гуравдагч улсын аюул заналхийллийн эсрэг улс орнууд улс төрийн холбоогоо ашиглан түрэмгийллийг намжаахыг зорьсон хүчин чармайлтыг хэлнэ. (О.Хатанболд, “Хүчний тэнцвэрт байдал”, Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг дотор (УБ: Адмон принт, 2020), 753-754) 
  22. Вестфалийн гэрээ- 1648 онд буюу Европт өрнөсөн гучин жилийн дайны төгсгөлд Вестфалийн гэрээ байгуулж энхийг тогтоосон үйл явцыг нэрлэдэг. Уг гэрээ нь Ариун Ромын эзэнт гүрний мэдэлд орших Вестфаль мужийн Оснабрюк, Мюнстер хотод 1648 оны 5-р сарын 15-наас эхэлж, 10-р сарын 24-нийг хүртэл үргэлжилсэн хурлын төгсгөлд хуралд оролцогч 109 төлөөлөгчид энхийн гэрээ байгуулснаар олон улсын харилцаанд Вестфалийн систем гэж нэрлэгдэх орчин үеийн олон улсын харилцааны шинэ үеийн эхлэлийг тавьсан. (Д.Ундрах, “Вестфалийн гэрээ”, Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг дотор (УБ: Адмон принт, 2020), 177) 
  23. Vaughan Lowe et al., The United Nations Security Council And War: The Evolution of Thought and Practice since 1945, (Oxford University Press, 2008), 13. 
  24. М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр, Олон улсын эрх зүй, хоёр дахь хэвлэл, (УБ: 1999 он), 11. 
  25. Б.Жаргалсайхан, Олон улсын эрх зүй, (УБ, 2020) 24. 
  26. Gabriel L. Negretto, “Kant and the Illusion of Collective Security”, Journal of International Affairs, 46, no. 2 (Winter 1993): 511. 
  27. Мөн тэнд, 511. 
  28. Vaughan Lowe et al., The United Nations Security Council And War: The Evolution of Thought and Practice since 1945, (Oxford University Press, 2008), 13. 
  29. Nicholas Tsagourias and Nigel D.White, Collective Security: Theory, Law and Practice, (Cambridge University Press), 6. 
  30. Мөн тэнд, 6. 
  31. Мөн тэнд, 7. 
  32. Мөн тэнд, 7. 
  33. Иммануэл Кант, Үүрдийн энх тайван: Философийн ноорог, орч. П.Мягмардорж (УБ: Монсудар хэвлэлийн газар, 2023), 32. 
  34. Мөн тэнд, 34. 
  35. Gabriel L. Negretto, “Kant and the Illusion of Collective Security”, Journal of International Affairs, 46, no. 2 (Winter 1993): 511. 
  36. James Crawford, Brownlie's Principles of Public International Law, 9th ed. (Oxford University Press, 2019), 6. 
  37. Статус кво- Энэхүү нэр томьёо нь академик утгаараа тухайн үеийн олон улсын тогтолцоонд эзэлж буй байр суурь, нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байгаа улс орнууд тухайн статусаа хадгалах бодлого баримталж буйг хэлнэ. (Т.Ариунсанаа, Олон улсын харилцаа: Дэлхийн бодлого зүйн удиртгал, (УБ, 2013), 17.) 
  38. Энэхүү үзэл санааг судлаач Эдвард Карр “20 жилийн хямрал, 1919-1939” бүтээлдээ дараах байдлаар хөндсөн: Түүний үзснээр гүн хямралын үед “гутранги” (песимист) үзэл нь “шинэ өөдрөг” (new optimist) үзэлтэй холилддог. 
  39. G. John Ikenberry, Power, Order, and Change in World Politics, (Cambridge University Press, 2014), 93. 
  40. Woodrow Wilson, “A League of Peace” in The Puritan Ethic in United States Foreign Policy, ed. David L. Larsen, (Princeton, NJ: Van Nostrand, 1966), 183. 
  41. Gabriel L. Negretto, “Kant and the Illusion of Collective Security”, Journal of International Affairs, 46, no. 2 (Winter 1993): 511. 
  42. Article 11, Covenant of the League of Nations, 1919. 
  43. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 263. 
  44. Мөн тэнд, 263. 
  45. Gabriel L. Negretto, “Kant and the Illusion of Collective Security”, Journal of International Affairs, 46, no. 2 (Winter 1993): 515. 
  46. Michael Wood and Eran Sthoeger, The UN Security Council and International Law, (Cambridge University Press, 2022), 155. 
  47. Судалгааны 3.1 дэх хэсгийг дэлгэрүүлж үзнэ үү. 
  48. Vaughan Lowe et al., The United Nations Security Council And War: The Evolution of Thought and Practice since 1945, (Oxford University Press, 2008), 1. 
  49. НҮБ-ын Дүрмийн 41 дүгээр зүйл. 
  50. Anthony Aust, Handbook of International Law, 2nd ed. (Cambridge University Press, 2010), 199. 
  51. Одоогийн өмнөд Африкт орших Зимбабве улс. 
  52. Vaughan Lowe et al., The United Nations Security Council And War: The Evolution of Thought and Practice since 1945, (Oxford University Press, 2008), 205-206. 
  53. Anthony Aust, Handbook of International Law, 2nd ed. (Cambridge University Press, 2010), 202. 
  54. Vaughan Lowe et al., The United Nations Security Council And War: The Evolution of Thought and Practice since 1945, (Oxford University Press, 2008), 206. 
  55. Мөн тэнд, 206. 
  56. Мөн тэнд, 207. 
  57. М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр, Олон улсын эрх зүй, хоёр дахь хэвлэл, (УБ: 1999 он), 102. 
  58. Gabriel L. Negretto, “Kant and the Illusion of Collective Security”, Journal of International Affairs, 46, no. 2 (Winter 1993): 516. 
  59. Зарим монгол хэл дээрх эх сурвалжуудад “Умард Атлантын Цэргийн Эвсэл” хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд монголоор “НАТО” хэмээн товчлон хэрэглэж хэвшсэн. 
  60. О.Хатанболд, “Умард Атлантын Гэрээний Байгууллага/НАТО”, Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг дотор (УБ: Адмон принт, 2020), 621-622. 
  61. Article 5, The North Atlantic Treaty, 1949. 
  62. Мөн тэнд. 
  63. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 298. 
  64. Даниел-Эрасмус Кхан, “Хүний түгээмэл эрхийг сахин хамгаалах, хэрэгжүүлэх механизм”, Хүний эрх ба Үндэсний аюулгүй байдал олон улсын симпозиумын эмхэтгэл дотор (УБ: Ханнс-Зайделийн сан, 1998), 215. 
  65. Даниел-Эрасмус Кхан, “Хүний түгээмэл эрхийг сахин хамгаалах, хэрэгжүүлэх механизм”, Хүний эрх ба Үндэсний аюулгүй байдал олон улсын симпозиумын эмхэтгэл дотор (УБ: Ханнс-Зайделийн сан, 1998), 215. 
  66. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 163. 
  67. James Crawford, Brownlie's Principles of Public International Law, 9th ed. (Oxford University Press, 2019), 610. 
  68. Томас Буергентал, Олон улсын хүний эрх, 2 дахь хэвлэл, 21-22. 
  69. 1945 оны 06 дугаар сарын 26-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотод хуралдсан “Олон улсын байгууллага үүсгэн байгуулах” Нэгдсэн Үндэстнүүдийн бага хурлын төгсгөлийн хуралдаанаар оролцогч талууд НҮБ-ыг албан ёсоор байгуулсан. 
  70. Daniel Moeckli, Sangeeta Shah et al., International Human Rights Law, 3rd ed. (Oxford University Press, 2018), 408. 
  71. М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр, Олон улсын эрх зүй, хоёр дахь хэвлэл, (УБ: 1999 он), 248. 
  72. Мөн тэнд, 248. 
  73. Версал-Вашингтоны тогтолцоо- Энэхүү тогтолцооны мөн чанар нь Дэлхийн I дайнд ялалт байгуулсан империалист гүрнүүдийн хооронд дэлхийг дахин хуваарилах зорилгоор байгуулагдсан урт хугацааны хөгжил, тогтвортой байдал бус өөрсдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьсан тохиролцоо гэж хэлж болно. Үүний үр дүнд, Герман улс нуран унаж, нацистуудын хяналтанд шууд ороход хүрсэн бөгөөд улмаар энэ нь Дэлхийн II дайныг өдөөх шалтгаан болсон. (Shuangnan Wu,“The Discuss of Versailles Washington System and its Reference to the Current International Relations”, Scientific Journal Of Humanities and Social Sciences, Volume 3, Issue 11, (2021): 237.) 
  74. Томас Буергентал, Олон улсын хүний эрх, 2 дахь хэвлэл, 3. 
  75. М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр, Олон улсын эрх зүй, хоёр дахь хэвлэл, (УБ: 1999 он), 248.  
  76. Мөн тэнд, 248. 
  77. Мөн тэнд, 250. 
  78. М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр, Олон улсын эрх зүй, хоёр дахь хэвлэл, (УБ: 1999 он), 251. 
  79. Juergen Moosleitner, “Collective Security and Human Rights: How the United Nations‟ Institutional Design Corrupted Complementary Purposes”, Global Society 23, no. 1, (January 2009): 13. 
  80. Судалгааны ажлын 3.1 дэх хэсгийг үзнэ үү. 
  81. S/RES/1674/(2006). 
  82. Иммануэл Кант, Үүрдийн энх тайван: Философийн ноорог, орч. П.Мягмардорж (УБ: Монсудар хэвлэлийн газар, 2023), 5. 
  83. 1945 онд НҮБ байгуулагдахад гол байгууллагуудын нэг байсан Асрамжийн зөвлөл (Trusteeship Council) нь 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй тул энд танилцуулаагүй болно. Түүнчлэн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэн эрхийн талаар судалгааны 3.1 дэх хэсэгт дэлгэрэнгүй танилцуулах тул энэ хэсэгт мөн танилцуулаагүй болно. 
  84. Судалгааны Хавсралт хэсгийн Хүснэгт 5-ыг үзнэ үү. 
  85. НҮБ-ын Дүрмийн 55 дугаар зүйлийн (c) хэсэг. 
  86. Г.Агар-Эрдэнэ нар, Хүний эрхийн товч тайлбар, (УБ: 2012 он), 169. 
  87. Henry J.Steiner, Philip Alston and Ryan Goodman, International Human RIghts in Context: Law, Politics, Morals, 3rd ed. (Oxford University Press, 2007), 737. 
  88. “Member States”, United Nations, Сүүлд хандсан: 2024.03.10-ны өдөр, https://www.un.org/en/about- us/member-states. 
  89. НҮБ-ын Дүрмийн 103 дугаар зүйл. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн энэхүү дүрмээр хүлээсэн үүрэг олон улсын өөр ямар нэг хэлэлцээрээр хүлээсэн үүрэгтэй нь харшлах тохиолдолд энэхүү дүрмээр хүлээсэн үүрэг нь давуу хүчинтэйд тооцогдоно. 
  90. Michael Wood and Eran Sthoeger, The UN Security Council and International Law, (Cambridge University Press, 2022), 19. 
  91. НҮБ-ын Дүрмийн 10 дугаар зүйл. 
  92. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 127-128. 
  93. Universal Rights Group, The Human Rights Council as a Subsidiary Organ: Evaluating its relationships with the General Assembly and UN Security Council, (2016), 5–6. 
  94. Ricardo Pisillo Mazzeschi, International Human Rights Law: Theory and Practice, (Springer, 2020), 206. 
  95. НҮБ-ын Дүрмийн 97 дугаар зүйл. 
  96. НҮБ-ын Дүрмийн 99 дүгээр зүйл. 
  97. Daniel Moeckli, Sangeeta Shah et al., International Human Rights Law, 3rd ed. (Oxford University Press, 2018), 408. 
  98. Энэ талаар дэлгэрэнгүйг: Ricardo Pisillo Mazzeschi, International Human Rights Law: Theory and Practice, (Springer, 2020), 207. 
  99. Дэлгэрүүлж үзнэ үү: Daniel Moeckli, Sangeeta Shah et al., International Human Rights Law, 3rd ed. (Oxford University Press, 2018), 408. 
  100. Мөн тэнд, 408. 
  101. James Crawford, Brownlie's Principles of Public International Law, 9th ed. (Oxford University Press, 2019), 631. 
  102. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 169. 
  103. In Larger Freedom: Towards Development, Security and Human Rights for All, Report of the Secretary- General, A/59/2005 (21 March 2005) para 182. 
  104. GA Res 48/141, 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдөр. 
  105. Daniel Moeckli, Sangeeta Shah et al., International Human Rights Law, 3rd ed. (Oxford University Press, 2018), 403. 
  106. Ricardo Pisillo Mazzeschi, International Human Rights Law: Theory and Practice, (Springer, 2020), 182. 
  107. Даниел-Эрасмус Кхан, “Хүний түгээмэл эрхийг сахин хамгаалах, хэрэгжүүлэх механизм”, Хүний эрх ба Үндэсний аюулгүй байдал олон улсын симпозиумын эмхэтгэл дотор (УБ: Ханнс-Зайделийн сан, 1998), 221. 
  108. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 164. 
  109. Мөн тэнд, 164. 
  110. Даниел-Эрасмус Кхан, “Хүний түгээмэл эрхийг сахин хамгаалах, хэрэгжүүлэх механизм”, Хүний эрх ба Үндэсний аюулгүй байдал олон улсын симпозиумын эмхэтгэл дотор (УБ: Ханнс-Зайделийн сан, 1998), 221. 
  111. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 166. 
  112. Судалгааны Хавсралт хэсгийн Хүснэгт 6-г үзнэ үү. 
  113. Г.Агар-Эрдэнэ нар, Хүний эрхийн товч тайлбар, (УБ: 2012 он), 189-190. 
  114. Г.Агар-Эрдэнэ нар, Хүний эрхийн товч тайлбар, (УБ: 2012 он 193-194. 
  115. Мөн тэнд, 190-191. 
  116. James Crawford, Brownlie's Principles of Public International Law, 9th ed. (Oxford University Press, 2019), 633. 
  117. Anthony Aust, Handbook of International Law, 2nd ed. (Cambridge University Press, 2010), 217. 
  118. Rosa Freedman, Failing to Protect: The UN and the Politicisation of Human Rights, (Oxford University Press, 2015), 89. 
  119. М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр, Олон улсын эрх зүй, хоёр дахь хэвлэл, (УБ: 1999 он), 188. 
  120. НҮБ-ын Дүрмийн 25 дугаар зүйл. Байгууллагын гишүүд энэхүү дүрмийн дагуу Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлж байхаар тогтов. 
  121. Дараах эх сурвалжийг үзнэ үү: Michael Wood and Eran Sthoeger, The UN Security Council and International Law, (Cambridge University Press, 2022) 
  122. НҮБ-ын Дүрмийн 103 дугаар зүйл. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн энэхүү дүрмээр хүлээсэн үүрэг олон улсын өөр ямар нэг хэлэлцээрээр хүлээсэн үүрэгтэй нь харшлах тохиолдолд энэхүү дүрмээр хүлээсэн үүрэг нь давуу хүчинтэйд тооцогдоно. 
  123. Bertrand G. Ramcharan, The Security Council and the Protection of Human Rights, (Kluwer Law International, 2002), 2-3. 
  124. Vaughan Lowe et al., The United Nations Security Council And War: The Evolution of Thought and Practice since 1945, (Oxford University Press, 2008), 3. 
  125. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 264. 
  126. Мөн тэнд, 264. 
  127. Мөн тэнд, 264. 
  128. Jared Genser and Bruno Stagno Ugarte, The United Nations Security Council in the Age of Human Rights, (Cambridge University Press, 2014), 125. 
  129. НҮБ-ын Дүрмийн 43 дугаар зүйл. Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүх гишүүн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулахын тулд Аюулгүйн Зөвлөлийн шаардсанаар түүнд тусгай нэг буюу багц хэлэлцээрийн дагуу олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулахад шаардагдах зэвсэгт хүч гаргаж өгөх, тусламж үзүүлэх, түүнчлэн нутгаар нь дамжин өнгөрөх эрх олгох зэрэг үйлчилгээний холбогдох арга хэмжээ авах үүрэг хүлээнэ. 
  130. Vera Gowlland-Debbas, “The Security Council as Enforcer of Human Rights”, in Securing Human Rights? Achievements and Challenges of the UN Security Council, ed. Bardo Fassbender (Oxford University Press, 2011), 36. 
  131. Тодруулбал: 1991 онд ЗСБНХУ задран унаснаар 40 гаруй жил үргэлжилсэн Хүйтэн дайн дуусгавар болж, “Баруун” болон “Зүүн” гэх 2 туйлд хуваагдсан байсан дэлхий ертөнц олон туйлт системд шилжих эхлэл тавигдсан. 
  132. Д.Бумдарь, “Олон улсын дэг журам” Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг дотор (УБ: Адмон принт, 2020), 407. 
  133. Мөн тэнд, 406. 
  134. Мөн тэнд, 406. 
  135. Тухайлбал: 2001.09.11-ний өдрийн АНУ-д халдсан террорист халдлага; 2008 оны Мюнхэний бага хурал; 2013 оны БНХАУ-ын Нэг бүс ба нэг зам санаачилга; 2014 оны Крымын хямрал, 2022 оны Орос-Украины дайн, 2023 оны Израил Хамасын мөргөлдөөн зэрэг үйл явдлууд нь Хүйтэн дайнаас хойш дэлхий нийтэд тогтсон, мөн АНУ-ын давамгайлсан олон туйлт систем ганхаж улмаар системын шилжилтийн үйл явцыг түргэсгэж буй гэж судлаачид үзэж байна. 
  136. Michael Howard and Wm. Roger Louis, The Oxford History of the Twentieth Century (Oxford University Press, 1998). 
  137. Мөн тэнд, 317-318. 
  138. Security Council Report, Human Rights and the Security Council—An Evolving Role, (January 2016), 2. 
  139. James Crawford, Brownlie's Principles of Public International Law, 9th ed. (Oxford University Press, 2019), 642. 
  140. Мөн тэнд, 642. 
  141. Жишээлбэл: Аюулгүйн Зөвлөл Ливи улсын эсрэг хамтын аюулгүй байдлын механизмыг хэрэгжүүлэхдээ маш хурдан шийдвэр гаргасан ч БНХАУ (байнгын 5 гишүүний нэг) Төвөд рүү довтлох үед, Их Британи болон Франц улс (мөн байнгын 5 гишүүнчлэлтэй орнууд) Суэцийн суваг дахь иргэншилтэй холбоотой асуудлаар Египет улс руу халдсан тохиолдолд, хуучнаар ЗХУ (одоогийн „ОХУ‟ байнгын 5 гишүүний нэг) Унгар, Чехословак, Афганистан руу халдахад, АНУ (байнгын 5 гишүүний нэг) Вьетнам улстай дайн хийхэд, мөн Гренада, Панам руу довтлох үед Аюулгүйн Зөвлөлөөс ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байдаг. 
  142. Дэлгэрэнгүй үзнэ үү: Christine Gray, “A Crisis of Legitimacy for the UN Collective Security System?”, The International and Comparative Law Quarterly 56, no. 1 (January, 2007). 
  143. High-Level Panel on Threats, Challenges and Change, A More Secure World: Our Shared Responsibility, (2004), 66. 
  144. Даниел-Эрасмус Кхан, “Хүний түгээмэл эрхийг сахин хамгаалах, хэрэгжүүлэх механизм”, Хүний эрх ба Үндэсний аюулгүй байдал олон улсын симпозиумын эмхэтгэл дотор (УБ: Ханнс-Зайделийн сан, 1998), 226. 
  145. “Implications of International Response to Events In Rwanda, Kosovo Examined by Secretary-general, In Address To General Assembly”, un.org, accessed March 15, 2024, https://press.un.org/en/1999/19990920.ga9595.html. 
  146. GA Res. 60/1, '2005 World Summit Outcome', 16 September 2005, para. 138. 
  147. Мөн тэнд. 
  148. S/RES/1674/(2006). 
  149. Security Council Report, Human Rights and the Security Council—An Evolving Role, (January 2016). 
  150. B. Simma, Commentary on the Charter of the United Nations (1995), 406. Bertrand G. Ramcharan, The Security Council and the Protection of Human Rights, (Kluwer Law International, 2002), 3-4. Эндээс дам эшлэв. 
  151. Jared Genser and Bruno Stagno Ugarte, The United Nations Security Council in the Age of Human Rights, (Cambridge University Press, 2014), 156. 
  152. Vera Gowlland-Debbas, “The Security Council as Enforcer of Human Rights”, in Securing Human Rights? Achievements and Challenges of the UN Security Council, ed. Bardo Fassbender (Oxford University Press, 2011), 36-37. 
  153. Ricardo Pisillo Mazzeschi, International Human Rights Law: Theory and Practice, (Springer, 2020), 206. 
  154. Sydney D. Bailey, The UN Security Council and Human Rights, (St. Martin‟s Press, 1994). 
  155. Мөн тэнд,125. 
  156. Ricardo Pisillo Mazzeschi, International Human Rights Law: Theory and Practice, (Springer, 2020), 206. 
  157. Дэлгэрүүлж үзнэ үү: Human Rights Watch, World Report 2024 (Events of 2023), 34th annual Wolrd Report; Эмнести Интернэшнл, Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал, 2024 оны 04 дүгээр сар (2024), https://www.amnesty.org/en/documents/pol10/7200/2024/mn/ 
  158. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 285. 
  159. Мөн тэнд, 312. 
  160. Дараах бүтээлд “humanitarian intervention” нэр томьёог “хүмүүнлэгийн шалтгаанаар хөндлөнгөөс оролцох” хэмээн орчуулжээ: Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022) 
  161. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 298. 
  162. Мөн тэнд, 298. 
  163. Sydney D. Bailey, The UN Security Council and Human Rights, (St. Martin‟s Press, 1994), 127. 
  164. Одоогийн Африк тивийн өмнөд хэсэгт орших Зимбабве улс. 
  165. Vera Gowlland-Debbas, “The Security Council as Enforcer of Human Rights”, in Securing Human Rights? Achievements and Challenges of the UN Security Council, ed. Bardo Fassbender (Oxford University Press, 2011), 36. 
  166. Henry J.Steiner, Philip Alston and Ryan Goodman, International Human RIghts in Context: Law, Politics, Morals, 3rd ed. (Oxford University Press, 2007), 835. 
  167. Bertrand G. Ramcharan, The Security Council and the Protection of Human Rights, (Kluwer Law International, 2002), 2-3. 
  168. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 21-22. 
  169. Мөн тэнд, 16. 
  170. Ilias Bantekas, Lutz Oette, International human rights law and practice, (Cambridge University Press, 2020) in 1.3.4. 
  171. Sydney D. Bailey, How Wars End, (Oxford: Clarendon Press, 1982), 10. 
  172. Sebastian von Einsiedel et al., “The UN Security Council in an Age of Great Power Rivalry”, United Nations University Working Paper Series, no. 4 (February 2015): 3. 
  173. Мөн энэхүү судалгааны Хүснэгт 2-ыг үзнэ үү. 
  174. Sebastian von Einsiedel et al., “The UN Security Council in an Age of Great Power Rivalry”, United Nations University Working Paper Series, no. 4 (February 2015): 2. 
  175. Security Council Report, Human Rights and the Security Council—An Evolving Role, (January 2016), 2. 
  176. Мөн тэнд, 2. 
  177. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 128. 
  178. Мөн тэнд, 126. 
  179. Jan Klabbers, ‘Reflections on the Poilitics of Institutional Reform’; Peter G.Danchi & Horst Fischer, United Nations Reform and the New Collective Security, (Cambridge University Press: 2010) 
  180. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 265. 
  181. Мөн тэнд, 265. 
  182. Anthony Aust, Handbook of International Law, 2nd ed. (Cambridge University Press, 2010), 194. 
  183. Namibia case, ICJ Reports (1971), 6. 
  184. Florence Emmanuela Dallas, The Security Council’s sine qua non: The Veto Power, (Rutgers University, 2018), 8. 
  185. Ronald Dworkin, “A New Philosophy for International Law”, Philosophy & Public Affairs 41, no. 1 (Winter 2013): 22. 
  186. Дэлгэрүүлж үзнэ үү: James Crawford, Brownlie's Principles of Public International Law, 9th ed. (Oxford University Press, 2019); Ilias Bantekas, Lutz Oette, International human rights law and practice, (Cambridge University Press, 2020) зэрэг эх сурвалжуудад НҮБ-ыг улс төрийн байгууллага гэх талаас хөндсөн. 
  187. Security Council Report, The Veto, no.3 (October 2015), 7. 
  188. Мөн тэнд, 7. 
  189. Rosa Freedman, Failing to Protect: The UN and the Politicisation of Human Rights, (Oxford University Press, 2015), 90. 
  190. Мөн тэнд, 91. 
  191. Т.Ариунсанаа, Олон улсын харилцаа: Дэлхийн бодлого зүйн удиртгал, (УБ, 2013), 19. 
  192. Иммануэл Кант, Үүрдийн энх тайван: Философийн ноорог, орч. П.Мягмардорж (УБ: Монсудар хэвлэлийн газар, 2023), 18. 
  193. Rosa Freedman, Failing to Protect: The UN and the Politicisation of Human Rights, (Oxford University Press, 2015), 91.  
  194. Jose E. Alvarez, International Organizations as Law-makers, (Oxford University Press, 2005), 31. 
  195. “Security Council - Veto List”, un.org, Сүүлд хандсан: 2024.04.01-ний өдөр, https://research.un.org/en/docs/sc/quick/veto 
  196. Anthony Aust, Handbook of International Law, 2nd ed. (Cambridge University Press, 2010), 194. 
  197. Jared Genser and Bruno Stagno Ugarte, The United Nations Security Council in the Age of Human Rights, (Cambridge University Press, 2014), 24. 
  198. Anthony Aust, Handbook of International Law, 2nd ed. (Cambridge University Press, 2010), 195. 
  199. Florence Emmanuela Dallas, The Security Council’s sine qua non: The Veto Power, (Rutgers University, 2018), 14. 
  200. Мөн тэнд, 14. 
  201. Security Council Report, The Veto, no.3 (October 2015), 6. 
  202. Security Council Report, The Veto, no.3 (October 2015), 5.  
  203. Мөн тэнд, 5. 
  204. Мөн тэнд, 5. 
  205. Мөн тэнд, 5. 
  206. Ronald Dworkin, “A New Philosophy for International Law”, Philosophy & Public Affairs 41, no. 1 (Winter 2013): 25. 
  207. Мөн тэнд, 25. 
  208. High-Level Panel on Threats, Challenges and Change, A More Secure World: Our Shared Responsibility, (2004), 82. 
  209. Эмнести Интернэшнл, Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал, 2024 оны 04 дүгээр сар (2024), 14. 
  210. Ян Клабберс, Олон улсын эрх зүй, орч. Б.Энхмарал нар (УБ: 2022), 128. 
  211. Эмнести Интернэшнл, Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал, 2024 оны 04 дүгээр сар (2024), 6-7. 
  212. Иммануэл Кант, Үүрдийн энх тайван: Философийн ноорог, орч. П.Мягмардорж (УБ: Монсудар хэвлэлийн газар, 2023), 32-33. 
  213. Мөн тэнд, 33-34. 
  214. Rosa Freedman, Failing to Protect: The UN and the Politicisation of Human Rights, (Oxford University Press, 2015), 90. 
  215. International civil disobedience- Олон улсын хууль тогтоомжид нийцсэн хэм хэмжээг зөрчих явдлыг хэлэх бөгөөд энэ нь иргэний дуулгаваргүй байдлын эсрэг төрийн хариу арга хэмжээ авах чухал хүчин зүйл юм. 
  216. Ronald Dworkin, “A New Philosophy for International Law”, Philosophy & Public Affairs 41, no. 1 (Winter 2013): 23. 
  217. Мөн тэнд, 23. 
  218. Мөн тэнд, 27. 
  219. Gabriel L. Negretto, “Kant and the Illusion of Collective Security”, Journal of International Affairs, 46, no. 2 (Winter 1993): 516. 
  220. Мөн тэнд, 516. 
  221. Мөн тэнд, 516-517. 
  222. Ronald Dworkin, “A New Philosophy for International Law”, Philosophy & Public Affairs 41, no. 1 (Winter 2013): 29. 
  223. Иммануэл Кант, Үүрдийн энх тайван: Философийн ноорог, орч. П.Мягмардорж (УБ: Монсудар хэвлэлийн газар, 2023), 35. 
  224. Өнөөдрийг хүртэл албан ёсны мэдээллээр Газын зурваст 13.000 хүүхэд амь үрэгдсэн бөгөөд энэ нь нийт амь үрэгдсэн Палестинчуудын 40 хувь нь гэж Газын зурвас дахь Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Мөн Газын зурвас дахь нийт хүн амын 80 хувь нь дүрвэсэн гэх статистик байна. 
  225. Эмнести Интернэшнл, Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдал, 2024 оны 04 дүгээр сар (2024), 7. 
  226. Мөн тэнд, 8. 
  227. Мөн тэнд, 8. 
  228. S/RES/2728(2024). 
  229. S/PV.9586, 12.